“ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ” шинэчлэгдлээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсгийн даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, орлогч даргаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, бүрэлдэхүүнд нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Батлан хамгаалах яам, Хууль зүй дотоод хэргийн яам болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах албан тушаалтнууд томилогдсон байна.

Сүүлийн үед цэрэг, цагдаагийн байгууллагуудад цэргийн цолны зохистой харьцаа алдагдаж, түүний дотор ахлах офицеруудын эзлэх хувь нийт офицеруудын тоонд харьцуулахад өндөр, офицерын цолны зэрэг дэвийн шаардлагыг хангаагүй, цэргийн зохих ёсны боловсрол эзэмшээгүй, цэргийн алба хаагаагүй, офицерын албанд элсүүлэх насны дээд хязгаар хэтэрсэн иргэд, спорт, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгож байгаа зэрэгт иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймд тус ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталдаг одоогийн мөрдөж байгаа “Цэргийн цол олгох журам”, дайчилгааны болон цэрэг стратегийн сургалтад оролцсон цэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн цол олгодог хууль эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулж, дээрх гажуудлыг засахаар ажиллаж байгаа гэнэ.

Ажлын хэсэг цэргийн дүрэмт хувцасны хууль бус хэрэглээний талаар “Цэргийн дүрэмт хувцсыг өмсөх дүрэм”-д заасан хууль, эрх зүйн заалтуудын хэрэгжилтийг хэрхэн хангах талаар санал дүгнэлтээ бас боловсруулна. Ингэснээр цэргийн албаны нэр хүнд өсөж, цэргийн алба хаагчдын албаа хаах итгэл үнэмшил дээшлэнэ гэж үзжээ.


Сэтгэгдэл

Зочин [124.158.69.226] 2021-08-29 14:02:08

Цагдаад цэргийн цол олгох туйлын буруу. Шүүхийн шийдвэр мөн Төрийн тусгай тусгай албан хаагчдын дүрэмт хувцасыг Батлан хамгаалах салбараас эрс ялгагдахаар өөрчлөх цаг болсон.

Зочин [66.181.161.94] 2021-08-30 01:40:44

Ахлагч цолтой 10жил болж бхад зарим танилтай хүмүүс цол амархан ахиад байдаг хогийн нийгэм хүний мах мөлжсөн арми

зочин [202.179.25.130] 2021-08-29 23:46:12

цагдаад цэргийн цол өгөхгүй байх ёстой. америк энэ тэрд тийм л байдаг. долоон сарын нэгний үйл явдлын хариуцлага хүлээлгэх болоход цагдаа нар бид цэргийн хүмүүст тооцогдохгүй гээд л байсан. одоо болохоор цэргийн цол энэ тэр зүгээд л ёсолж мослоод л байхыг нь харахлаар цэргийн хүн шиг.

Зочин [66.181.182.167] 2021-08-29 10:07:49

Маш зөв байна...Хурандаа цолтой авгай хүүхнүүд олон боллоо.Үнэхээр мест нь байгаа ажил нь сайн байнуу .Эсвэл доодохоороо зохицуулаад байнуу...ккк

Зочин [122.201.31.102] 2024-06-27 01:08:26

9

Зочин [203.91.115.51] 2021-08-29 06:16:01

Цолыг цэгцлэх цаг нь болсоон. Энэ чинь зүгээр нэг гудамжинд гүйж явсан нөхөрт өгчихдөг цол биш. Бид үзэх ёстой юмаа үзэж, сурах ёстой юмаа сурч, хүнд хэцүүг туулж энэ цолонд хүрдэг. Ялангуяа тэр урлагийнхан, бөхчүүдэд аймаг, сум дүүргийн цэргийн хувцас өмсөх дон шүүгэлсэн хүмүүст өгөхөө болих хэрэгтэй. Дээрээс нь цагдаа байна. Төрийн үйлчилгээний байгууллага буюу байгууллагын цол. Цагдаагийн генерал гэж байх ёсгүй, генерал цол авахын тулд Хүрэлсүхийг дагаж далдганаад цүнх барьсныхаа төлөө генерал цол горилж, ХХЕГ-ын дэд даргаар томилогдсон тэр Ө.Энхтөр гэдэг тоон доторхи үсэг өөрөөсөө ичих хэрэгтэй. Эсвэл их бага залуу насандаа мэс засалд орж ичих булчирхайгаа авахуулсан нөхөр байх. Чанартай, чадвартай хурандаа, генералуудын урдуур орж цол горилдог "үйлчилгээний хурандаа" өнөөдөр ичиг ичиг.

арай хэтэрнээ [79.98.213.82] 2021-08-30 12:41:14

үнэн шүү дээ цэргийн сургууль төгсөж офицер цол зүүхийг 4-6 жил мөрөөдөж байж авдаг гэтэл курс дамжаа, 1-2 жилийн сургалт дамжаа төгсөөд л авчихдаг, Хурандаа цол, генерал цолыг бол офицер хүн тэр тусмаа дөнгөж сургууль төгссөн шинэхэн офицерууд мөрөөдөж, зорилго болгож, ахмад дарга нараас үлгэр дуурайлал авч өөрийгөө хурцалж генерал болно гэж л зүтгэж ажиллаж байгаа, тэхэд цагдаагийн байгууллагаас нэг хурандаа орж ирээд бүхэл бүтэн ХХЕГ-н дэд даргын албан тушаалд томилогдоод хугацааны цол авч буй мэтээр генерал цол авч байгааг хархад ийм хямдхан амьдралаар амьдарч байна уу л гэж бодож байна. Өөртөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдөл минь утгагүй болж эхлэж байна. Залуу офицер би ч яахав гэж бодход ХХБ-д насаараа ажилласан, амьдралаа зориулсан мэдлэг, боловсролтой, чадвартай, туршлагатай Хурандаа цолондоо ханасан илүүг хийж чадвартай олон хүн байгаа шүү дээ. Арай ч хэтэрнээ улс төрийн тоглоом биш шүү дээ уулна Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалагч гавъяа нэхдэггүй хамт олон шүү дэ

гантулга [66.181.161.117] 2021-08-29 04:26:53

Ахлагч цолыг 13 жил зүүж.. ажиллаж байна. Одоо ч тэтгэвэрт гарах ч дөхлөө.22жил ажилласан. Ядаж Ахлах ахлагч болчихоод гарахсан.

Зочин [203.91.115.47] 2021-08-29 02:39:01

Цэргийн цол олгох журам дүрмээ өөрчлөх гэж байгаа бол сайн судалгаа дүгнэлт хийж дор хаяж 25 жил мөрдөгдөхөөр хийх хэрэгтэй сүүлийн 30 жил энэ цол чинь ямар ч утгагүы болсон шүү дээ нам дагаж далдагнасан мөнгө төгрөгтэй ямарч мэрэгжил боловсрол хүмүүжилгүй хүмүүс л цэргийн том цол авдаг болсон нөгөө тэнэг толгойнууд нь цол өгсөн нам, дарга нартаа ачыг нь санаж үйлчилээд ард түмэн улс орныхоо төлөө ажиллахгүй хээл хахуулын сүлжжэнд ороод улс улс өиш болоод шудрага ёс гэж байхгүй болсон одооо журамлах цаг хэдий болсон Цол өгч дарга болгосон хүндээ л үйлчилнэ шүү дээ тэр дарга болгож цол өгсөн хүн нь мэдээж хулгайч луйварчин улс төрч гэж өөрийгөө ярьдаг хүмүүс өөрийнхөө хийсэн хэрэгээ даруулахын тулд л нөгөө шунхай албан тушаалд дуртай чөтгөрт цол өгч байгаа юм шүү дээ албан тушаал цол авагч нь дахиад өөрийхөө дор байдаг хүмүүсээс хахуул аваад цол албан тушаал өгөөд өөрийхөө луйвар хулгайгааг дарах гэх мэт цааш тасралтгүй үргэлжилнэ үүнийг л аалзны тор гээд байгаа юм үүнээс салах нэ

Зочин [203.91.115.47] 2021-08-29 01:55:58

Монгол улс бүх иргэдээ цэргийн цолтой болго цэргийн бүгд найрамдах улс нэртэй бол яг үнэндээ бол улсын тэн хагас нь ямар цэргийн гэмээр цолтой шүү дээ жишээ нь прокурор гэх хүмүүс цэрэг шиг хувцас өмсөөд мөрөн дээрээ том жижиг таван хошуу хадчихаад ичихгүй гудамжинд алхаж байгаа юм даа тусгай хувцас өмсөхийг хүсээд барьцаад атаархаад байгаа юм бол хувцасны зах ханцуй дээр нь дүүртэл нь таван хошуу хадаад өгөх хэрэгтэй тэгээд л онгироод пээдийгээд хоосон толгойлчихоод хүнээс хахуул хараад чухал царай гаргаад навсайгаад байж байш

зочин [202.179.25.130] 2021-08-29 23:47:42

дорлитгжав бүр генерал шиг хувцас хийлгээд өмсөөд байсан. харин энэ жаргалсайхан чинь тий юмгүй даруухан юм.

зочин [202.55.182.219] 2021-08-28 09:26:55

Хүчний байгуулагад ажиллаж байгаад тэтгэвэртэй гарч чадаагүй олон хүн байгаа энэ хүмүүсээ аваад орон тоогоо гүйцээх хэрэгтэй шүү энэ айл бүрт олон хүн баярлах байх даа

зочин [202.55.182.219] 2021-08-28 09:20:11

шинэчилж чадахгүй ээ худалаа дүр эсгээд л өнгөрнө дандаа шахааны хүмүүс байгаа ард томчуул байгаа .

Зочин [202.179.26.232] 2021-08-29 03:29:35

Гарчигаа зөв бичиж сураач. Шинэчлэх гэж байна гэх байлгүй дээ

Irgen [202.126.90.101] 2021-08-28 08:35:23

Axlagchiin tsoliig adilxan 3jild axiulj boldoggv ymu deslegchees axmad xvrtel 3 3n jiliin zaitai bhad ded axlagchaar 4jil arai2

Хулих [66.181.161.105] 2021-08-28 04:17:12

Цэргийн цолий нэг тод жишээ бол хулих хүрэлсүх гэж нэг нөхөр бна аа хурандаа цэргийн байгууллагад 3 жил хүрэхгүй дээ ажиллаж байсан хулих нөхөр

Зөв [66.181.161.33] 2021-08-28 09:18:30

Тхх үнэн

Чулуунбат [202.126.88.225] 2021-08-28 00:38:37

Албан тушаалын цолыг боль.Сайн ажиллаж цэргийн хэргийн мэдлэгээ сайжруулж,албан ажлаа ягштал хийж байгаа залууст бол дараа дараагийхан ньцолыг харамгүй өгч,Албан тушаалыг дэвшүүлэх ньзүйтэй байна.

o [150.129.141.169] 2021-08-28 14:35:51

Naadah chine bolomjgui shuu alban tushaaliin tsol bol baih heregtei zuil

Эртний цэрэг [64.119.24.253] 2021-08-28 00:19:41

Тэртээ 40жилийн өмнө манай хороон захирагч хошууч цолтой Могноон гэж жавхалзсан өндөр нуруутай хүн байсан сан хужирбуланд байсан 036 танкийн хороо 1000 цэрэг тэгсэн одоо цэрэггүй хурандаа нар.

иргэн [203.91.115.249] 2021-08-27 19:58:21

Цагдаад цэргийн цол олгодгииг болих хэрэгтэй, иргэнд үйлчилдэг үйлчилгээнии байгууллага учир мөрдөгч, зохицуулагч, түшмэл гэсэн ангилалтай болгох хэрэгтэй

Зочин [66.181.161.71] 2021-08-30 08:45:56

Чи мэддэгийн юмуу. Гошнгого минь

Зочин [66.181.161.78] 2021-08-29 01:11:56

Цагдаагийн ахмад цагдаагийн ахлагч гэж тодотгож дууддаг шүү цэргийн цол бишшүү

Зочин [202.126.89.169] 2021-08-28 05:36:19

Tsagdaa tsergiin tsol heregldgui shvv

Зочин [122.201.22.156] 2021-08-27 03:57:21

Аймгийн засаг дарга гээд нэг нөхөр хурандаа цол зүүгээд каракул малгай өмсчихсөн машин дээр зогсоод ёслочихсон явж байсан. Шал завхарсан юм

ЗОЧИН [202.126.88.177] 2021-08-27 02:29:18

ТЭГМЭЭР ДЭЭ ХИЙСЭН АЖИЛГҮЙ БЭЛТГЭЛ НЭРТЭЙ ХЭДЭН БӨХЧҮҮД Л ЦОЛ АВААД БАЙДАГ ТЭДЭНД УЛС ОРОНДОО ОРУУЛЖ БАЙГАА ХУВЬ НЭМЭР БАГА ШҮҮ ХАРИН ЭСЭРГЭЭРЭЭ БӨХИЙГ БИЗНЕС БОЛГООД НЭР ХҮНДИЙГ НЬ УЛАНДАА ГИШГЭЖ БАЙГАА НӨХДҮҮДИЙГ ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭДЭГ БОЛГО. ТОМ ЦОЛТОЙ ТОМ ТОМ ЯРЬСАН ХЭДЭН ГҮЗЭЭНҮҮДЭЭС ЦОЛОО АВ

ЗОЧИН [202.179.21.200] 2021-08-27 00:15:31

АЙМГАГ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУДАД КАРАКУЛ МАЛГАЙ ЦЭРГИЙН ЦООХОР ХУВЦАСЫГ ДАРХАН НЭХИЙД ЗАХИАЛГААР ХИЙЛГЭДЭГЭЭ ЗОГСОО.НӨГӨӨ ПЯЛДАГА ДАРГАНЦАРУУД ЧИНЬ ИЧИХ Ч ҮГҮЙ БХЯ-ЫГ АРГАЛААД ЦОЛ АВЧИХСАН ЗҮҮЖ ГАНГАРАХ ЦЭРГИЙН АЛБЫГ ДОРОМЖЛОХОО БОЛЬ

Зочин [64.119.21.201] 2021-08-26 15:12:54

Генерал цолоо одоо өгөх өө боль. Манайд цэвэр генерал байхгүй

зочин [103.57.94.19] 2021-08-26 13:13:28

цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа офицеруудад дараагийн цолыг олгон шагнаж урам зориг өгч баймаар байна даа

зочин [202.126.89.157] 2021-08-26 12:24:31

цэргийн цол хүчиний байгууллагын үйл ажиллагаанд хэрэгтэйг мэдмээр дээ ..энгийн байгууллагад хэрэглэж болохгүй журамтай болмоор .....цэргийн нэр хүндийн илэрхийлэл шүү

Зочин [202.179.25.20] 2021-08-26 13:24:36

Их хурлын оронцог болсон зарим гишүүн, сайд, нийслэлийн засаг даргын орлогч гэсэн мэдрэл муутай нөхөр цэргийн дүрэмт хувцас өмсч дөвчигнөх байдлыг таслан зогсоох цаг болсон шүү

Зочин [78.119.154.135] 2021-08-26 12:20:44

Gadaadiin Elchin saidiin derged huuhdeeree Hurandaa tsoltoi targan zaluus bainaa baina yuch hiideggui

Зочин [66.181.189.123] 2021-08-26 12:09:55

Эдгээрийг таслан зогсоох хэрэгтэй

Шударга [66.181.189.123] 2021-08-26 12:08:07

Өөрөө өөртөө генерал цол олгох бүтцийг санаачилдаг болсон, Думаа Намсраай гэдэг нөхөр Үндэсний аврах бригад гэж байгуулж генерал цол авах гэж ЕТГ ын тхэнхт нөхдийг анги дээр аваачиж архидуулсан. Түвүинбаяр. Бадарууган гэх мэт

Зочин [66.181.189.123] 2021-08-26 12:03:39

Маш зөв, З.Энхболд найз Энхамартаа нэгхэн өдөр зүүх генерал цол олгосонг хүчингүй болгох зохицуулалтыг оруулаарай

Зочин [202.126.89.219] 2021-09-03 05:01:32

Цэргийн цол тэр тусмаа ахлах офицерт албан тушаалын зэрэг дэвээр далдавчлан ажлын үр дүн үйл ажилгаа цаг хугацааг ч харалгүй олгодог завхарал хавтгайрсан баруун зүүнээ мэдэхгүй цэрэг хүний нэгбүрийн зэвсэг хэрэгсэлийг эзэмшиж чадаагүй нүдний булайнуудаар дүүрсэн үүнийг цэгцэнд нь оруулах нь зөв

ИРГЭН [202.126.90.78] 2021-08-27 13:38:19

З.ЭНХБОЛДЫН НАЙЗ ЭНХАМАР НЬ ШУГАМ ЗУРГИЙН БАГШ ГЭЖ БАЙДАГ ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНД 10 ЖИЛ АЖИЛААД ГЕНЕРАЛ ЦОЛ ШААЧИХДАГ ҮНЭНДЭЭ ЗАВХАРСАН ЮМ ИХ БАЙНАА.

иргэн [64.119.25.34] 2021-08-26 10:10:09

МӨРДӨСТ БҮХЭН ХУРАНДАА.МӨГӨӨРСТ БҮХЭН ГАВЬЯАТ, АРДЫН НАМД САНАЛ ӨГВӨЛ ХОРООНЫ ДАРГЫН ХАЛААСНЫ ШАГНАЛ "АЛТАН ГАДАС" НЭРТ ӨНГӨТ МЕТАЛЛ,

Зочин [66.181.161.41] 2021-08-26 17:19:23

Цэргийн цол биш хувцас өмсөх журам юм бишүү бичиж буй сэтгүүлч мал минь

Цогт [192.82.80.235] 2021-08-26 10:04:20

Зөв зөв аймаг сумдын удирдлагууд албад агентлагын дарга нэр зүүсэн нуснууд цол зүүж далжигнаад бсан юм.эрээн хувцас өмсвөл барам 3 чсуниаж чадахгүй гахай нохой бааснууд цэргийн сүр жавхаа унагаад бсан юм

Зочин [192.82.83.226] 2021-08-26 09:21:19

Их сургуулийн захирлуудад хүртэл дэд хурандаа цол өгч байсэыг санаж байна

Бат [202.126.90.79] 2021-08-26 09:19:47

Батттулга гeнeрал мecтгүй нөхдөд хүртэл гeнeрал өгсөндөө. Тэд салааны зэвсэглэл мэдэхгүй ёсолж ч чадахгүй хөгийн хөгийн.

ИРГЭН [202.126.90.78] 2021-08-27 13:45:33

БАТТУЛГА 1 ӨДӨР 13 ХҮНД ГЕНЕРАЛ ЦОЛ ӨГЧ БАЙСАНДАА ДЭЛХИЙН 2-Р ДАЙНЫ ЖИЛҮҮДЭД Ч 1 ДОР ТИЙМ ОЛОН ГЕНЕРАЛ ТӨРЖ БАЙГААГҮЙ, АРДЧИЛСАН ХОЛБОО ГЭЖ 1 МУУ ТББ УЛСЫН БААТАР БИЛҮҮ ТИЙМ ЦОЛ АВЧИХДАГ АРАЙЧ ДЭЭ

Зочин [202.126.88.209] 2021-08-26 09:07:09

Зөв. Ялангуяа тэтгэвэрт гарах гэж буй нөхдөд зэрэг дэв дээгүүр гэж цол олгодог. Цагдаагийн байгууллагад хэн танил тал ах дүүтэй нь хурдан цол албан тушаал ахидаг үзэгдэл байдгийг болиулах хэрэгтэй

Зочин [103.57.94.207] 2021-08-26 08:34:49

Мөн албан тушаалын цол.гэдгийг бүр болиулах хэрэгтэй

Зочин [103.57.94.207] 2021-08-26 08:30:48

зөв.хурандаа цол.ямар ч үнэ хүндгүй болсон.Нийслэлийн ерөнхий менежер Гантөмөр хурандаа цол.хувцсыг бараг.нохой алахад.хүртэл.өмсөөд.явдаг ажлын хувцас биш шүү дээ.Мөн энэ гаднын цолыг бүр.хүчингүй хий.Хурандаа нь.ялгарахаа болиод.армийнхан бригадын генерал гэж цол.батлуулсан одоо нөгөө цол.авсан хүн бас ялгарахаа болилоо.анги.захираад.явж бна шүү.дээ

Зочин [66.181.161.120] 2021-08-26 07:50:13

Цагдаагийн цолыг янзлаарай даа. Харьяалах газар биш гээд дэмий дэмий юм ярих вий дээ. Баахан хурандаа нар өрөөнд суучихаад юуу ч хийхгүй. Эргүүлийн цагдаа нар нь орон тоо хүрэхгүй байхад их зантай ярвайсан хамраа сөхсөн нөхдүүд.... Ковид гээд хүн ч хүлээж авахгүй өрөөн дотроо комьютер тоглосон нөхдүүд....

Зочин [64.119.19.207] 2021-08-26 11:42:50

Цагдаад тагнуулд бөөн таргалсан баяжсан хурандаа генералууд гүйцэтгэх ажлын шугамаар олсон мэдээллээр бусдыг шантаажилж баяжиж зэрэг дэв цол ахиж байдгийг хэзээ хэн болиулах юм болдоо

Иргэн [202.126.90.115] 2021-08-26 07:44:14

Энэ маш зөв цэргийн цол сүүлийн үед арай учраа алдаж байгаа нь үнэн шүүдээ. Да ялангуяа сүүлийн үед толгой хоосон том цолтой нөхдүүд ихссэн

Зочин [203.91.115.47] 2021-08-26 07:34:05

Зөв шт эргүү нийслэлийн дарга нар бүгд хулхи хурандаа шаацан байхад

зочин [103.57.94.19] 2021-08-26 13:15:37

25 жил ажиллаад цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа офицеруудад дараагийн цолыг өгч шагнаж тэтгэвэрт гаргаж байвал зүгээр санагдана


51 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
51 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.