Улаанбаатар-Дархан чиглэлд авто замын ажил 14-28 хувийн гүйцэтгэлтэй байна
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын шинэчлэлтийн ажил наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 85-92 хувьтай байгаа талаар Зам тээврийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал,
Багц 1 буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26км авто зам: Ажлын талбайд 23 хүн хүч, 4 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Тус хэсэгт хучилтын ажил дууссан. Ус зайлуулах хиймэл байгууламжийн чулуун бэхэлгээний ажил хийгдэж байна.
Ажлын гүйцэтгэл – 85.43%.
Багц 3 буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам: Ажлын талбайд 62 хүн хүч, 25 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Хучилтын ажил дууссан. Тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажил хийгдэж байна.
Нийт ажлын гүйцэтгэл – 89.49%.
Багц 5 буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам: Ажлын талбайд 49 хүн хүч, 16 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Хучилтын ажил 93.43%. Төмөр замын гарам. Ажлын талбайд төмөр замын 3 гарамын ажил, тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажил хийгдэж байна.
Нийт ажлын гүйцэтгэл – 92.82%.
Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр уг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил 14-28 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Уг замын ажлын,
Багц 1: “Арж капитал” ХХК барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 584 хүн хүч, 262 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал, гүүр хоолой, суурийн ажлууд хийгдэж байна.
Ажлын явц: 28.17%
Багц 2: Жунмэй Инженеринг Групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 231 хүн хүч, 109 тоног төхөөрөмж байршин талбайн талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон гүүр, хоолойн ажлууд хийгдэж байна. Ажлын явц: 15.16%
Багц 3: Жунмэй Инженеринг Групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 210 хүн хүч, 88 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлууд хийгдэж байна.
Ажлын явц: 14.76%
Багц 4: Шанхай Констракшн Групп барилгын ажлыг 2021.04.06-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 204 хүн хүч, 137 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлууд хийгдэж байна.
Ажлын явц: 10.39%
Багц 5:
БНХАУ-ын Чайна Гежөүба Групп Компани барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 157 хүн хүч, 78 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлууд хийгдэж байна.
Ажлын явц: 15.95% байна.
Сэтгэгдэл
nanglator [91.237.27.34] 2021-09-17 12:22:57
https://newssitetrenda.blogspot.com/ Kri nanggala 402
Zochin [66.181.161.84] 2021-08-16 06:27:43
Hun huch tehnikee ahiuhan oruulaad 2 eelheer 24 tsag pijignuuleed duusgaj boldoggui l yum baihdaa ene ih buteen baiguulaltiig
Баагий [202.9.41.11] 2021-08-15 15:05:15
2 эгнээ гэдэг нь хуучин зам нь бололтой .нөгөө 2 эгнээ гэдэг нь шинээр хийж байгаа зам нь бололтой.ээ мэдэхгүй энэ жил дуусах уу.5 багц зам гэсэн.тэгсэн чинь багцийн ажил хийж буй компани нь өөрийн техник хэрэгсэл муу байхгүй дандаа гаднаас түрээсийн техник авч жолоочтой нь ажиллуулж байгаа гэсэн шүү. Ажилчид нь хүртэл энд тэндээс хөлсөөр ажиллаж байгаа хүмүүс гэнэ. Дарга даамал харж байхад хийнэ. Хараагүй орхиод явбал хийдэггүй бололтой. Ийм л тендерчингүүд байна даа. Дуусах уу эс дуусах уу. Бүү мэд.
Зочин [192.82.77.117] 2021-08-15 04:37:57
Энэ чинь хоер эгнээ хуучин замаал зассан юмуу дервен эгнээ гээд байгаагуй билуу
иргэн [139.5.217.132] 2021-08-15 03:35:16
ТАВАН ХЭСЭГ ДЭЭР 2021 ОНЫ 03-Р САРЫН 01 АЖИЛ ЭХЭЛСЭН ГЭЖЭЭ. ИЙМ УРТ ХУГАЦААНД МЯНГА ШАХАМ ХҮН , ХЭДЭН ЗУУН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖЭЭ. ҮНЭХЭЭР ИЙМ ИХ ХҮН ХҮЧ БҮТЭН ЗУРГААН САР АЖИЛЛАСАН ЮМ БОЛ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 15% БАЙЖ ТААРАХУУ ???!!!!. МӨНГӨӨ 2 САРЫН СҮҮЛЧЭЭР УРДЧИЛЖ АВААД ӨСГӨЖ ӨСГӨЖ ДӨНГӨЖ 7-Р САРД АЖИЛДАА ГАРСАН БАЙЖ ТААРАХНЭЭ!!!!????...........МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЙН ГАЗАР , УЛСЫН АРБИТОРЫН ГАЗАРЧ БИЛҮҮ.... ЭНЭ БАЙГУУЛГУУДЫГ ТАРААСАН ДЭЭР БН..ДАРХАНЫ ЗАМЫН АСУУДЛЫГ ШАЛГАЖ ,ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭМЖЭЭН ХҮРЧЭЭД БАЙХАД .......ТӨР ЗАСАГ ТАГ ДУУГАЙ СУУГААД БАЙЖ БОЛОХ УУУУУУУУУУУУУУУУУУУУУ0???????!!!!!!!!!!!!!!!!!...............................................
Агаа [124.158.90.3] 2021-08-14 00:28:00
Олон хуваагаад олон газраас мөнгө авах нь тухайн үеийн сайдад ашигтай гарсан нь тодорхой монголын төлөө гэсэн санаа манай дарга сайд нараас хэзээ гарах бол ЭНХ _амгалан гэж бөөн заль ичих нүүргүй сайд байжээ хөөрхий Монголчуу сэрэх байх шүү ,,,
Зочин [66.181.161.74] 2021-08-13 23:04:10
овоодоо үнэн бол
иргэн [66.181.191.254] 2021-08-13 10:55:16
Хөгжилтэй орнууд хүртэл барилга, зам зэрэг ажилаа гадны компаниар хийлгэдэг туршлагууд зөндөө байгаа, манайх зам барьж чадахгүй байж нэрэлхэлгүй хятадуудаар бариулах байсан юм. Замаас нь мөнгийг нь идэх гээд ингээд заваарсаар хэдэн жилийн нүүр үзэж байгаа нь нууц биш болсон биш үү.
Лхамзав Баярхүү [202.179.3.105] 2021-08-13 07:31:09
4 эгнээ замын 2 эгнээ ч бүрэн ашиглалтанд ороогүй ийм байж юуных нь 80 90 хувийн гүйцэтлгэл вээ 30-35 хувийн гүйцэтгэл байгаа байхдаа. энэ зам дээр хичнээн иргэд жолооч нар машины эвдэж эд хөрөнгийн хохирол амсаж байгаа билээ дэндүү номхон иргэд дэндүү даварсан сайд дарга нар энэ ардчилал мөнүү...
ман [202.21.125.150] 2021-08-13 04:14:42
үлгэр ярьсаар ...ЗАМ БУДАА ХЭВЭЭРЭЭ
Зочин [202.126.90.40] 2021-08-13 03:41:56
Гитадаар бариулсан бол 1 зуны дотор онц сайн чанартай зам тавьчихсан бгаа да:/ монгол гж дарга цэрэггүй хээл хахуульд нэвт идэгдсэн заваан нийгэм
Зочин [202.126.88.207] 2021-08-13 03:07:54
Яаж ичихгүй 85%-ийн гүйцэтгэл гэж ярьж бнаа.Юу ч хийгдээгүй бгаа 2,4 -р багцаа яах гээ бна?Энэ 2 багцаа гүйцэтгэлдээ оруулж тооцооч тэгвэл 50-60%-тай л гарна наад гүйцэтгэл чинь.Ард түмнийг тэнэг гэж боддог юмуу хаашаа юм Халтараааа
Энхболд.х [172.58.140.92] 2021-08-13 01:36:38
Өөд өөдөөсөө явдаг зам битгий хийгээсэй.Эсвээс дундуураа заагтай хайлшан тусгаарлагч замын голоор нь хийж тавибал зүгээр дээ.Төсөв хөрөнгө нь юу байдаг бол.
Зочин [66.181.184.122] 2021-08-13 00:40:21
Энэ улсад 100% юм алга уу?
Зочин [202.126.88.151] 2021-08-12 14:08:41
дөнгөж сая дарханаас орж ирлээ 1 р багцын хучилт маш муу хучсан байна элэг бөөр салах шахаад ядарлаа хаа очиж европын банкны ажил давгүй явж байнлээ
irgen [150.129.143.53] 2021-08-12 12:36:38
2021.8..8nd yawaad irsen ajillaj bga 2hon tehnik harsan ajillaj bga ene olon hvmvvs haana n bgan be gaihaal bn zam gej nil nvh derjignvvrtei bolson ble 200tai yawhad tgj medregdej bgamchin engiin jijig mashind yah bol do ene darhanii zam ch arai l dendvv udaj bnaa
Зочин [202.9.47.26] 2021-08-12 12:24:00
Дэлхийн хөгжилтэй улс орнуудын орон нутгийн зам нь дөрвөн эгнээтэй хүнд даацын автомашин борооны ус чийгэнд тэсвэртэй байдаг.
Зочин [192.82.78.197] 2021-08-12 12:05:29
4 эгнээ хийхгүй юм уу
иргэн [139.5.216.108] 2021-08-12 11:58:08
Овоо ш дээ.