МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2021 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2021.11.22-11.25

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн

2021.11.19-ний өдрийн хурлаар батлав

УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 22-НООС 25-НЫ ӨДРҮҮДИЙН НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ,
БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

ДАВАА ГАРАГ /2021.11.22/

ЦАГ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

10.00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхимд

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

10.00

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

10.00

“Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

14.00

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

МЯГМАР ГАРАГ /2021.11.23/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

11.00

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

15.00

“Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

16.00

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

14.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

ЛХАГВА ГАРАГ /2021.11.24/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

10.00

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

10.00

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

16.00

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

16.30

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2021 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-т мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

12.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл

“Их Эзэн Чингис хаан” танхимд

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

14.00

Нийгмийн бодлогын байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх хэлэлцүүлэг

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

14.00

Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэг

“Их Эзэн Чингис хаан” танхимд

ПҮРЭВ ГАРАГ /2021.11.25/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

11.00

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

13.30

Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

15.00

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ХААНА

10.00

ПҮРЭВ ГАРАГ /2021.11.25/

· “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал, үргэлжилнэ

· “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

“Их хуралдай” танхимд

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.138] 2021-11-21 04:45:02

Ардчилсан шинэ ҮНдсэн хууль бол эртний түүхт Монгол гүрнийг сүүлийн 70 жилийн гаж хөгжлийн замаас эргүүлж, хүмүүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхах жам ёсны замд эгнэгт эргэлт буцалтгүй оруулж, хүн өмчтэй байж чадлынхаа хирээр хөдөлмөрлөж соц-ын үе шиг нийгмээс тэгшитгэн хувиарлаж хүртэх бус, коммунизм гэж хүссэнээрээ хүртэх бус, хийснээрээ хүртэх олон өмчит зах зээлийн эдийн засагтай, хүний заяагдмал эрхийг ханган тунхагласан шинэ нийгэмд Цусгүй хувьсгал хийж шилжүүлсэн гавьяатай, энэ түүхэн ҮХ-ийг АИХ-ын 430 депутат 76 хоног хуралдан байж баталсан. Тэд маань он цаг улирах тусам улам цөөрч, бурхны оронд одоцгоож байна. Одогсодын зарим нь төрөөс гавьяа шагнал их л хүлээсэн дээ, зайлуул. Одоо ЕР-ийн ТГ-т эдгээрээс гавьяагаа үнэлүүлэхээр илгээгдсэн нилээд материал бий.Нилээдэд нь ахин тохиохгүй энэ том ойгоор УИХ, Ер-ч депутатуудад ГАВЬЯАТ, шагналыг нилээд өргөн хүрээнд хүртээвэл яасым бэ, Ер нь үлдсэнд нь хэтдээ бүгдэд нь Гавьяат өгсөн ч томдохгүй. Энэ ойгоор деп-г бүгдийг цуглуул

zochin [66.181.177.119] 2021-11-21 00:09:23

зөв2 ингэж нийтэд мэдээлэх хэрэгтэй!!!

ЗОЧИН [192.82.80.155] 2021-11-20 23:17:22

Ахмадуудын тэтгэвэрийг нэмээч өргөн хэрэглээний үнэ асар их нэмэгдэж байна.23, 24. оноос нэмнэ гэдэг бол сонгуул төхүүлж санал авах ардын намын арчаагүй бодлого Занданшатар, Ариунзаяа, Жавхлан их хурлын гишүүд та нар өөрсдөө гарахгүй юм шиг насаараа гишүүн байж идэж, хулгай хийж амдарна гэж бодоогүй биз дээ ямар юм ээлж дугаартай шүү.Энэ Оюунэрдэнэ бас тэнэг хулгайч юм байна. 22 оны төсөвт яанз бүрийн ашиггүй байшин барилга, тойрогд хуваасан 4 тэр бум төгрөгөө танах хэрэгтэй эд өөсдөө л иднэ бас өөрсдийн Kомпанууддаа дэмжин ийм учраас 4 тэр бумыг шилэн болго. Санал Дархан-Уул аймагаас гарсан 3 гишүүн Жавхлан, Баттөмөр, Дамдинням нар 4 тэр бумаа нийлүүлж аймагт иж бүрэн онишлогооний төвтэй болго. Мөн сүүлийн үеийн KТГ аппарттай болгомоор байна. Аймгийн хэмжээнд ажиллдаг оншилгооний аппарад байхгүй саран эмнэлэгт нэг байдаг боловч тэр ин асар үнэтэй байнга тогтмол ажилдаггүй эмнэлэгийн тусламж авах, яаралтай зураг авхуулах бол УБ явж шинжэлгээ өгөхөд хүнд өвчтэй хүн маш их чирэгдэлтэй б

Зочин [150.129.143.185] 2021-11-20 08:52:21

mfnght

Зочин [150.129.143.185] 2021-11-20 08:51:54

tetgever hezee nemeh ve

АХМАДУУДААС САНАЛ [150.129.143.185] 2021-11-20 08:49:52

АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ ЯАГААД НЭМЖ ӨГДӨГГҮЙ ЮМ БЭ, ГАДУУР ЮМНЫ ҮНЭ ЯМАР ИХ ӨССӨН БАЙГААГ ЯВААД ҮЗ Л ДЭЭ, АХМАДУУДЫН ДИЙЛЭНХ НЬ САРД 300-350 МЯНГАН ТӨГРӨГ АВЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ, ЗАЛУУ ХАЛУУН НАСАА УЛС ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТЭНД ҮНЭНЧЭЭР ХӨДӨЛМӨРЛӨЖ ЯВААД ТЭТГЭВЭРТЭЭ ОРСОН АХМАДУУДАА БОДОЖ ҮЗЭЭЧ ЭЭ. ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 500 МЯНГА БОЛГООД ӨГЧӨӨЧ ЭЭ ТЭГВЭЛ АХМАДУУДЫН АМЬРАЛД ИХ НЭМЭРТЭЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ, СОНГУУЛЬ БОЛОХООР АХМАДУУДДАА АМЛАЖ БАЙСАН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛСЭЭР БАЙНА. КОРОНА ӨВЧНИЙ ХАЛДВАР НАС БАРАЛТ ГЭЭД Л АСУУДАЛ ИХ БАЙНА ШҮҮ ДЭЭ АХМАДУУД Ч ИХ ӨРТӨЖ БАЙНА. ТЭТГЭВЭРИЙГ НЬ НЭН ДАРУЙ НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА

Зочин [64.119.25.164] 2021-11-20 06:54:44

Tiimee

Зочин [103.212.119.17] 2021-11-20 04:39:13

АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ ДАРЧИХ ЮМ АА.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.