Өнгөрсөн долоон сард 223 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Aдмин / Хууль

Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн 223 осол бүртгэгджээ. Тодруулбал, дээрх бүртгэгдсэн ослын улмаас нийслэлд 115, орон нутагт 108 хүүхэд гэмтэж бэртсэн бөгөөд нийслэлд 7, орон нутагт 20, нийт 27 хүүхэд зам тээврийн осолд өртөж нас барсан харамсалтай дүн мэдээ байна.

Иймд жолооч нарыг хүүхдийг автомашины зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх, замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөх, хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийн эргэн тойрноо сайтар шалгах, бусдад хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, жолооч, зорчигч нарыг хамгаалах бүс тогтмол зүүж хэвшихийг, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.