ШУТИС-ийн харьяа сургуулийг Өмнөговь аймагт байгуулахаар болжээ

Aдмин / Боловсрол

Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах, Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ШУТИС-тай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг, "Нутгийн хишиг"хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарын хөгжлийн бодлого төлөвлөгөө, их сургууль барих газар, дэд бүтэц, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт зэрэгтэй танилцах аж.

Өмнөговь аймагт Их сургууль байгуулах санал санаачилга 2010 оноос эхлэлтэй бөгөөд 2021 онд орон нутагтаа Их дээд сургуулийн салбар сургуулийг байгуулах хүсэлтээ БШУЯ-нд хүргүүлээд байсан юм. 2021 оны 9-р сарын 15 ны ЗГ-ын хуралдаанаар ШУТИС-ийн харьяа сургууль байгуулагдахаар болж өнөөдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.


Сэтгэгдэл

Багш [203.91.115.48] 2021-09-25 15:10:10

Энэ зөв ажил болно. Өмнөговийнхон энэ ажлыг бушуухан шүүрч авч, барилга, газар, байр орон сууц гээд асуудлыг шуурхайлах хэрэгтэй. Ашиглаж чадвал Өмнөговь шинжлэх ухааны төв, хөгжил цэцэглэлт гэсэн үг.

Зочин [66.181.183.21] 2021-09-25 03:07:13

Налайхыг хол гээд тэр сайхан Гсрман Монголын технологийн сургуульд оюутан элсэхгүй байхад юуны Өмнөговь, Сэлэнгэ.

лыобрөлыобрлд [203.23.199.89] 2021-09-24 07:12:40

Төрийн өмчийн сургуулийг үндсэнд нь устгалаа гэж бодож байна. Одоо МҮИС мэтийн хувийн сургалтын чанар муутай сургуулиуд нь амилж эхэлнэ дээ. Хэрэв тухайн улсыг устгая гэвэл боловсролыг нь устга

Зочин [202.9.47.26] 2021-09-24 06:52:36

Социализм ард түмэн залуусдаа маш зөв уриалга хэлдэг байсан. Эдээр биеэ чимэхээр эрдмээр бие чим гэж хэлдэг байсан. Эдээр биеэ чимсэн хүнээс илүү эрдмээр биеэ чимсэн хүмүүс сайхан амьдардаг юм. Одоо үеийн залуус эрдмээр биеэ чимэхээс илүү эдээр биеэ чимдэг болсноос болж монгол хөгжихгүй байгаа юм.

kkk [202.131.243.186] 2021-09-24 06:31:48

Говьсүмбэр аймагт их сургууль байгуулах гээд 2008 онд яригдахад хөдөө орон нутагт их сургууль байгуулахгүй гэсэн ЗГ-ын тогтоолтой гээд байгуулж болоогүй. Одоо тэр тогтоолоо хүчингүй болгосон байгаа даа

Зочин [66.181.179.108] 2021-09-24 04:30:44

Өмнөговийн хүүхдүүд элсэх байхаа.Эсвэл оюутны байр,тэтгэмж,сургалтын төлбөрийн хөнгөлөлт,төгсөлтийн дараах ажлын байрны асуудал зэргийг цогцоор нь шийдвэл үр дүнтэй болно.Бас багш нарын нийгэм,санхүүгийн асуудлыг орхигдуулж болохгүй

зочин [66.181.186.180] 2021-09-24 06:47:46

Өвөрмонголоос элсүүлнэ.

Зочин [43.242.243.41] 2021-09-24 04:29:46

Сайхан шийдвэр байна. ШУТИС ч угаасаа эрчүүл олонтой. Говийн бор охидууд асуудалгүй борлогдох нь дээ. Наанаал шингээнэ шүү. Хахаха

Мөнх [202.131.251.130] 2021-09-24 03:58:15

Оюутан элсэхгүй байхаа хажууд байгаа Герман -Монголын хамтарсан Налайхад байгаа сургуульд хүн орохгүй байхад.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.