Олон улсад нэг багшид 13, Монголд 20 сурагч оногдож байна

Aдмин / Боловсрол

Жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдөр багш нарын баярыг Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэж ирсэн. Энэ дагуу өчигдөр Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдөртэй золголоо. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ЮНЕСКО энэ жилийн багш нарын баярыг “Багш нар: Хямралт үед манлайлж, ирээдүйг шинээр тодорхойлох нь” уриан дор тэмдэглэж буй. Манай улс ч мөн адил багш нарын баярыг онцгой нөхцөл байдалд даруухан өнгөрүүлж байна.

Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харвал улсын хэмжээнд 52 мянган багш ажиллаж байгаа бол ЕБС-ийн багш нарын 81.4 хувь нь эмэгтэй, 0.3 хувь нь магистр болон докторын зэрэгтэй байна. Мөн нэг багшид дунджаар 20 сурагч ногдож байна гэсэн тооцооллыг хийжээ.

Харин OECD буюу Олон Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад бага ангийн нэг багшид 15 сурагч ногддог боловч дунджаар нэг ангид 21 сурагч суралцдаг.Тус улсуудын дунд ангийн багшид 13 сурагч ногддог. Гэвч цар тахлын улмаас зай барих шаардлага гарсан тул Франц болон Их Британи бага ангийн нэг ангид 15 сурагч байхыг зөвлөж байна.

АНУ-д 1970-аад онд нэг багшид 22 сурагч ногдож байсан бол 2008 оноос 15 болж буурчээ. Тухайлбал, Нью Жерси мужийн улсын сургуульд нэг багшид 12 сурагч, хувийн сургуулийн нэг багшид 11 сурагч ногддог аж. Зарим хувийн сургуульд нэг багшид долоон сурагч ногдоно. Харин багш нарын зүгээс 10:1 байх нь тохиромжтой гэж үздэг байна.

С.Уянга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

zochin [64.119.23.233] 2021-10-06 15:36:23

hutsaad baigaagch 1 bagsh. dor hayaj ulsiin surguulid 40-60 huuhedtei tulj baina .

зочин [202.126.88.193] 2021-10-06 12:32:49

Худлаа

Zochin [66.181.190.107] 2021-10-06 04:54:37

50-60 huuhed bhad uy be

Зочин [49.0.157.27] 2021-10-06 02:35:24

Наад тооцоолол чинь буруу байна аа. Бага анги 1 ангид 50 хүүхэд байхад 20 гээд байгааг яаж ойлгох вэ? худлаа тооцоолол гаргаж байгаа статистикийн хороо болих хэрэгтэй. худлаа хүмүүсийг тайвшруулах юм


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.