Хөвсгөл аймагт маш хүнд 4 хүн байна
Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 203 PCR шинжилгээ хийгдсэнээс 69, эмнэлзүйгээр 51, нийт 120 тохиолдол бүртгэгдэж батлагдсан тохиолдлын тоо 4273 боллоо.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 209, сумын эрүүл мэндийн төвүүдэд 396, гэрээр 332 хүн эмчлэгдэж байна. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг эмнэлзүйн хэлбэрээр нь авч үзвэл хөнгөн 848, хүндэвтэр 69, хүнд 16, маш хүнд 4 хүн эмчлүүлж байна. Халдварын тоо өдөр бүр нэмэгдэж буй учраас иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
www.montsame.mn
Сэтгэгдэл