ЭМЯ: 94 хүнээс КОРОНАВИРУС шинээр бүртгэгдэж, 3 хүн нас барлаа

Aдмин / Эрүүл мэнд

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 94 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь шинжилгээгээр батлагджээ.

Энэ нь сүүлийн есөн сар гаруйн хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн бага тохиолдол юм. Хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 11-ны өдөр 80 тохиолдол бүртгэгдэж, түүнээс хойш өдөр бүр 100-аас дээш халдвар шинээр илэрч байсан юм.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 386,635 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 92 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 75 нь Улаанбаатар хотод,
  • 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,963 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,168 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,543 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,202
  • Хүндэвтэр-1,560
  • Хүнд-332
  • Маш хүнд-74 хүн байна.


Сэтгэгдэл

Иргэн [122.201.24.179] 2021-12-13 07:38:29

Шинжилгээ хийхгүй болохоор яаж халдвар нэмэгдэхэв дээ, хөдөө бүр цагаандаа гарсан, ханиад ковидоо ч ялгахаа больсон, үхэргүй л бол тоохоо ч байсан

Зочин [202.179.26.128] 2021-12-13 05:01:40

unen uu

Зочин [203.98.76.9] 2021-12-13 04:12:29

Амралтын өдрүүдийн хөдөлгөөн хязгаарлалттай холбоотой өчигдөр өнөөдөр 2 өдөр халдвар эрчимтэй буурсан байна. Ажлын өдрүүдэд 300-аас буурахгүй байсан даа

Зочин [202.126.89.126] 2021-12-13 06:15:33

Өчигдөр ховдод 16 гарсан.Гэтэл ЭМЯны мэдээлэлээр 12 гэв .Өнөөдөр ховдод 8 гарав.ЭМЯ ны мэдээлэлээр 2 гэж мэдээлэгдэв.Ингэж худал мэдээлэх ямар шаардлага байнаа.Энэ төр засаг худал мэдээлэл цацаад байх юм.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.