Хугацаат албаны дайчид хээрийн сургууль хийв

Aдмин / Нүүр

Зэвсэгт хүчний 327 дугаар анги 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу хугацаат цэргийн алба хаагчидтай тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор 30 км-ийн явган маршийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтаар хугацаат албаны дайчдыг “Тактикийн ажиллагаа, хордсон газар орныг туулах, цувааны хамгаалалт авах, минэжүүлсэн газар орон, гүүрээр гарах” гэсэн сэдвийн хүрээнд дадлагаар үүрэг гүйцэтгүүлэв. Мөн сургуулийн төвийн районд галын бэлтгэлийн нормативыг 3 цэгт зохион байгуулахын зэрэгцээ тасаг, тоотын байлдааны буудлага, батарейны нэгдсэн дадлагыг амжилттай явуулж дуусгасан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.



Сэтгэгдэл

Pohaha [64.119.27.141] 2022-01-10 10:13:39

Будаач будаач гэхээр сахлаа будчихаач, сэдэв голохгүй шүүмжлэх юм.

Зочин [202.126.88.179] 2022-01-09 11:31:53

Хатан зоригт Эрэлхэг хөвгүүдээрээ бахархаж байна.

Зочин [64.119.27.179] 2022-01-09 11:10:00

САЙН БАЙНА. МОНГОЛЧУУД ГОЛДУУ ӨВӨЛ АН АВ ДАЙН БАЙЛДААНАА ХИЙДЭГ БАЙСАН. ЦЭРЭГ ДАЙЧИД Ч ХАТУУЖНА.

Зочин [202.126.89.182] 2022-01-09 07:24:02

Яанаа идэр есийн хүйтэнд хүний хүүхдүүд хөлдөөж аллаа ямар үхсэний дайчин байхавдээ ямар улиралд ямар арга хэмжээ бэлтгэл сургуулилт хийлгэхээ мэддэггүй малнууд тэр дээр нь сууж байдгийн бхдаа

Зочин [111.220.50.43] 2022-01-09 05:34:49

Шшш. Ямар юмных нь дайчин байхав дээ!. Хэдэн сард дайчин болдог ч гэж юу байсан юмб. Нүүрээ угааж сурвал их юм. Казахстаны цэргийн академийн сонсогчдыг хараач! Хэдхэн жагсагч хараад хэрэглэлээ тайлж шидчихээд зодуулаад уйлаад байж гэнэ лээ! Манайх бүүр долоон дор байгаа.

зочин [202.179.21.252] 2022-01-09 21:14:07

үхсэний чинь хэрийн сургууль,хөлийн оролтыг зөв орож чадвал их юм.

Зочин [202.126.90.113] 2022-01-09 00:17:17

Халхгол хүртэл 300 км явган марш хийлгэ. Эх орон гэдэг үнэ цэнийг мэдрэх болно. 30 км яршиг л бна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.