ХЗБХ: Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв

Aдмин / Эдийн засаг

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.01.18) хуралдаан 09 цаг 35 минутад ирц бүрдсэнээр эхэлж, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Тус байнгын хороо 2022.12.28-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр гишүүдээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулахаар заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны дараа хэлэлцэх горимын санал гаргаж, хэлэлцэхийг хойшлуулаад байсан юм. Хууль зүйн байнгын хорооноос Төрийн албаны зөвлөл рүү албан бичиг явуулж, хариу нь 2022.01.03-нд иржээ.

Байнгын хорооны хуралдаанд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн нар оролцов.

Гишүүд өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн тогтоолын төслүүдтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа, Б.Энхбаяр, С.Бямбацогт нар үг хэлэв. Тухайлбал, Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны ажиллах боломж бололцоог хуулийн хүрээнд бүрдүүлэхэд Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо хийх ёстой ажлаа хийлээ. Та бүхнийг Шүүхийн багц хуулийг зөв хэрэгжүүлж, ард түмний хүсэн хүлээж буй шударга ёсыг нийгэмд тогтооход хариуцлагатай, санаачилгатай ажиллахыг хүсье гэв.

Ингээд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёолоор санал хураалт явуулахад гишүүдийн 97.1 хувийн саналаар дэмжигдлээ. Мөн “Цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувийн саналаар дэмжигдлээ. Санал хураалт явуулж дууссанаар тогтоолын төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

иргэн [64.119.18.105] 2022-01-21 14:25:15

Багш нарын цалингаа хэлэлцэж хурдан шийдвжрлээч юун шүүгч нар вэ малнууд чинь

зочин [202.131.227.174] 2022-01-21 04:13:48

Шүүх засаглалын цалинг маш шуурхай хэлэлцэн өндрөөр тогтоох юмаа.

Иргэн [150.129.142.181] 2022-01-20 15:47:36

Цагдаа,Онцгой байдлын аврагч гал сөнөөгчдийн цалинг нэмээчээ ажиллах хүн ч үгүй боллоо

sarangoo [202.126.90.142] 2022-01-20 08:46:38

xuduu opon nutag tsetserlgt vilchlegch saxiulin opon toond ajildag bj gar deer 388 k awch bna

Иргэн. [66.181.161.107] 2022-01-19 15:22:37

Багш нарын цалингийн шатлалаа хэлэлцэж батлахгүй байж шүүгч нарын цалинг ганцхан нэмээд шударга бус бн.

Иргэн [64.119.20.41] 2022-01-18 04:02:41

Тэтгэвэрээ нэмээч!!!!!?Та нар 2сая авч байж өр тавьж ,хадгаламж тай гээд өртэй хулгайч ууд биздээ.!!!!!тэтгэвэр нэм!!!!!!!!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.