Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2021 оны 8 дугаар сарын 9-нөөс 8 дугаар сарын 16-нийг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ 7 хоногт нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нутгийн өмнөд хэсгээр хур бороо багатай, халуун байна.
Хур тунадас: 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.
Салхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Монголын тал газар, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
Сэтгэгдэл