П.Банзрагч: Иргэд барааны үнэ асуугаад толгой сэгсрээд л буцах юм

Aдмин / Эдийн засаг

Нарантуул олон улсын худалдааны төв дээр хөл хөдөлгөөн ихтэй, бараа нь ирж гэсэн сураг сонсогдсон учир тус захаас сурвалжиллаа. Хуучнаар “Мангасын ам” хэмээн нэрлэсэн хойд талын хаалгаар оров. Мэдээж зах л болсон хойно хүмүүсийн хөл хөдөлгөөн их, цуваа тасрахгүй үргэлжилнэ.


Пийшин, зуух, яндан, тавилгын хэсгээр нэлээд явсаар наймаа эрхлэгч Н.Гансүхтэй цөөхөн хором ярилцсан юм.


-Урьд шөнө захынхны бараа ирсэн гэсэн. Та юм дуулав уу?

-Энүүгээр мэдэгдсэн юм алга. Олон төрлийн бараа байгаа. Алийг нь гэхэв дээ.

-Таны бараа материалын тасалдал хэр байна. Та пийшингээ өөрөө хийж зардаг уу?

-Анх өөрөө хийж зардаг байлаа. Одоо амжихаа байсан. Хил гааль хаалттай болохоор зарим материал нь олдохгүй юм. Ер нь бараа материал тасрах шинжтэй гэж байсан шүү.

-Зуух пийшингийн үнэ нь хэдтэй байна вэ. Нэмэгдсэн үү?

-Үнэ 300-гаас дээш л байна. Тодорхой хэмжээгээр үнэ нэмэгдсэн гэв. Цааш явсаар хулдаас зардаг хэсэг рүү очлоо. Зарим газар нь хаалттай байх аж. Бараагүй болсон бололтой.


ОЙРЫН ХЭДЭН ӨДӨР ГАНЦ Ч МЕТР ХУЛДААС ЗАРСАНГҮЙ

Хулдаасны наймаа эрхлэгч П.Банзрагчтай ярилцав.


-Хулдаас хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ. Ойрд бараа ирэв үү?

-1 м нь 8000 төгрөгөөс дээш үнэтэй байна. Ойрдоо бараа ирээгүй. Оны өмнө авсан бараатайгаа л байна.

-Урьд шөнө бараа ирсэн сураг дуулдсан, хаагуур ирсэн юм бол?

-Мэдэхгүй. Энэ хавиар мэдэгдсэн юм алга.

-Та хамгийн сүүлд хэзээ бараа татаж авсан бэ?

-Оны өмнө арванхоёрдугаар сарын дундуур нэг авсан. Тээврийн үнэ нь нэмэгдэж ирсэн барааг зараад ямар ч ашиггүй. Хэцүүхэн байдалтай л байна.

-Одоо таны бараа хэзээ ирэх вэ. Сураг ажиг байна уу?

-Ёстой мэдсэн юм алга. Аль намар өгсөн захиалга ирж дуусаагүй л байна. Арванхоёрдугаар сард ирэхдээ багахан юм ирсэн. Тэр нь тэнгэрт тулсан үнэтэй. Түүнийг нь ашгаа олж авахын тулд нэмж зарахаар хүмүүсийн худалдан авах чадвар ямар байгаа билээ. Өчнөөн сарын өмнөх бараа хэвээрээ л байна. Энэ ард түмэн чинь элгээрээ мөлхөж байна. Үүнийг тэр төр засаг нь мэдэж байгаа ч юмуу. Ойрд харин Цагаан сар болох гээд хөл хөдөлгөөн овоо нэмэгдлээ. Гэхдээ л үнийг нь асуугаад толгой сэгсрээд л буцах юм. Ойрын хэдэн өдөр ганц ч метр хулдаас зарсангүй.

-Тэгээд та түрээс төлбөрөө яаж өгч байна вэ?

-Энд тэндээс өр зээл тавиад өгдөг болсон. Зээлээс зээлийн хооронд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л аргалж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар үнэхээр муудсан. Цаашид яах юм байгаа юм.

Хэцүү л байна шүү гэв.


НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ УЧИР ЭНЭ ЖИЛ ЭРТХЭН ЮМАА БЭЛДЭЭД ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙГЭЭР ГЭРТЭЭ ШИНЭЛНЭ

Хулдаасны тасгаас гараад бэлэн хувцасны лангуунууд руу явлаа. Хүн ч үгүй, бараа ч үгүй лангуунууд олон байв. Худалдан авалт хийхээр явж байгаа иргэн С.Саранчимэгтэй ярилцлаа.


-Та ямар бараа сонирхож явна вэ?

-Цагаан сар болох гээд хүүхдүүддээ шинэ хувцас авах санаатай л явна.

-Санаанд тань таарах зүйл олдож байна уу. Үнэ нь хэр санагдаж байна вэ?

-Үзэж хараад явахаар хөөрхөн юм зөндөө л байна. Хүүхдийн хувцас том хүнийхээсээ үнэтэй юм аа. Манайх ам бүл зургуулаа. Дөрвөн хүүхэдтэй. Жил бүрийн цагаан сараар хүүхдүүдээ өнгөтэй байлгах гээд шинэ хувцас авч өгдөг уламжлалтай. Энэ жил нялх хүүхэдтэй учир эртхэн юмаа бэлдээд гэрээсээ гарахгүй, гэртээ шинэлэх санаатай. Хүний хөл хөдөлгөөн бага дээр дутуу юмаа бэлдээд авъя гэсэн ч мөнгө хүрэхгүй нь. Би уг нь 600 мянган төгрөгтэй гарч ирсэн. Хаанаа ч хүрэхгүй юм байна. Дөрвөн хүүхдэдээ дөрвөн цамц авлаа. Ханьдаа малгай авлаа. Гутал авъя гэсэн ч хүрэх шинжгүй гайхаад л бараа үзээд явж байна.

-Ханиад томуу гадуур их байгаа гэсэн. Та нялх хүүхэдтэй гэхээр болгоомжтой явахгүй бол болохгүй юм байна даа?

-Тийм ээ. Саяхан дунд хүү маань хэд хоног халуураад нөгөө айхавтар өвчнийг авчихсан юм болов уу гэж бодоод айж байсан чинь харин гайгүй өнгөрчихсөн. Ах, дүү нараас нь тусгаарлаад ядаж бусад нь битгий өвдөөсэй л гэж бодогддог юм байна лээ. Уг нь овоо хэдэн төгрөг Цагаан сардаа зориулъя гэж бодож байсан боловч баахан эм тариа аваад, хүүхдээсээ мөнгө харамлаад суултай биш. Эм тариа ч яасан үнэтэй болчихсон юм. Өрхийн эмнэлэг ч олон хүүхэдтэйг мэддэг болохоор аль болох хямдханыг нь бичиж өглөө шүү гэж байсан. Гэтэл очоод автал бараг 200 мянга болсон шүү.

-Та хүүхдүүдээ хараад гэртээ байгаа гэхээр танайх ганц л хүний орлогоор болгож байна уу?

-Тийм ээ. Нөхөр уул уурхайн компанид ажилладаг. Би хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Урьд нь нөхрийн цалин сардаа хангалттай хүрдэг байсан бол одоо хүрэх нь битгий хэл талдаа ч хүрэхээ байх нь. Юмны үнэ аймшигтай нэмэгдэж байна. Ялангуяа өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ тэнгэрт тулсан. Цаашдаа би ч гэсэн ажил хийхгүй бол хүүхдүүдээ удахгүй хоосон хонуулахад хүрэх нь. Олон нялх хүүхэдтэй болохоор гэр хороололд зутруухан байснаас гэж бодоод байр лизингээр авсан. Одоо бөөн өрийн дарамттай л амьдарч байна гэсэн юм.


190 МЯНГААР ИРДЭГ БАЙСАН БАРАА СҮҮЛД 530 МЯНГААР ИРСЭН


Нарантуул захын бэлэн хувцасны тасагт хүмүүс ихээр үйлчлүүлж, цуваа тасрахгүй алив хойшоо, урагшаа, зам тавь, зөрье гэх хүмүүс олон байв. Хүмүүс хоорондын худалдан авалтын яриаг сонсоход “Ямар үнэтэй болчихсон юм бэ буулгах уу, хэдэн төгрөг татна биз дээ. Саяхан л арай хямд байсан. Яагаад нэмэгдэв”. “Доошоо ярих уу, танай бараа нэмж ирээгүй л юм байна шүү дээ. Хуучин үнээрээ зараач. Яагаад нэмээд байгаа юм бэ”, “Бид нэмээгүй ээ. Цаанаас ачиж ирэх тээврийн үнэ хадсан шүү дээ. Сонин уншиж, телевиз үздэггүй юм уу”, “Оны өмнө бараа ирэхдээ нэмэгдээд ирсэн” гэх зэрэг яриа өрнөж байлаа. Гутлын тасаг руу очив. Гутлын наймаа эрхлэгч Х.Чинзориг ярихдаа “Урьд шөнө бараа ирээгүй ээ. Энэ хавиар юм дуулдаагүй. Манайх хамгийн сүүлд арванхоёрдугаар сард бараагаа татсан. Нэг хайрцаг бараа 190 мянгаар ирдэг байсан. Гэтэл сүүлд 530 мянгаар ирсэн. Нэг гутлаас бид 10 мянган төгрөгийн ашиг л гаргаж байна. Ашгаа гаргана гээд үнээ нэмэхээр хүн авахгүй. Хэдэн өдөр хоосон зогсоно. Тэгж байснаас ядаж арван мянган төгрөг ч болтугай гаргаад зарсан нь дээр шүү дээ” гэлээ.

Барааны хэсгээс гараад хүнс, ахуйн бараа зардаг “Баялаг ундраа” төв рүү орлоо. Урд шөнө бараа ирээгүй. Хүмүүс танил талаараа мэр сэр бараа авч байгаа. Гэхдээ тээврийн үнэ нь маш их нэмэгдсэн гэх үгийг л мөн хэлж байв.


ЮМНЫ ҮНЭ НАЙГҮЙ ӨСЧЭЭ. ЭНЭ ЦАГААН САРЫГ ЯАЖ ӨНГӨРӨӨНӨ ДӨӨ

Хүнсний зүйлээ цуглуулж явсан Д.Мягмар гэх эмээтэй ярилцлаа.


-Та ямар худалдан авалт хийв. Үнэ нэмэгдсэн байна уу?

-Цагаан сарынхаа юмыг бэлдэх гээд 15 ширхэг “Өгөөж”-ийн ул боов 56 мянгаар авлаа. Юмны үнэ найгүй өсчээ. Энэ Цагаан сарыг яаж өнгөрөөнө дөө.

-Цагаан сарыг гэр бүлийн хэмжээнд цомхон тэмдэглэ гээд байгаа шүү дээ?

-Хөгшин настай хүн чинь хоосон сууж болохгүй шүү дээ. Хүүхдүүд бүгд гадаадад байгаа ч ах дүү, төрөл төрөгсөд ирвэл яах вэ. Жаал жуул юм бэлтгэхгүй бол болохгүй.

-Та тэгээд юмаа бэлдэж амжих нь уу. Ганцаараа, хөгшин настай хүн хэцүү юм аа даа?

-Харин тийм ээ. 10-хан ширхэг хэвийн боовоо дийлэхгүй бага багаар өдөр болгон ирж авч байна. Алив миний хүү үүнийг мөрөн дээр тохоод өгөөч.

-Та одоо ингээд үүрээд харих юм уу?

-Тэгнэ ээ. Хоёр гартаа барихаар гар өвдөөд хол явж чадахгүй, ойр ойрхон амрах хэцүү байдаг юм.

-Та хаана хүрэх вэ. Би таныг дөхүүлж өгөх үү?

-Эмээ нь Халдвартын автобусны буудал орно.

-Би ч гэсэн тийшээ явна аа. Тантай хамт явъя гэсээр бид хоёр Нарантуул захаас гарч эмээгийн гэр рүү алхав.

Эмээ одоо 78 настай. Дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд гадаадад амьдардаг. Эмээг хүүхдүүд нь хамт амьдръя гэдэг ч насны эцэст төрсөн нутгаасаа явахгүй. Эх оронгүй хүн биш гэж зөрүүдлэн нутагтаа үлджээ. Гэсэн ч өнөөдрийн нийгмийн байгаа байдал, энэ утаан дунд амьдрах гэж хэрдээ л зүтгэж буй нь илт байв.” “Төрийн минь сүлд өршөөг” хэмээн яриа болгоныхоо төгсгөлд уулга алдах нь залуу хүнд юм бодогдуулахаар. “Төр муу ажиллаж байна уу” гэхэд “Төр муу биш ээ. Дарга нар л муу байна” хэмээн хариулсан нь сэтгэл дотор нэгийг бодогдуулан үлдээв.

ӨДРИЙН СОНИН СОСОРБАРАМЫН ОТГОНБАЯР

image


Сэтгэгдэл

MRS LISA [197.210.55.203] 2022-01-17 11:13:32

Хөөх, би Монголын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай танилцсандаа үнэхээр баяртай байна. Тэд хувьцаа эзэмшигчид нь мөн тэдэнтэй холбоо барьж, түншлэх сайн бизнес санаа хайж байна. SERVICES@ECTBANKS.COM ECTBAN.KS@OUTLOOK.COM HTTPS://ECTBANKS.COM/REG/

зочин [59.153.87.213] 2022-01-16 11:30:29

ӨӨРСНӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ , ТӨР НЬ БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ ДЭМЖИХГҮЙ, ЗЭЭЛИЙГ НЬ МАН ЛУЙВАРЧИД ЗАМААС НЬ ӨӨРСНӨӨ АВЧИХНА,ХЯТАДЫН ХАМГИЙН МУУ БАРААГ НЭГ НЭГЭНДЭЭ ДАМЛАЖ ШУЛДАГ ДАМЧИН УЛС БОЛЛОО ГАДАГШАА ГАРАХААС ӨӨР ЮМГҮЙ ДЭЭ МАН СӨНӨХӨӨР ИРЬЕ ДЭЭ

Зочин [192.82.84.37] 2022-01-16 08:09:51

Доншуур наймааг эцэслэж ажил хийцгээё Улс орон сэвхийтэл босно

Зочин [202.9.40.237] 2022-01-16 14:31:12

Tegmeerl baihii

Зочин [59.153.86.81] 2022-01-16 11:23:50

ТИЙМ ШҮҮ

Зочин [66.181.161.42] 2022-01-16 04:13:22

Баялаг бүтээх хэрэгтэй хулдаасны наймаачин хулдаасны үйлдвэртэй хувцас зардаг ууд н оёод зарах хэрэгтэйш дээ

Зочин [202.9.46.23] 2022-01-16 03:52:03

Юу ч үйлдвэрлэдэггүй амар хялбарыг нь бодоод эрээнээс элдэв юм авч ирж зарж амьдардаг монголчуудын өөрсдийнх нь хохь шдээ. Юу ч үйлдвэрлэхгүй бол угаасаа тэгээд бүх төрлийн бараа таваараар бүрэн хараат болышд.

Зочин [112.72.7.25] 2022-01-16 02:35:14

Баттулга ерөнхийлөгч хэдэн хонь бэлэглэж долигнож байж хил нээлттэй байлгасан байх шүү, Тэр хүний ачаар нүүрсээ урагш нь гаргаж байсан шүү, Одоо харааж зүхээд сүйд, Хүрэлсүх гуай уул нь гүйж очоод гуйгаад хилээ нээлгэх боломж бүрэн байсан, Даанч тэгээгүй, Шал хэрэггүй Оросууд дээр очиж долигнож байгаад ирсэн

Зочин [43.242.243.156] 2022-01-16 01:34:31

Наймаачид хамгийн муухай шуналтай ёдрын зантай хүмүүсийн барааг авахгүй л байлдаа энэ муусайнуудыг ЯАХ ГЭЖ ИРГЭД БИД ТЭЖЭЭГЭЭД ӨӨРСДӨӨ ХООСРООД БАЙГААГАА НЭГ БОДООД ҮЗДЭЭ

Зочин [150.129.141.150] 2022-01-16 02:20:46

ӨӨРСДӨӨ НАЙМАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ДҮНХҮҮ ТОЛГОЙНУУД АТААРХААД ХОРСООД ҮХЛЭЭ Л ДЭЭ.ЧАМАЙГ НАЙМАА ХИЙХИЙГ ХЭГЧ ХОРИГЛООГҮЙ. ЮМ ҮЗЭЖ НҮД ТАЙЛААГҮЙ НӨХӨД ИНГЭЖ ХУЦДАГ ЮМ. ЧАМАЙГ ЗААВАЛ АВ ГЭЖ ШАХААГҮЙ. АВАХГҮЙ БОЛ ЧИ ӨЛБӨРЧ ҮХНЭ.ЭСВЭЛ АДИЛХАН НАЙМАА ХИЙ МАЛАА

kkk [66.181.190.180] 2022-01-16 01:18:05

хятадаас л ганц ширхэг хадаас ирэхгүй бол сүйрэх хэмжээнд очжээ үхэж байсан наймаа хийхээс өөр авьяасгүй зөлхуу эргүү монголчууд ядаж арьс ноосоо ч боловсруулж чадахаа байсан

Зочин [192.82.71.75] 2022-01-16 06:07:53

Tegeed uuruu ehleech.

зочин [103.212.116.66] 2022-01-15 22:24:27

Наймаачдыг хараах нь эрүүл үзэгдэл биш, Эрх баригчид буруутай

зочин [66.181.187.48] 2022-01-15 16:31:37

Хамгийн хөнгөн хөдөлмөр болох наймаа панз хийж ашиг хайхын оронд ажил хөдөлмөр эрхэлж баялаг бүтээж, татвар төлж ажиллаж амьдраасай. Бараагүй, ашиггүй гэж голон голон наймаа панз хийх хэрэг байна уу? Монгол төгрөгөө Монголдоо үлдээх тийм л ажил хөдөлмөрийг Монгол хүн бүр эрхлээсэй. Монгол төгрөг Монголдоо үлдэж байж Монгол улс хөгжинө, Монголчуудын ахуй амьдрал дээшилнэ.

зояин [103.212.116.66] 2022-01-15 22:25:58

Энэ бол МАН ын гишүүн

Зочин [202.179.25.50] 2022-01-15 13:51:15

infliatsi 10 % gedeg n jild umnii une 10%-iar usnu gesen ug. 1996 ond 4 uruu bair 7 saya baisan 1-r horoolold. tegeed bodood uz urjuuleed.

зочин [64.119.24.38] 2022-01-15 11:32:42

Одоо хун болгон л урдаас бараа орж ирэхгуй байна гэсэн юм хэлж ам тагладаг болж дээ, унэн ч юм уу худал ч юм уу буу мэд

Зочин [103.212.116.66] 2022-01-15 22:25:08

Эргүү хүүр вэ

Зочин [202.9.47.43] 2022-01-15 10:57:56

Монголчуудад дарангуйлагч удирдагчид яг зохино.

Зочин [103.212.116.66] 2022-01-15 10:10:21

МАН МАНДТУГАЙ

зочин [202.179.8.210] 2022-01-15 09:15:23

Энэ дамын наймаачид их хэтэрч байгаа шүү.Монгол мөнгөөр бодоход нэг гутлыг 7000 - аас 10000 төгрөгт бөөндөж аваад хэд дахин нугалаад зарж байгаа шүү мөнгөний төлөө дамчид улайрч нүд улаан мөнгө цагаан болгоод байна даа.

Иргэн [66.181.182.234] 2022-01-15 08:37:39

Өөрсдөө далимдуулчихаад Заяагаар дуудах ямар шаардлагатаы юм.!!!!!!хүниы гэм нүгэл ихэдээд буруу ааш зан гэм чинь ихтвэл чи ч өвдөх болно.өөрөө заяан хаясан балир юм яриад байхаар ингэж байгаа юм.Дэлхий хүртэл хүмүүсээ цөөлж байгаа юм !!!!!!чи өртөж магадгүй - зүгээр Тэнгэр Бурханд залбир муу амтангуудаа !!!!!!!сайхан болох болно.Хариуцалгатай хумууртай бай!!!!!!!

a [64.119.22.67] 2022-01-15 08:13:24

zah deer naimaa hideg humuus bayn shude. manai 1 tanil zah deer gutal puuz zardag oro 3n oroo bairtai 2 mashintai. yaj iim ymtai blsn be gej asuutal puuz gutlaa zarsaar baigaad l gsn. zundaa zairmag ovoldoo haluun uuh ym zarad yvad bdg hun chin saytan bolod bhaddaa. tend odor bur ymar olon humuus orj gardag bilee dee. bas naimaachid zalitaiiii. shan huurna tolgoig erguulne. bi beejin surch bhdaa 1 tom delguurt orood baraanii uniig sudalj yvj bailaa tend 1 huurhun tsunh mgl mongoor 5000t ym bnl da. daraa ni mgld ireed zah orood yvj bhad ter tsunh bailaa. tsunhnii uniig asuutal 35.000 genee nogoo hytadad 5k zarj bsn tsunh chin end 6 dahin nugalj zarj bn sh de. hujaagaas avsan baraag hed dahin nemne. zah deer baihgui ym gej alga buh ym bdg. haij bsn baraa chin yvj2 bgad taarchihdag. hulh baraa ihtei. terniigee orig gej yridag ih so naimaachid tgd bas huurhun uneteii. naimaachidaa ta nart huurtahgui shu. zugeer baigaarai.

Зоч [202.9.46.228] 2022-01-15 05:47:22

Энэ худалдаачид ЧОНО БОРООНООР гэж арай дэндүү нэмж бгаа шүү.амандаа орсоа үнийг хэлээд худлаа зовлон яриал өөрсдөө багтахаа байтлаа баяжсан цэндийсэн хар гахайнууд цадна ханана гэж байхгүй ШУНАЛТНУУД.

Хариулт [150.129.141.150] 2022-01-15 06:56:00

ХУДАЛДААЧИДАА БҮҮ МУУЛ. СОЦ НИЙГМИЙН ҮЕД ТӨР ЛАНГУУН ДЭЭР ДАВС ТАЛХТАЙ Л БАЙЛГАДАГ БАЙСАН.. ЧАМАЙГ БАС НАЙМАА ХИЙГЭЭД ӨӨРИЙГӨӨ БОЛООД ӨРӨӨЛИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХАД ХЭН Ч ЮУ Ч ХЭЛЭХГҮЙ ДЭЭ. НЭГ ШИРХЭГ ХАДААС Ч ЗАРЖ ЧАДАХГҮЙ ДЭЭ НУСАН БУУ ЧИНЬ.НАЙМААЧИДАА МУУ ХЭЛЭХЭЭС ӨМНӨ ӨӨРИЙНХӨӨ ХЭРЭГЦЭЭГ ӨӨРӨӨ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ . НАЙМААЧИДААС НАЙМААГАА ХИЙХГҮЙ БАЙЖ Л БАЙГААЧ . ӨЛБӨРЧ ҮХНЭ ДЭЭ ЧИ.НАЙМААЧИД ТЭЭВЭРЧИДЭЭС БИШ ИӨР ЗАСГИЙН БУРУУГААС БОЛЖ БАРААНЫ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮНЭ 100% БИШ БҮР 10 ДАХИН ӨСЧИХЛӨӨ ГЭЭД ЯРИАД БАЙГААГ ОЙЛГОДОГГҮЙ УСАН ТОЛГОЙ ЮУ

Зочин [66.181.161.73] 2022-01-15 05:42:27

Авилгач шуналтай хүйтэн сэтгэлтэй дарга нараасаа болоод Монголчуудыг "Төрийн сүлд өршөөхөө" байж байгаа болтой. Яана даа яана.

Зочин [202.9.46.48] 2022-01-15 05:46:06

Тэр шуналтай бэртэгчин үзэлтэй дарга нар чинь 1990 оноос өмнөх үеийг чинь үзэн ядуулж өөрсдийгөө өргөмжлүүлж байгаа юм чинь аргагүй шүү дээ оркуудаа.

Dr pradhan [197.211.52.28] 2022-01-15 05:38:46

If you want to sell your kidney for money $780,000 contact this hospital: Dr.pradhan.urologist.lt.col@gmail.com

Зочин [192.82.67.195] 2022-01-15 04:59:09

Өөрсдөө ингэж амьдрахыг хүсч сонголтоо хийсэн хүмүүс, хохинэээ

Зочин [192.82.67.195] 2022-01-15 04:54:39

Хаха бас ч гэж 600 мянган төгрөг бариад хувцас авна гээд явж байна аа, манайд бол хоолны мөнгө ч алга, өчигдөр эхнэр одонгийн мөнгө гээд 100 мянга авах шивдээ

Зочин [103.212.118.46] 2022-01-15 19:19:04

Нөхөр нь ажилладаг гэж бна ш дээ үр хүүхдээ хувцаслалгүй яахав

oorsdiin buruu [202.126.89.26] 2022-01-15 04:48:49

oorsdoo 2-3 dahin nugalj zarj bgaa. ug ni 50% nemehed teewriin nemegdsen unee nohno. ulsaaraa iim setgehuitei bolohoor dundaj dood davhraguud udahgui adilhan boloh ni dee

сол [202.9.46.153] 2022-01-15 04:46:48

хөгжилтэы баян орны ард түмэн бүгд зөв зүйлииг дэмждэг малуудааа

Зочин [202.9.46.48] 2022-01-15 03:52:59

заяагүй ард түмэн.


34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.