“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл 680 сая мод тарьж ургуулна

Aдмин / Нүүр

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл 680 сая мод тарьж ургуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд аймаг, нийслэл нэгдэж, нийт 680 сая мод тарьж ургуулна. Энэ тухай гэрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар гарын үсэг зурав.

2030 он хүртэл:

  • Нийслэл Улаанбаатар 120 сая
  • Архангай аймаг 20 сая
  • Баян-Өлгий аймаг 20 сая
  • Баянхонгор аймаг 20 сая
  • Булган аймаг 20 сая
  • Говь-Алтай аймаг 100 сая
  • Говьсүмбэр аймаг 5 сая
  • Дархан-Уул аймаг 20 сая
  • Дорноговь аймаг 20 сая
  • Дорнод аймаг 20 сая
  • Дундговь аймаг 30 сая
  • Завхан аймаг 25 сая
  • Орхон аймаг 20 сая
  • Өвөрхангай аймаг 20 сая
  • Өмнөговь аймаг 70 сая
  • Сүхбаатар аймаг 20 сая
  • Сэлэнгэ аймаг 20 сая
  • Төв аймаг 20 сая
  • Увс аймаг 20 сая
  • Ховд аймаг 20 сая
  • Хөвсгөл аймаг 20 сая
  • Хэнтий аймаг 30 сая ширхэг мод тарьж ургуулах боллоо.

Уул уурхайн нэр бүхий 21 аж ахуйн нэгж 608, 5 сая мод тарьж ургуулахаа 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр батламжилсан юм.


Сэтгэгдэл

Зочин [195.46.106.44] 2021-11-17 04:23:29

Хэдэн аймаг, хэдэн аж ахуйн нэгжид тэрбум тоогоо хувиарлаж өгчихөөд мод тарих ажил болчихлоо гэж сэтгэл ханаж болохгүй шүү. Өнөөдрийн төрийн ажил явж байгаа сонгодог хэлбэр энэ л дээ. Хэдэн хууль баталж, сайд, аймгийн дарга нарт үүрэг өгсөнөө ажил болж байна гээд бодчихдог. Ажлын гүйцэтгэл,хяналт шалгалт, тусламж дэмжлэг, тооцоо судалгаа, хариуцлага сахилга гээд гол үүрэг функцуудаа орхигдуулдаг шүү. Одоогийн төрийнхөн ч үүнийг мэдэхгүй лдээ.

Зочин [203.91.115.56] 2021-11-16 11:54:07

Мод тарих нь зөв боловч одоо цаг нь биш. Эхлээд нарийн ногоогоо тарьж хэрэгцээгээ ханга. Дараа нь ядуурлаас ард түмнээ гарга. Эдийн засгаа өөд нь татаж хөл дээр нь босго. Үйлдвэрлэгч орон бол. Цалинг нэм. ... гэх мэт олон тулгамдсан асуудал байна. Түүний дараа мод тарьж ногоон бол. Яг одоо тулгамдсан асуудал бол "мод тарих" яавч биш шүү. Мэдрэмжтэй бай л даа.

Зочин [103.80.210.183] 2021-11-16 05:49:33

ойр хавийн уул уснаас мод сугалж ирээд л нүд хаах гэсэн санаа цухалзаад л байгаа даа. модыг үрээр нь уржүүлээд тарих үйлдлийг нь хэн баталж өгөх бэ?

Toli [213.225.12.177] 2021-11-15 21:48:42

Aimag, niislel 680 saja mod suulgawal, ter puus kompaniudin suulgah modtoi niileed barag 1, 3 Mrd mod suulgah n bna. Estoi serehgui bol denduu moroodlun ulger jum aa. Mongolin said darga nar bur "ichih nuuree, elgendee nssna" gedeg n bolchihgog jum baihdaa.

Зочин [202.131.240.190] 2021-11-15 11:11:50

Мөнгө зувчуулсан нэг арга

Dorj [119.40.98.177] 2021-11-15 08:52:13

Ард иргэдээр, аж ахуйн нэгжээрээ тариулаад 3-5 жилийн дараа худалдаж ав аа Тэгэхгүй бол бас л бөөн будлиан болно.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.