“Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийн Б.Эрдэнэбаатарын гурван тендер, 30 тэрбумын гүйлгээ хуулийнхны анхааралд өртжээ
Хөвсгөл аймгийн хаягтай Б.Эрдэнэбаатар нь “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийг 2009 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр байгуулжээ. Энэ компани барилгын засвар хийх, хүнсний ногоо, үрслэг тариалалт, хөдөө аж ахуйн түүхий эд, малын бөөний худалдаа, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулахад үйлчлэх, барилгыг дуусгах шатны ажил зэрэг үйл ажиллагааны чиглэлтэй юм байна.
Энэ компанийг онцлохын учир бий. Арваад жил чимээ анир багатайхан оршин тогтнож ирсэн “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа нь огцом сэргэж, тендерүүдийг сэжигтэй байдлаар авч, захирал Б.Эрдэнэбаатар, түүний ойр дотныхон мөнгийг тэрбум тэрбумаар нь хоорондоо “гүйлгэх” болжээ.
Тухайлбал, тус компани 2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр ЭМЯ-наас зарласан 250 сая төгрөгийн өртөгтэй Эмнэлгийн барилгын ажлын тендерт ялсан байна. Яг тэр өдрөө БСШУЯ-наас зарласан 850 сая төгрөгийн өртөг бүхий Сургуулийн дотуур байрын барилгын тендерт ялсан байгаа юм. Мөн 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 18.8 сая төгрөг авчээ. Хамгийн гол нь эдгээр тендерт “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК шалгарах боломжгүй байсан бөгөөд хууль бусаар ялсан байж болзошгүй нөхцөл үүсээд байна.
Үүнээс гадна маш ноцтой асуудал хууль хяналтынхны анхаарлыг татаад эхэлсэн байна. “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаатар, түүний эхнэр Ж.Чулуунцэцэг нар нь эх үүсвэр нь тодорхойгүй онц их хэмжээний мөнгийг өөр хоорондоо, хувийн дансаараа гүйлгэжээ. Тодруулбал, Б.Эрдэнэбаатарын дансаар 2019 онд 3.9 тэрбум төгрөг, 2020 онд 4.8 тэрбум төгрөг, 2021 онд 6.8 тэрбум төгрөг, эхнэр Ж.Чулуунцэцэгийнх нь дансаар 2019 онд 6.3 тэрбум төгрөг, 2020 онд 4.3 тэрбум төгрөг, 2021 онд 4.5 тэрбум төгрөг “гүйсэн” байна.
Тэд уг гүйлгээнийхээ утгыг голдуу ноос ноолуур, арьс шир, махны үнэ гэж явуулдаг байгаа юм. Энэ мөнгө нийлээд 30.6 тэрбум төгрөг болж байна. Хамгийн гол нь энэхүү 30.6 тэрбум төгрөгийн эх сурвалж нь тодорхой бус байгаа аж.
Үүнээс гадна Б.Эрдэнэбаатарын нагац дүү Б.Болормаагийн “Бумбын шовх” ХХК-ийн дансанд шилжүүлсэн мөнгө ч дээрх гүйлгээнүүдийн нэг адил сэжигтэйд тооцогдсон байна. Тиймээс “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК, түүний захирал Б.Эрдэнэбаатарт хэн гэдэг улстөрч, улс төрд нөлөө бүхий этгээд тусалж тендерүүд болоод эх үүсвэр нь тодорхойгүй 30 гаруй тэрбум төгрөгийг гаргаж өгсөн бэ гэдэг нь Монгол Улсын хууль, хяналтын байгууллагуудаар тун нухацтай шалгагдах бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [59.153.87.193] 2021-11-04 23:44:35
Бор зүрхээрээ яваа ардын хүүг хэлмэгдүүлж болохгүй.Хөвсгөлийн хэдэн мянган малчдыг авч яваа хүн шүү.
Зочин [66.181.160.73] 2021-11-02 04:09:04
Хувийн компануудыг хүртэл захиалагатай явууртаа өртүүлдэг болохнээ хулгайч нар соошилоор
З [59.153.87.164] 2021-11-01 08:38:16
ЕР НЬ БОЛ БАС Л НЭГ ЛУЙВАРЧИН ДАА
Зочин [202.126.89.232] 2021-11-01 07:38:10
Сэтгүүлч Б . Отгоны төрсөн ах . Отгон шударгаар сурвалжилнаа .
Зочин [202.9.40.80] 2021-11-01 05:16:15
Хардах эрх гэж энэ ү. Хөдөлмөрлөж яваа нэгнээ харлуулах гэж яагаад ингэж их хичээдэг болчихсон юм бэ. Хэнд хэрэгтэй юм бэ.
Архад [66.181.161.21] 2021-11-01 04:22:31
Нүдэн Глаа гэж нүгэлтэй авилгач этгээд байсан одоо байдаг юмуу, Ядуурлыг бууруулах төслийг мөн ч сайн сэгсэрсэндээ, энэ залуугийн ард Ц.Даваасүрэн зогсож байгаа даа, өөр хэн байхав
Зочин [103.26.193.131] 2021-11-01 06:25:04
Улс эх орныхоо төлөө ганц дуугарч зүтгэж байгаа хүнээ харлуулах даалгавар аваа юу? 100.000-200.000 төгрөг намаасаа аваад нүдээ ухаад өгчихөөс буцдаггүй тэнэгүүд их байдаг шүү
Иргэн [43.242.243.118] 2021-11-01 03:07:02
Эрдэнэбаатарын ард УИХ-ын гишүүн эсхүл засгийн газрын гишүүн байгаа. Хуулийн байгууллага шалгаад гэм этгээдүүдэд арга хэмжээ хэрэгтэй.
Зочин [192.82.74.3] 2021-11-01 03:01:10
Маш урт утасны үзүүрээс атгалаа даа, Утасны үзүүрт нь хэн байгаа бол
Saruul uhaan [203.98.76.21] 2021-11-01 02:43:56
Tuuhii ediin biznes hiideg hun 30baitugaa terbumaar ni ergelduuleh bailguide. Gants malchin urh gehed 1 havriin nooluuran deeree l heden sayiig avdag bileede.
Зочин [66.181.181.133] 2021-11-01 02:34:13
Нэг Төрийн албан тушаалтны ах дүү хамаатан садан л байгаа ш тэй.
Зочин [202.126.88.152] 2021-11-01 02:18:13
avilgachid yls tord mash ih baigaag haruulj baina daa
ЗОЧИН [202.126.89.133] 2021-11-01 02:15:15
10 ХУВИЙГ НЬ НЭГ УЛС ТӨРЧ БЭЛНЭЭР АВСАН ЮМ ШИГ Л ТОО БАРИМТ ГАРААД БАЙНА ДАА Ц. ДААВКА ГЭЖ НЭР АЛДАР НЬ ЦУУРАЙТСАН ХУЛГАР БИШ БИЗ НУТАГ УС Ч НЭГ ЮМ БАЙНА