Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: МҮБХ-ны дотоод журам Баяр наадмын тухай хуультай нийцсэн байх шаардлагатай. Үүнийг харгалзаж шийдвэрээ эргэж харах байх
Улсын арслан Э.Оюунболд допинг давтан хэрэглэсэн нь БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Улмаар МҮБХ-ны зүгээс Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасах шийдвэр гаргасан юм. Дээрх үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын Ёс зүйн байнгын хороон дарга, дархан аварга Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлснийг хүргэе.
“МҮБХ-ы Цэцдийн зөвлөл гэж 67 гишүүнтэй байгууллага байдаг. 2021 оны хавар гуравдугаар сард Цэцдийн зөвлөлийн хурлаараа допингтой хатуу тэмцэх өөрчлөлт оруулсан. Допинг давтан хэрэглэсэн тохиолдолд барилдах эрхийг нь найман жилээр хасах тухай заалт оруулсан юм билээ. Гэхдээ үүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Биеийн тамир спортын тухай хууль, Баяр наадмын тухай хуулиудад нийцүүлж авч үзэх шаардлагатай гэж хувьдаа үзэж байна. Гэхдээ допингтой хатуу тэмцэх ёстой. Нөгөө талдаа хууль зүйн шинжлэх ухаан талаас нь аваад үзэх юм бол ял шийтгэлийг давхардуулан олгож болохгүй. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм бол хүний нөхцөлийг дордуулах шийтгэлийг оногдуулж болохгүй гэх мэтчилэн хэд хэдэн зарчим бий. Энэ бүхнийг авч үзэх ёстой.
Э.Оюунболд хэдэн онд ч билээ дээ, Улсын баяр наадамд түрүүлэхэд допинг илэрсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу барилдах эрхийг нь хоёр жилээр хасч, цолыг нь хураасан. Өнгөрсөн зун болсон барилдааны үеэр мөн допинг илэрсэн бололтой. Үүнд зохих шийтгэлийг нь оногдуулах нь зүйн асуудал. Гэхдээ нэгэнт өмнө гаргасан зөрчилд нь зохих шийтгэл оногдуулсан бол дахин шийтгэл оногдуулж байгаа нь чухам ямар учиртай юм бол. Энэ бүхнийг харгалзаж шийдвэрээ эргэж харах болов уу.
Багшийн зүгээс хэлэхэд, өөрийнх нь бяр хүч, барилдааны мэдрэмж заяасан, ямар ч нэмэгдэл хэрэггүй байгалиас өгөгдөлтэй хүн гэж Э.Оюунболдыг ойлгодог юм. Өнөөдөр ийм хүнд нөхцөлд юу хэлэх вэ. МҮБХ, холбогдох байгууллага энэ үйлдлийг хууль зүйн үүднээс авч үзэж анхаарах болов уу гэж үзэж байна. Би жирийн монгол бөх хүн. Хүний нуруунд тохож болох бүх муу муухайг миний нуруунд тохож байлаа. Гэхдээ олон хүн биш, цөөхөн хэдэн хүн бий. Миний ард түмэн намайг хайрлаж, хүндэлдэг. Үүнийг цаг хугацаа харуулах байх. Би монгол ахуйдаа сайхан аав ээжийн хүү болж, сайхан ахан дүүсийн дунд зөв явах юмсан гэж хичээж 57 нас хүртлээ амьдарч явна” гэх байр суурийг дархан аварга илэрхийлсэн юм.
Ёс зүйн байнгын хороон дарга, дархан аварга Б.Бат-Эрдэнийн зүгээс МҮБХ-ы Цэцдийн зөвлөлийн гишүүдийн баталсан дотоод журам Баяр наадмын тухай хууль болоод БТСУ-ын хуультай нийцэж байх шаардлагатай, хууль зүйн шинжлэх ухаан талаасаа ял шийтгэлийг давхардуулж болохгүй гэх байр суурийг илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, хуулиас давсан дүрэм, журам байж болохгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуультайгаа нийцэж байх ёстой гэх байр суурь илэрхийлж байгаа юм. Харин улсын арслан Э.Оюунболдыг багаас нь бэлдсэн багш болох гавьяат багш Б.Адьяахүүгийн зүгээс дараах байр суурийг илэрхийлэв.
“Эр хоёр эндэж, эрэг нэг биш удаа нурлаа. Ямартаа ч бөхөө гэсэн олон түмнээсээ уучлалт гуйгаарай. Миний хувьд ч сэтгэлийг нь татаж өнөөдрийг хүртэл хажуудаа байлгаж чадаагүйдээ уучлалт гуйж байна.
Шавь минь 2013 онд улсын харцага цолонд хүрээд л багшаасаа жаахан дөлж эхэлсэн дээ. Дараа жил нь “Аварга” дээд сургуулийг 2014 онд төгсөөд наадмын бэлтгэлд аваад гарах гэтэл Г.Эрхэмбаяр аваргатай “Төр хурх”-ын амралтад бэлтгэлд гарна гээд захлаад эхэлсэн. Тэр жилээ доогуур даваанд унасан. 2014 оны намраас нь бага зэрэг гэмшээд бэлтгэл сайн хийж эхэлсэн. 2015 оны дөрөвдүгээр сард 1024 бөхийн барилдаанд түрүүлээд л бас хэд хоног олдоогүй. Долоо хоногийн дараа “Баянмонгол” орчмоос бүтэл муутайхан явж байхад нь олж авсан байдаг. Тэр үеэс л бид хоёрын нэг нь зугтаж, нөгөө нь араас нь хөөцөлддөг цаг үе ширүүхэн эхэлсэн юм. Яахав, чих нь арай зөөлөн байсан болохоор бэлтгэлд 2015 оны зургадугаар сард нэг юм аваад гарсан. Тэр жил бороо их оройтож нийт нутаг гантай байсаар долдугаар сарын 2-нд бороо орж эхэлсэн. Сүүж уулын наадмын бэлтгэлд миний бие их л ядарч, харшиж наадамтай золгосон ч Оюунболд харцага торолгүй түрүүлж магнай тэнийлгэсэн. Нуугаад яахав, баярласандаа нулимс гаргаж байсан. Ер нь бол Обо хүү 2007 оноос 2015 он хүртэл “Аварга” сургууль дээр тууштай бэлтгэл хийсэн ба тэр он жилүүд нь сурагч, оюутан цаг хугацаа байж дээ. Гол зорилго минь чөлөөт бөхийн хүнд жинд дэлхийн аварга болгох гэж бэлдсэн.
За тэгээд 2016 оны хавар шилдэг 16 бөхийн барилдаанд сайн барилдуулах гээд л гэрт нь манаж байж л Бөхийн өргөөнд авчирсан юмдаг. Гэх мэт багш, дасгалжуулагч, манаач, секурит, сэтгэл зүйч болж олон жил араас нь гуйж, гувшиж явсаан. Юу үнэн гэвэл энэ л үнэн. Өөрөө ч залхсан байх, надаас. Яагаад, юунаас гэхээр архи, бүтэл муутай, хумсаа нуусан муу хүмүүсээс хол байлгах гэж тэр л дээ. Дашрамд хэлэхэд, залуу бөх Оюунболд байхаас нь чамд юу хэрэггүй вэ гэвэл уураг, витамин хэрэггүй гэдэг байсан. Тарган мах, цагаан идээгээ идэж уугаад барилд л гэнэ. Допинг санал болгож байсан удаа надад байхгүй.
Нэг хэсэг холбоо тасраад наадмаар л тааралддаг болсон. 2019 оны наадмаар бараа бараандаа нэг сар хамт байх, бэлтгэлийг нь харах, алдаа оноогоо ярих боломж гар ч билээ. Миний бие 2018 оноос “Аварга” сургуулиас гадна “Даян” дэвжээний зөвлөх дасгалжуулагчаар давхар ажиллаж байгаа ба 2019 онд Б.Гончигдамба гарьд, Оюунболд арслан хоёрыг олон барилдааны бэлтгэл хийлгэж наадмаар түрүү, үзүүрт хосоор нь хүргэх зорилго тавьсан юмдаг. Гэвч санаснаар арай болоогүй. Б.Гончигдамба гарьд их шөвөгт үлдэж, Оюунболд түрүүлсэн. Наадмын дараа би Завхан аймаг руу, залуу аварга Хэнтий зүг рүү амрахаар явцгаасан. Наймдугаар сарын 10-ны үеэр сэргээшийн хариу ирж тэнгэр ниргэх шиг цочирдож билээ. Хүй долоо худагт болсон барилдаан дээр уулзаад л салсан. Үүнээс хойш хоёр жил дөрвөн сарын хугацаанд гурван удаа л тааралдсан. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд чөлөөт бөхийн ОУХМ Д.Батням багш дээр тасралтгүй бэлтгэл хийсэн байх. Өөрөө ч тэгж ярьж байсан, өрөөлөөс ч би сонссон. Товчхондоо ийм байна. Цаашид юу болохыг миний хувьд таамаглах юм алга. Гэхдээ би хүүдээ хайртай, миний том охинтой чацуу юм. Барилдахгүй ч хүрээд ирвэл тосоод л авна. Олон хүнд сургамж боллоо” гэсэн юм.
Гавьяат багш Б.Адьяахүүгийн зүгээс буруу замаар орсон шавийгаа татаж авахаар оролдоод дийлээгүй. Өөр багшийн гар дээр очсоноор асуудалд холбогдсон гэх байр суурийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, асуудлыг сүүлийн жилүүдэд гардаж бэлтгэсэн багш нар луу чихэх хандлага цухалзуулсан аж.
Сонирхуулахад, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, аймгийн арслан Б.Гончигтавхай гээд гавьяат багш Б.Адьяахүүгийн гардаж бэлтгэсэн шавь нар допингийн шинжилгээнд бүдэрсэн зүй тогтол харагддаг.
Э.Оюунболдыг сүүлийн жилүүдэд чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.Батням гардаж бэлдсэн байдаг. Д.Батням дасгалжуулагчийн ойр орчмоос улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох нарын бөхчүүд допингийн шинжилгээнд бүдрээд байгаа юм. Д.Цэрэнтогтохын тухайд дасгалжуулагч Д.Батнямаас сая орчим төгрөгөөр цагаан тариа худалдаж авсан баримтаа ил болгосон. Д.Батнямын тухайд өмнө нь чөлөөт бөхийн “Цастын барс” клубийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд үндэсний шигшээ багийн тамирчин эмэгтэйд допинг хэрэглүүлсэн гэх хэл аманд өртөж чөлөөт бөхийн спортоос зайгаа авч Э.Оюунболдтой холбогдсон байдаг.
Үүсээд буй асуудалд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын зүгээс “Барилдаж байгаа залуу бөхчүүд дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж, өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг хичээх хэрэгтэй. Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж, хамгийн дотно хүмүүс, гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаал” гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [59.153.84.139] 2021-12-17 09:18:19
Увсынхны хорт явуулага үнэхээр хэцүү байна. Батсуурь адилхан допинг хэрэглэчихээд цол нэмүүлж байгаа үнэхээр гутамшигтай.
Toby [45.9.123.83] 2021-12-17 05:03:14
เว็บ คาสิโนออนไลน์ okwin99 เป็นเว็บ พนันออนไลน์ ที่ครบวงจรที่สุด พร้อมกับการบริการแบบชั้นนำ มีค่ายเกม สล็อตเว็บตรง เยอะที่สุด รวมรวมเกมจากค่ายดังทั่วโลกมาไว้ที่นี่โดย เว็บ ไม่ผ่านเอเย่นต์ และยังสามารถเล่นบนมือถือผ่านแอพพลิเคชั่นของ OKWIN ได้ง่ายๆ สะดวกทุกที่ ทุกเวลา เล่นการพนันแบบออนไลน์ได้ทุกประเภทไม่ว่าจะเป็น พนันบอล เกมยิงปลา สล็อต บาคาร่า พร้อม สูตรบาคาร่า 2021 และ เทเบิลเกมต่างๆ ลูกค้าสามารถมั่นใจในทุกธุรกรรมทางการเงิน อีกทั้งยังเปิดให้บริการตลอด24ชั่วโมง ฝาก-ถอนขั้นต่ำ 100 ฿ ได้ตลอด 24 ชั่วโมง มีพนักงานคอยดูแลให้คำปรึกษาอย่างดี ใส่ใจทุกรายละเอียด ไม่ว่าจะมีปัญหาในเรื่องการเข้าเว็บหรือเข้าเกม วิธีการเล่น เว็บตรงไม่ผ่านเอเย่นต์ฝากถอนไม่มีขั้นต่ำ พวกเราก็พร้อมให้คำแนะนำและแก้ไขปัญหาแบบสล็อตเว็บตรงยุโรป VIP และนี่คือเหตุผลที่เหล่านักพนันออนไลน์ไว้ใจและเลือกเล่น okwin99
Irgen [202.126.88.213] 2021-12-16 14:54:43
Huulia l barimtlaj changa sahih yostoi. Ene metchilen engeed yos bus handaad bval Mongol buh udhgui shuu
Зочин [202.55.188.33] 2021-12-16 11:56:49
dawtan l bol dawtan eruugiin huulind hurtel baidag.Baterdene awarga yuch yriad bgaan Oyunbold harin ch esergere er hun shig heregee huleegeed ard tumenese uuchlalt guih estoi.tiim uhamsar alga
БАТЭРДЭНЭ ТЭНЭГТ [203.217.139.240] 2021-12-16 08:41:04
ЭНЭ ТЭНЭГ ҮХЭР ЦАРАЙЛСАН бАТЭРДЭНЭ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ БАТЛАХ БАЙГУУЛЛАГАД ОЛОН ЖИЛ АЖИЛЛАЧИХААД БАС БОЛООГҮЙ МОНГОЛ БӨХИЙН ХАЙР ХИШИГИЙГ БҮГДИЙН ЗАРИМ НЭГ ХОР НАЙРУУЛАГЧИДЫН БУЯНААР БОСОО БӨХ НЭР ЗҮҮСЭН ТҮМНИЙ ШИВШИГ ЧИНЬ ДОПИНГ ХАМГААЛДАГ БАЙНШ ДЭЭ. цАГААН ЦААСАН ДЭЭР ХАРААР БИЧЭЭД ХОЛБООНЫ БҮХ ГИШҮҮД ДЭМЖЭЭД БАТАЛЧИХСАН ДҮРЭМЭЭ ЧАМ ШИГ ЭРГҮҮГЭЭР ХОРИУЛАХГҮЙ ШҮҮ. ЧИ ТЭР ИХ ХУРАЛ ГЭГЧ ИХ ХУЛГАЙЧИДТАЙГАА АДИЛ БОДООД БАЙНА. ХАРИН ЭНЭНЭЭС ӨӨР ЭРГҮҮГҮЙ ЮМ БАЙСАН БОЛ ТЭР АДЬЯАХҮҮ БАГШ ШИГ НЬ АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛТ ГУЙ БИ Ч УУЧЛАЛТ ГУУЯА ГЭЭД ЗОГССОН БОЛ ЧАМАЙГ АРД ТҮМЭН БӨХЧҮҮД УЛАМ ХҮНДЛЭХ БАЙЛАА. ЭНЭ ТЭНЭГ БҮХ ЮМАНД ИХ БӨӨРӨНХИЙ МАЛ ШҮҮ. НЭГ СЭТГҮҮЛЧИЙН ТА ЯАГААД УВС АЙМАГТ ОЧИЖ БАРИЛДДАГГҮЙ ЮМ БЭ ГЭСЭН АСУУЛТАНД МӨӨЕӨ БАГШ УВСАД ОЧИЖ БАРИЛДВАЛ ХИЙ МОРЬ СҮЛДЭНД ЧИНЬ МУУ ГАНБААТАР АРСЛАН ШИГ ДАХИЖ ТҮРҮҮ АВЧ ЧАДАХГҮЙ ГЭСЭН БОЛОХООР ЯВДАГГҮШЙ ГЭЭД СУУЖ БАЙСАН ТЭНЭГ ДЭЭ ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ МАЛ.
Зочин [202.131.231.222] 2021-12-18 15:19:18
Сайн уу
зочин [64.119.25.154] 2021-12-16 07:27:04
Явж явж бат-Эрдэнэ чинь цаагуураа сэргээшийг дэмжих гээд байна уу даа?
Иргжн [192.82.90.196] 2021-12-16 07:02:31
Оюунболд шиг хогийн хэрүүлч чавганц ч хараагүй юм байна.Бусдад буруугаа тохох гээд хүн хүн рүү л савчиж байна даа.Допингийн асуудалд яригдсан нөгөө 3 залуугаа ноцтой өөрөө бол хөнгөн гэсэн юм яриулаад л явж байна.Багшаас нь боллоо гээд л бичих юм.Увсынхнаас боллоо л гэх юм.Баянмөнх аврага буруутай л эх юм..Магалжав хорлочихлоо л гэх юм..Бат-Эрдэнэ Оюунболд хоёроос бусад нь Оюунболдын допингд буруутай юм ярьцгаана.Ёстой л хор,хар хов живэнд залхдаггүй бузар юм даа.
Зочин [202.21.109.58] 2021-12-16 05:23:13
bolioroo baagii balai tanai yed eniig shalgadag bl te
Зочин [57.73.48.37] 2021-12-16 04:51:11
Ойлгодог гэдэг нь их бөөрөнхий санагдаад байх юм. "гэдэгт итгэдэг" эсвэл " гэж боддог" гэх маягаар илэрхийлсэн бол арай илүү хүчтэй сонсогдох болов уу...
БАТ-ЭРДЭНЭ АВРАГАД [202.179.26.36] 2021-12-16 02:39:14
МЯНГА ТҮМЭН ЖИЛ МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН, ИХ ӨВ СОЕЛЫН ТУХАЙ ЯРИА ШҮҮ. ТҮҮНЭЭС БИШ НЭГ МАЛААС ДОР СЭТГЭХҮЙТЭЙ НУТГИЙН ЧИНЬ ГАНЦ БӨХИЙН ТУХАЙ ООГТ БИШ ШҮҮ. ИЙМ ХАРАЛГАН БАЙГААД ЧИНЬ ХАРАМСАХ ЮМ .
Батаа [192.82.91.36] 2021-12-16 01:08:21
Давтан хэрэглэсэн бол 8 жил зав шүү хэнээс буруу хайгаөд байгаа юм бэ УИ Х сууж байсан Батэрдэнэ .Сүхбат нар бол тэр чигтээ хорчингууд шүү арга ядсан амьтад
Зочин [66.181.161.64] 2021-12-15 23:55:15
Бөөрөнхийлөхгүй шүү
Зочин [66.181.161.120] 2021-12-15 20:21:54
Судсаар тариулчихаад хүнээс буруугаа хайгаад бх юмаа тэгээд давтан шүү
Зочин [66.181.161.104] 2021-12-15 15:51:00
Үнхээр допин илрсэн юммуу илэрэгүй юмуу мэдхэд хэзүү л юм байн оунболдоос өөрөөс нь нь асуухад хэрэглээгүй гээд байгаа даа цаг хугцаа харуулан биз дээ бөх чүүд допинтй гэлзэх юм 100 жилээр бөх барилдах юуу яах бэ бөх допинтай бөхчүүдээ бөгдин хасаа тэгээд цэвэр бөх баилдууля даа
Зочин [66.181.161.70] 2021-12-15 15:48:28
монголд л иим жонхуурсан юм блж бга блхоос дэлхиид иим үйлдэл гаргасан бл бүх насаараа спортоос хөөгдиишдээ хохинээ оюунболд архичин шоучин биеээ тоосон новш үндэснии бөх бөхчүүд гж үнэндээ л адгиин шаарнууд шдээ
Зоогий [202.9.40.93] 2021-12-15 13:44:42
Тэр Батням ноотой хүн биш биз. Ер нь зуны албан бус 512 бөхийн барилдаанд ямар зорилгоор шинжилгээ хийсэн юм. Шинжилгээ хийх шаардлага баысан юмуу
Зочин [66.181.161.94] 2021-12-16 03:51:02
шөвөгрөөгүй бөхөөс хүртэл шинжилгээ авдагнь 1л нотой санагдаад байгаа юм
Иргэг [192.82.87.208] 2021-12-15 09:05:45
Бөхчүүд өөрсдөө санаачилсан дүрэм шүү дээ. Санжаа Дамба тэргүүтэй, бөхчүүд чанга байх ёстой гэсээр бүх бөхчүүд дэмжиж батлуулсан санагдах юм ингээд нэг хүн зориулж өөрчлөх эрх байж болохгүй зүйл.
Зочин [59.153.87.164] 2021-12-15 08:45:58
УВСЫНХАН ХОРЛООД БАЙНА ГЭЖ ОЙЛГОХ БУРУУ ХАРИН БАЯНМӨНХ ГЭВЭЛ ЗӨВ
Зочин [192.82.90.196] 2021-12-16 06:55:00
Согтуу Оюунболдоос Баянмөнхийн гараас юм уусан уу чи гээд ил цагаан асуугаад өгөөч тэр хамгаалагчид нь..Бат-Эрдэнэ гуай үнэн төрх чинь улам бүр тодроод л байгаа шүү..Дандаа мах хулгайлсан муур шиг дуугүй царай гаргаад хутгуур хийхээ боль..Допинг хэрэглэсэн ь зөв буруу хоёрын аль нэгийг зүгээр л хэлчих зүрх алга уу.Би допинг хэрэглэсэн гэхэд итгэхгүй байна,нэмэлт хэрэглэх шаардлагагүй хүн гээд хутгачихаад худал төв царайлаад байхаа боль.Үнэхээр хорлочихсон юм бол тагнуул цагдаад хандаад шалгуул.
БҮНЯМЖАВ [103.212.119.195] 2021-12-15 09:13:46
БАЯНМӨНХ ХОР ӨГӨӨД БГАА ЮМ УУ.БАТНЯМ ОЛОН ХҮНД ЭМ ЗАРЖХОРОЛЧИХООД ЯГААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ ЮМ БЭ..ЭЗЭН НЬ БЭЛЭН БХД ӨВГӨН ЛҮҮ ЧИХЭЭД БХ ЮМ
zochin [203.23.49.64] 2021-12-15 08:36:25
huuli muuli yariad hereggui bhaa naadah buduun mah chini doping hereglesen bnaa atsnuudaa
Зочин [139.5.216.35] 2021-12-15 08:01:33
Батсуурьт яагаад шийтгэл оногдуулахгүй байна.адилханл допингилэрсэн гэсэн
Зочин [122.201.19.99] 2021-12-15 06:24:50
Допинг Оюунболдыг өмөөрөх хэрэггүй давтан хэрэглэх бол гэмт хэрэг шүү Батэрдэнэ өвөөө
Зочин [103.26.194.248] 2021-12-15 06:11:35
ЭНЭ БАТЭРДЭНЭ ГЭДЭГ ХҮНЭЭС Л ЭНЭ УВСЫНХАН ХОРЛООД БАЙДАГ ГЭХ МАЯГИЙН ЯРИА ГАРДАГ ЮМ УУ, ЯМАР ХАЙШАЙ ЮМ. ОЮУНБОЛД ДОПИНГ ИЛЭРЭЭД БАНТАХДАА ХАДАА АВРАГЫГ ХОРЛОСОН. ОДОО НАМАЙГ ХОРОЛЛОО ГЭЖ ОРИЛООД ЭХЭЛСЭН, БАТЭРДЭНЭ ҮНЭРТСЭН ЮМ ЯРЬЖ БАЙНА ДАА ГЭЖ БОДОГДОЖ БИЛЭЭ.
Зочин [203.91.115.48] 2021-12-15 22:40:26
Durwud muu muu l geed baidag...yag yas yuman deeree bayduud ni durwuduusuu doloon dor hor hutgana.haa yawsan gazraa amitnii mal hulgsilna. Bayd yawsan gazar balagtai(hulgaich) batgana suusan gazar uttei gedeg unen ug shuu.
Иргэн [192.82.77.223] 2021-12-15 05:56:48
Дүрмэн дээр нь үндэслэж хууль гарах ёстой. Аварга буруу ярьж байна. МАН- ынхан гэж нэг иймэрхүү.
Зочин [66.181.161.94] 2021-12-16 03:47:44
хуульдаа зохицсон дүрэм журам гаргадаг юм хэзэээч хуулиас давсан дүрэм журам байдагүй юмшүү
Зочин [139.5.219.252] 2021-12-15 15:25:01
Т1 мал. Хуулийг биелүүлэх гэж дүрмийг зохиодог юм
Зочин [202.126.89.207] 2021-12-15 05:51:34
Ямар эрүүгийн хэргийн ял өгөөд байгаа биш хууль ямар ч хамаагүй. Зарим улсад бүх насаар нь ч тэмцээн уралдаанд орохыг нь хасдаг. Байгалаас заяасан допингчин Оюунболд одоо архиа уугаад явж бай.
Эхээрээ овоглодог учир нь [203.91.115.247] 2021-12-15 05:39:44
Жамсран жаамаа гэж эцэг нь байсан гэсэн
Зочин [202.179.26.186] 2021-12-15 05:29:10
Хүний аминд хүрээд дээд ял 25 жил авсан хүн дахин дахин хүн алаад байвал ял өгөхгүй юм байна Бага зэрэг шудрага үйл ажиллагаа яьуулаад тэмцээд эхэлсэн чинь ингэж 2- нүүр гаргаж байж болохгүй Ийм байдлаар сүүлийн 30 жилд ингэж бөөрөнхийлж ирсэн учир улс орон огт хөгжөөгүй
Иргэн [122.201.22.168] 2021-12-15 04:52:28
Батсуурьт энэрэнгүй ханддаг шигээ допинг хэрэглэсэн бөхчүүдийн толгойг тлээд байвал допингийн асуудал жил бүр хэд хэдээрээ гарна. Тийм учраас хатуу шийтгэх нь зөв.
Шударга иргэн [203.217.139.240] 2021-12-15 04:30:40
Допинг дахин хэрэглэвэл шийтгэл маш өндөр болдог Олон улсын спортын BADA дүрэмтэй юм ш дээ. 2 удаа допинг хэрэглэвэл санаатай гэж үзэн бүх насаар нь эсвэл 8 жил БАН өгдөг. Баагий аварга их спортоор хичээллэж байсан хүн мэдэх ёстой шүү. Наад хүн чинь ДОПИНГ -г санаатай хэрэглэсэн байна ч дээ. Давтан үйлдэл шүү дээ. Таны логикоор бодвол гэмт хэрэгтэн хүн эхний удаад нь ял аваад дахин хэрэг үйлдвэл ялгүй гардаг юм уу.Аваргаа
Иргэн [122.201.24.179] 2021-12-15 04:23:42
Допинг сүхбатаас эхтэй пүрэвжав, даваабаатар нарыг алсан хүн бол сүхбат, баригдах болохоороо зодог тайлсан, допинг хэрэглэсэн оюунболдын цолыг хасаад, 8 жил барилдах эохийг хаслаа, пүрэвдагва, цэрэнтогтлх, батсуурь, бат лрших 11 сар хасаад, батсуурьт даян аварга цол өгдөгийг л ойлгохгүй байна
Төв халх. [202.126.89.1] 2021-12-15 04:22:21
Хэнтийн хэдэн тэнэгүүд Монгол наадмыг ч аятайхан хийлгэхүйн дэ! Худлаа худлаа бүлт бүлт шаацгаагаад!
Зочин [192.82.74.118] 2021-12-15 04:16:48
Допингтой хатуу тэмцэх нь зөв. Бат-Эрдэнэ нялцганаад өмөөрөөд байх хэрэггүй. УИХ-ын гишүүн гэж нөлөөлөх гээд байх хэрэггүй
дэлгэр [124.158.64.133] 2021-12-15 12:47:48
увсынхан хүчтэй байна. учир нь хүрэлсүх ерөнхийлөгч батсуурь аврага хоёр нэг айлын охидыг зхнэрээ болгосон гэдэг билүү их ойрхон ах дүү болцгоосон бололтой дуулдсан. эхнэрүүд хүчтэй хоёр хоног орны өмнүүр гудсаа дэлгээд л бууж өгдөг эрчүүд шүүдээ.дахин дахин хэрэглэх гэж байхгүй энэ бол яах аргагүй зохион байгуулж төлөвлөн их мөнгө зарцуулж гүйцэтгэсэн ажил солонгосоос ирсэн дүнг дараад илрээгүй гээд заралчихад л гүйцээ гэж байна лээ шүү.хэнч дондогийн шээсэнд илэрсэн байх ёстой гэж хөөцөлдөж зарга хийдэггүй хаядаг юм гэсэн.