Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл

Aдмин / Хууль

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 142 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 13.901 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 241 объектын 56.906 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 309 байцаагч ажиллаж нийт 8,143 авто машинаар нэвтэрсэн 17,791 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.08-ны 17:00 цагийн байдлаар/ хот руу орох чиглэлд 484 тээврийн хэрэгслээр 1195 зорчигч, хотоос гарах чиглэлд 623 тээврийн хэрэгслээр 1517 зорчигч нэвтэрсэн байна.

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр орсон 285 тээврийн хэрэгсэл, 354 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийж 10 иргэнийг тусгаарлан ажиглалтад шилжүүлсэн. Улсын хилээр гарсан 230 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 171 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв.

Лабораторийн мэдээлэл:

2021.08.08-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид 26 дээж шинжилгээнд ирж, 29 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр шаардлага хангаагүй дээж байхгүй.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нийслэлд 456 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалт хийв. Хяналт шалгалтаар нийслэлийн хэмжээнд Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн 40 дутагдлыг илрүүлэн зөрчлийг арилгуулан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.


Сэтгэгдэл

ebi [66.181.161.70] 2021-08-09 10:36:11

хуцдаг лалрууд


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.