О.Заяа: Ажил, орлогогүй хүмүүсийг удирдан чиглүүлж, хичээл зүтгэлээр амьдрал ахуйгаа авч явах ёстойг сургадаг хүнгүй болжээ
Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяатай ярилцлаа.
-Олон мянган компани эмэгтэйчүүдийн хичээл зүтгэл, хөдөлмөрөөр өсөн өндийж байна. Монголын эмэгтэйчүүдийн бизнесийн салбарт эзлэх хувь хэмжээ, байр суурийн талаар тодруулахгүй юу?
-Юуны өмнө холбооны үүсэл хөгжлийн тухай товч дурдах нь зүйтэй болов уу. Манай холбоо бараг 28 жилийн түүхтэй байгууллага. Улс орныхоо хөгжлийн төлөө, аж амьдралаа дээшлүүлж, баялаг бүтээх гэсэн эмэгтэйчүүд 1990-ээд оны шилжилтийн үед гарч ирсэн юм. Тухайн үед хувьчлал нэрээр нэгдэл, үйлдвэрүүдийг тараасан. Энэ үед ажилчин ангийн ихэнх хувь нь эмэгтэйчүүд байлаа. Ялангуяа, оёдол, ноос, арьс ширний үйлдвэр, хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдэд эмэгтэйчүүд 80 шахам хувийг эзэлж байсан. Ингээд чөлөөт эдийн засаг руу орсон. Энэ үед нөхөр нь ажилгүй болж, дэлгүүрийн лангуун дээр талх, давснаас өөр зүйлгүй, хүүхдүүд нь өлсөж цангах үеэс эмэгтэйчүүд хошуучилж, баялаг бүтээхийн төлөө хичээн тэмцэж ирсэн. “Гахай” үүрэхээс л бид бүхний бизнес эхэлсэн. Энэ явцад эмэгтэйчүүд хамтарч ажиллах, бие биедээ туслах зорилгоор нэгдэж, нийгэмд байр суурь эзэлж ирлээ. Манайх 21 аймаг, бүх дүүрэг, ихэнх суманд салбартай. 20 гаруй мянган гишүүнтэй болжээ.
Манайд нөхөр нь том албан тушаалд байсан, өмч хувьчлалаар гэнэт асар их хөрөнгөтэй болсон, хувьчилж авсан том үйлдвэрүүдээ бусдад түрээслүүлж бэлэн мөнгөн дээр туйлж байдаг, оффшор данстай, улстөрчидтэй хутгалдсан эмэгтэйчүүд байдаггүй. Хөдөлмөрийг багаас нь эхлээгүй, бэлэн юман дээр туйлсан хүмүүсийг эгнээндээ нэгтгэдэггүй.
Бизнес эрхлэгч хүүхнүүд, ер нь манай бизнес эрхлэгчид хангалттай сайн хөдөлмөрлөж байгаа. Үүнийг банкууд хэрхэн томорч байгаагаас харж болно. Өнгөрсөн хугацаанд бид зээлээс зээлийн хооронд явж ирсэн. Анх багахан байр түрээслээд ажиллаж байсан банкууд одоо хэрхэн томорсон байна вэ. 200-300 салбартай, олон давхар нүсэр оффистой болсон байгаа биз дээ. Тэд баялаг бүтээдэг хүмүүст зээл өгч, хүүгээр нь хөлжиж байгаа. Тэгэхээр зээлийн хүүгийн өндөр дарамтыг үл хайхарч, баялаг бүтээгчид сайн ажиллаж ирсний баталгаа энэ. Өнгөрсөн хугацаанд манай эмэгтэйчүүд тэвчээр, хатуужлаар бүхнийг туулж, өнөөдрийн түвшинд хүрсэн. Тэд тэвчээртэй, шударга, хичээл зүтгэлтэй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс юм. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд байр сууриа баттай эзэлж авсан. Гэвч бид томорч хөгжиж чадахгүй байгаа нь үе үеийн Засгийн газрын урвуу бодлогоос үүдэлтэй.
-Хоёр их наяд төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй олгож байгаа. Үүнд танай холбооны бизнес эрхлэгчид хэр хүртээмжтэй хамрагдаж байна вэ?
-Ер нь жижиг, дунд үйлдвэрлэгчид зээл авч чаддаггүй. Барьцаа хөрөнгө байдаггүй. Тиймээс банкны шалгуур давдаггүй. Хоёрдугаарт, ихэнх нь муу зээлдэгч болчихсон. Өнөөгийн байдлаар 51 мянган аж ахуй нэгж татвар төлөгчөөр бүртгүүлсэн. Үүнээс 55 хувь нь буюу 30 мянга орчим нь нийгмийн даатгалын шимтгэлд 194 тэрбум төгрөгийн өртэй. Үүнээс гадна Монголбанкны зээлийн мэдээллийн санд 8000 аж ахуй нэгж, 300 мянган иргэн муу зээлдэгч гээд бүртгүүлчихсэн. Үүнээс болж маш олон аж ахуй нэгж банкны шалгуурыг хангахгүй гэсэн шалтгаанаар хөнгөлөлттэй зээлээс хүртэх боломжгүй болж байна. Ер нь аж ахуй нэгжүүд ажлаа явуулахын тулд өндөр хүүтэй, хугацаа багатай зээлийг авахаас өөр аргагүй байдаг. Эргээд зээлийнхээ дарамтад ороод үйл ажиллагаагаа сансан хэмжээндээ тэлж чадахгүй яваа олон аж ахуй нэгж бий. Сүүлдээ Монголбанкны хар дансанд орсноос болж зээл авч чадахгүй нөхцөл байдал руу ордог. Арга буюу ББСБ, мөнгө хүүлэгч нараас зээл авсанаар өрийн дарамтад орох тохиолдол элбэг байна. Үүнээс болж, ажилчдаа цомхотгож, зарим цехээ зарах асуудал үүсч байна. Хоёрдугаарт, хувь хүнд 50 сая төгрөг өгч байгаа. Лангуу түрээсэлдэг, худалдаа хийдэг, цайны газар ажилуулдаг гэх зэргээр хүмүүс авч байна. Гэвч бэрхшээл байна. Тухайлбал, ихэнх хүн худалдаа эрхэлдэг. Хятад, Турк, Солонгос зэрэг орноос бараа бүтээгдэхүүн оруулж ирж борлуулдаг хүн олон бий. Тэд 50 сая төгрөг авлаа гэхэд эргэлтэд оруулж чадахгүй гацчихсан. Банкнаас мөнгийг нь шууд өгөхгүй, цаад нийлүүлэгч тал руу шилжүүлнэ гэж байгаа юм. Гэтэл Хятад, Турк руу яаж шилжүүлэх вэ. Ингээд мөнгөө яаж авахаа мэдэхгүй гацчихсан байна.
Тэгвэл энэ зээлийг хэн авч байна вэ. Бид салбар нэгжээр дамжуулаад 5000 хүний дунд зээлийн судалгаа явуулж үзсэн. Та зээлтэй юу гэхэд 98 хувь нь зээлтэй. Та зээлээ хэвийн төлж чадаж байна уу гэхэд 10 гаруй хувь нь тийм гэж хариулсан. Мөн 20 гаруй хувь нь зээлээ огт төлж чадахаа больсон, банкинд хөрөнгөө хураалгаж эхлээд байгааг хэлсэн. Танд ямар зээл хэрэгтэй байна гэхэд урт хугацаатай, бага хүүтэй, ажлын байр нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөтгөхөд шаардлагатай зээл хэрэгтэй гэж бүгд хариулсан. 1990 оноос хойш өнөөдрийг болтол бид нэг удаа ч үйлдвэр хөгжүүлэх зээл гэж авч үзсэнгүй. Дандаа арилжааны нөхцөлтэй зээл авч ирлээ. Үйлдвэрлэлийг дэмжсэн зээл хэрэгтэй байна. Гэвч ийм зээл нь нэг удаа гарахад эзнээ олоогүй. Бид судалгаандаа банкны зээл эзэддээ хүртээмжтэй хүрч байна уу гэж асуусан. Ингэхэд хүртээмж муу байна гэдэг дээр бүгд шахуу хэлсэн. Мөн эзэндээ огт очихгүй байна гэж хариулсан. Үүнээс гадна банкны зээл хэсэг бүлэг хүнд зориулагдаж олгогдож байна гэж судалгаанд хамрагдагсад хэлсэн. Төрийн бодлого бол нам дагасан, өөрсдөдөө үйлчилсэн намын гишүүдээ харж үзсэн байдалтай явж байна. Манай бизнес хүүхнүүд ихэвчлэн нам бус. Тэр хүмүүс дэмжлэг байхгүй учир зээл авч чаддаггүй. Дарга сайд нар хамаарал бүхий хүмүүсээрээ дамжсан 20-30 компанитай. Нөгөө хөнгөлөлттэй зээлийг хамаарал бүхий эдгээр хүмүүсээр дамжуулаад авчихаж байгаа юм. Яг эзэддээ хүрч чадахгүй байна. Эцэст нь зээлдэгч нар арга буюу ББСБ-аас зээл авдаг. Тэгэхээр зээлийн өөр бодлогын авч явуулахаас өөр арга алга.
-Бизнес эрхлэгчдэд татварын дарамт хэр их байна вэ. Мөн нэг хэсэг нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудал хөндөгдсөн?
-Төр засгаас баялаг бүтээгч нарыг дэмжих хүсэлтэй бол зээлийн өөр бодлого явуулах хэрэгтэй. Эсвэл нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-аа бага болго. НӨАТ бол борлуулалтаас авдаг давхар татвар болсон. Энэ татвар өндөр байгаа тохиолдолд манайх шиг цөөн хүн амтай, зах зээлийн багтаамж багатай оронд тун хүнд юм. Тийм учраас НӨАТ-ыг 3-5 хувь болгоод, харин малчдаас эхлээд хүн болгон төлдөг систем рүү шилжих хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэлийг жигд 10 хувь болгох шаардлагатай. Одоо бол компани, иргэн тус бүр 10 гаруй хувийг төлж байна. Нэгэнт компани байгуулаад үйл ажиллагаагаа эрхлээд ирсэн хүмүүс энэ бизнесээ орхих хэцүү. Сүүлдээ аж ахуй нэгжтэй байх нь дарамт болж байна. Тэгэхээр татварын багц хуулиа өөрчлөх хэрэгтэй. НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах ёстой.
-Аж ахуй нэгжүүдийн хувьд хүний нөөцийн асуудал том хүндрэл болсон тухай та хэлж байсан. Энэ тухай тодруулахгүй юу?
-Аж ахуй нэгжүүдэд томоохон асуудал гарч ирсэн. Энэ нь ажиллах хүчин юм. Ажил хийх сонирхолтой хүмүүс цөөн болсон. Гэтэл фэйсбүүк ашиглалтаар дэлхийд тэргүүлж байна. Залуус нь ажилгүй, утсаа ухаад хэвтэж байдаг. Халамж хавтгайрсан. Төрөөс ажилгүй залууст нэг сая төгрөг өгөөд вакумжуулсан сургалтад хамруулаад ажил хийлгэнэ гэнэ. Яагаад ийм амьдрал мэдэхгүй, сонин шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Уг нь ажил хийж байгаа хүмүүсээ урамшуулах ёстой. Бүтээмжээ нэмсэн бол үр өгөөжийг нь хүртдэг, авч байгаа цалин нь гэр бүлээ тэжээхэд хүрэлцдэг болгох учиртай. Мөн олон ажлын байр бий болгосон компанийг зарим татвараас чөлөөлдөг систем үйлчлэх учиртай. Ингэж байж ажиллах сэдлийг бий болгоно. Түүнээс биш бүгдийг нь сургалтад хамруулаад, нэг газар хүчээр ажилд оруулаад асуудал шийдэгдэхгүй. Мэдээж боловсрол нимгэн, архи дарсанд орсон, ажил хийх сонирхолгүй хэсэг бүлэг хүн бий. Өндөр цалин өгдөг том үйлдвэрүүд байгуулж, эдгээр хүнийг ажил орлоготой болгох хэрэгтэй. Ер нь хүн хөдөлмөрийн хамт олон дунд хүмүүждэг.
Бид судалгаа хийсэн. Ингэхэд ажил орлогогүй байгаа хүмүүсийг удирдан чиглүүлдэг хүнгүй болчихож. Социализмын үед нэгдлийн дарга, сүүний ферм, хадлан гэх зэргээр удирдаад аваад явдаг, хошуучилдаг, хамтарч ажил хийдэг, зөв бурууг нь заадаг хүмүүс байлаа. Одоо тийм хүмүүс их үгүйлэгдэж байна. Манайх судалгааны дүнтэй холбогдуулж, бодлогын хороогоор хуралдаад “Ногоон хувьсгал”-ыг эхлүүлж байна. Цаашид ард түмний сэтгэлгээнд өөрчлөлт гаргуулахын төлөө ажиллаж, ажил хөдөлмөр хийе гэсэн хүмүүсийг зааж сургаж, дэмжиж туслах хэрэгтэй гэж үзсэн.
Сэтгэгдэл
Зочин [103.212.118.186] 2021-07-18 15:40:39
Гэрэл харанхуйгаас илүү хүчтэй
Зочин [103.212.118.186] 2021-07-18 15:40:15
Архийг доод гаралтай үндэстэн уудаг
Зочин [64.119.20.25] 2021-07-18 04:58:42
ок
Зочин [64.119.20.25] 2021-07-18 04:58:37
ахмадуудын тэтгэвэрийг нэмүүлэх талаар нам эвслүүд хэлж дуугармаар байна
Зочин [202.21.124.131] 2021-07-16 08:35:14
үнэнийг тодорхой өгүүлжээ
Жирийн нэгэн. [202.9.46.90] 2021-07-16 03:07:20
АЖИЛ ХӨДӨЛМӨР, АМЬДРАЛЫН АСАР ТУУЛСАН ТУРШЛАГАТАЙ ХҮНИЙ ... ЯГ ҮНЭН ҮГ. Ойрын хэдэн жилдээ уншиж байгаагүй шахууг уншлаа. Өөрөө туулсан бүтээлч амьдралын нүдээр харсан МАШ ТОМ СУРГАМЖ. Тиймээ , Заяа та ийм хандлагын үүднээс байнга дуу хоолойгоо нийгэм залууст, хүмүүст үргэлж хүргэж байгаарай. Таны үг хэрэгтэй шүү. Болдогсон бол таныг ерөнхий сайд , хөдөлмөрийн яамны зөвлөхөөр ажиллуулахсан.
Zochin [192.82.69.151] 2021-07-15 23:57:30
Medehgviee yostoi eznee aldana gegch l bolj baih shig bainadaa.
Магнай [199.243.108.66] 2021-07-15 16:36:24
Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдээс хэдэн саяар нь мөнгө авч ээж нарыг нь болон хамаатны эгч нарыг нь алтан, мөнгөн..... гэх мэтийн ээж болгон жил болгон өргөмжлөл өгнө....
Зочин [119.40.98.153] 2021-07-16 09:41:26
ха ха
тийм ээ [77.38.148.28] 2021-07-15 14:22:51
ийм л хумуус Еренхийлегч болмоор эсвэл засгийн газарын дарга
Зочин [202.9.46.243] 2021-07-15 12:32:24
Маш зөв үнэн үгхэлжээ хөдөлмөрч хүн шал өөр өнцөгөөс нь ярьж байна эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй төрийн бодлогыг л зөв болгомоор байх юм даа
Зочин [150.129.143.116] 2021-07-15 11:16:49
Шинжлэх ухааны салбарт ажиллаж байсан хүн их өөр ярих юм Үнэн үг
Зочин [203.91.115.54] 2021-07-15 09:37:34
Маш үнэн юм ярьж бна заяадаа амжилт эрүүл энхийг хүсье
зочин [103.10.22.117] 2021-07-15 06:34:20
ажил мэддэг хүний амнаас гарсан үг одоо цагийн луйварчид залхуу шимэгдийн худлаа ярианаас огт ондоо үнэн зөв байгаа биз .
зочин [64.119.22.96] 2021-07-15 06:20:18
төрөөс 1саяын тэтгэмж халамж агч ажил хийх,хийх ажил монголд байхгүй ээ.4000гаруй монгол залуус со очиж гэрээгээр ажил хийж амидрал ахуйгаа дээш татна гэж хүсэл эрмэлзлэлтэй бүртгэл хийлгэжээ.залуусын хүсэл тэмүүлэлийг хандлагыг мэдэхгүй бгаа төр улс бидэнд огт хэрэггүй.төр улсыг ийм тэнэг толгойнуудын гарт өгсөн ард түмэн бүгдээрээ буруугаа хүлээцгээ.бид ирээдүй хойч үеээ бодож энэ улс орныг буруу замд оруулахгүй гэж эсэргүүцэж үгээ хэлж бна.монгол залуусыг монголд үйлдвэржүүлэлтийн бодлогоор эх орондоо ажил хийж ,амидралд хүрэлцэхээр амидрах орчин бий болгож ажилтай амидралтай,орлоготой байлгах л хамгийн чухал болохоос,нам ,улстөр монгол залууст огт хэрэг болохгүй,болох ч үгүй.цөөн тооны олигархи,бизнес бүлэг этгээдүүд,нам дагасан эрх мэдэлтэнгүүд энэ улсын улстөрөөс хол хөндий байхыг ард иргэд шаардаж эсэргүүцэх ни зөв үйлдэл юм
чимэддорж [124.158.69.124] 2021-07-18 01:26:08
Одоо олигархууд ньүнэхээр бүтэлгүй хүмүүс юмбол одоо тэднийхээ нэр "алдрыг"цууриатуулан шагшин хэлэлцэж нийтэд мэдээлэн хэн хичнээн,юу гээчийг хэдийд идчихээд үхэхгүй яваад байгааг нүдэн,чихэн баримжаагаар ч хамаагүй тодорхойлж авъяа.Ингээд өдөр хоног өнгөрөөгөөд л хааяа нэг эзэнгүй шүүмжлэл үзэн ядах хэлбэрээр сонсгочихоод дүлий дүмбэ явдагаа больёо.Учиргүй их хөрөнгө цуглуулаад банкны хүүгээр нь тарвалзан амьдардаг хүмүүс мэдээж олигархи мөн.Учиргүй их биш хэрнээ луйвраар цуглуулсан хөрөнгөтөнгүүд зөндөө байгаа.Энэ өнгөрсөн одоогийн УИХ-н гишүүн байсан,байгаа хүмүүсээс чинь олигархи үнэртээд байгаа шүүЦагдаа прокурор,шүүгч нарын амьдралын судалгааг албан хүчээр гаргамаар.Энд чинь олигархи бөөгнөрөөд шавчихсан байгаадаа
Зочин [150.129.143.49] 2021-07-15 05:16:10
Үнэн хэлжээ
James [202.9.41.57] 2021-07-15 04:22:11
Ангийн охин тун сайхан ярьсан бн. Амжилт сайн сайхан бүхнийг хүсье. Алтай хотын 10 жилийн 1972 оны тагсөлт.
Zochin [150.129.142.184] 2021-07-15 04:07:25
Их л үнэн юм хэлжээ