Их Британид “омикрон” хувилбарын тохиолдлын тоо өдөрт 50 хувиар өсжээ
ЛОНДОН. /Sky News/. Их Британид “COVID-19”-ийн “омикрон” хувилбараар халдварласан 86 тохиолдол шинээр илэрснээр нийт тохиолдлын тоо 246-д хүрлээ гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд ням гарагт мэдээлжээ.
Энэ нь бямба гарагт 160 байсан үзүүлэлттэй харьцуулахад 50 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна гэж Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг мэдээлсэн байна.
Эрүүл мэндийн сайд Сажид Жавид Их Британид хилийн чанадаас ирэх 12-оос дээш насны бүх иргэн мягмар гаргаас эхлэн нисэх онгоцонд суухаасаа өмнө шинжилгээ өгөх ёстой болно гэж ням гарагт мэдэгджээ. Тодруулбал, Их Британийг зорихоосоо өмнө 48 цагийн дотор шинжилгээ өгөх шаардлагатай байна.
Мөн даваа гаргаас Нигери улсыг “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх аялал жуулчлалын улаан жагсаалтад нэмж оруулахаар болжээ. Өнгөрсөн сарын сүүлээр “омикрон” хувилбар анх илэрсэнтэй холбогдуулан Их Британи уг жагсаалтад Африкийн өмнөд хэсгийн хэд хэдэн орнуудыг оруулсан юм.
www.montsame.mn
Сэтгэгдэл