Ж.Золжаргал: Монголоор дамжуулах хийн хоолойн төсөл хоёрт тавигдах нь тодорхой болчихлоо

Aдмин / Нүүр

Нефтийн инженер Ж.Золжаргалтай ярилцлаа.


-ТЭНД ОЧИЖ ОРОСТ ТООГДЛОО ГЭХ МЭТЭЭР ГАДААД ХАРИЛЦААГАА ДОТООД УЛС ТӨРИЙНХӨӨ ПИАР БОЛГОЖ АШИГЛАХ НЬ БУРУУ-


-Хойд, урд хөршийн тэргүүнүүд “Сибирийн хүч-3”-ийг хэрэгжүүлэхээр тохирчихлоо. Саяхны халуун сэдэв “Сибирийн хүч-2” буюу Монголын нутгаар дамжин тавигдах хийн хоолойн төслийг ОХУ, Хятадын удирдагчид хойш тавьчихав уу?

-Бид нэг юмыг их сайн ойлгох хэрэгтэй. ТЭЗҮ хийж байна уу, төслийн бэлтгэл хийж байна уу гэдгийг. ТЭЗҮ хийлээ гэдэг нь төсөл юу юугүй хэрэгжлээ гэсэн үг биш. ТЭЗҮ хийж байгаа юм чинь хийн хоолойгоо барих нь гэж шуугих шаардлагагүй. “Энэ төсөл хэрэгжихгүй юм байна” гэх ч хэрэггүй. Бээжингийн өвлийн олимпийн үеэр Монголоор дайрах “Сибирийн хүч-2” төсөл яригдаж магадгүй гэсэн хүлээлт оны эхэнд байсан л даа. Гэхдээ яригдсангүй. Эндээс нэг л юм тодорхой харагдлаа. Ач холбогдлын хувьд хоёрт байна гэдэг нь. “Сибирийн хүч-1” баригдчихсан. “Сибирийн хүч-2”-ын тухайд Монгол, Казахстан хоёрын дундуур явна гэж байгаад Монголоор дамжуулах хувилбар яригдаж эхэлсэн. “Сибирийн хүч-3”-ын хувьд Сахалинаас урагш зүүн хойд Хятад руу гаргах хийн хоолойн гэрээг сая хийчихлээ. Энэ шийдэл гэнэтийнх биш л дээ. “Сибирийн хүч-3” гэдэг нэртэйгээр судлагдаад бэлтгэгдчихсэн байсан. Өнгөрсөн оны сүүлээр Хятад улс дахь Оросын элчин сайд нэг ярилцлагадаа энэ төслийг маш сайн бэлтгэгдсэн гэж дурдсаныг та анзаарсан байх. Ингэж сайн бэлдсэн төсөл хоёр улсын удирдагчдын уулзалтаар баталгаажлаа. Украин, Европын холбоотой хамаатай улс төрийн зөрчлөөс үүдэж дорно зүг рүү борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд шийдвэрээ түргэн гаргасан нь ойлгомжтой. 10 тэрбум куб метр хийг Сахалинаас зүүн хойд Хятад руу нийлүүлэх юм.

-Зүүн хойд Хятадын зах зээлийг онцлох болсон хамгийн том шалтгаан нь юу вэ?

-Сахалины хувьд далайн эрэг орчмоос олборлолт хийнэ. Хоолой тавьж тээвэрлэлт хийхэд нэлээд төвөгтэй. Гэхдээ зайны хувьд харьцангуй богино зайд хэрэглэгч рүүгээ шууд орно гэсэн давуу тал бий. Хятадын зүүн хойд талын тухайд хүнд үйлдвэрлэл өндөр хөгжсөн том хэрэглээтэй газар. Өөрөөр хэлбэл, борлуулалт нь шууд хийгдэнэ. Цаашдаа зүүн хойноосоо урсаад Бээжин рүүгээ орох гэх мэт хувилбарууд байж болно. Хурдан хугацаанд том зах зээлд шууд хүрэх нь л хамгийн том шалтгаан, онцлох давуу тал нь.

-Монголоор дайрах хийн хоолойн төсөл дээр хоёр хөршийн зүгээс хамгийн сүүлд илэрхийлсэн албан ёсны байр суурь гэвэл Дмитрий Песковын л мэдэгдэл байна уу?

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Монголоор дамжуулах хийн хоолойн төслийн талаар дурдагдсан. Хоёр тал энэ тухай онцлон тэмдэглэсэн. Бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Гэхдээ энэ төслийн хувьд ямар нэг тодорхой байр суурь өнөөхөндөө алга” гэж мэдэгдсэн.

-Бэлтгэл ажил хийгдэж яваа гэдэг нь?

-Монголд хийсэн ТЭЗҮ-ийг хэлж байгаа хэрэг л дээ.

-Урд хөрш хийн импортоо нэг улсаас хараат байлгахгүй гэсэн бодлого барьдаг, хойд хөршөөс авч буй хийн импорт нь ханасан хэмжээнд байгаа, одоо “Сибирийн хүч-3” гээд шинэ төсөл хэрэгжихээр болчихлоо, энэ нөхцөлд Монголоор дамжуулах хийн хоолойн төсөл мөддөө хэрэгжихгүй гэх мэт таамаг бий. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Хятадын тухайд хийн хангалт дээр хоёр гол асуудал бий. Нэг нь олон эх үүсвэрээс авах. Нөгөөх нь олон төрлийн бүтээгдэхүүн ашиглах. Хоёулаа л аюулгүй байдал, найдвартай хангамж бүрдүүлэхийн тулд авч буй арга хэмжээ. Олон эх үүсвэрийн тухайд Америк тив, Өмнөд Ази, Ойрхи Дорнодоос далайгаар шингэрүүлсэн байгалийн хий авч байна. Хоёрдугаарт Мьянмар, ОХУ, Дундад Азиас “станы” орнуудаас хоолойгоор хий импортолдог. Тодруулж хэлбэл, ийм дөрвөн том эх үүсвэрээс хий авдаг юм. Олон төрлийн хувьд далайгаар авах шингэрүүлсэн байгалийн хий, хоолойн хий, өөрсдийнх нь олборлодог байгалийн хий, уламжлалт бус байгалийн хий буюу занарын хий гэх мэтийг ашигладаг. Урд хөршийн хийн нийт хэрэглээ 300 гаруй тэрбум куб метр. Талыг нь импортолж үлдсэнийг нь өөрсдөө олборлодог. Өөрсдөө олборлож байгаа хийний тухайд байгалийн хий, нефтийн дагалдах хий, занарын хий, нүүрсний метан гэх мэт багтдаг. Гадаадаас авдаг 150 тэрбум куб метр хийгээ дөрвөөс арван эх үүсвэрээс авч яваа. “Сибирийн хүч-1”-ийн хувьд 38 тэрбумыг нийлүүлэх төлөвлөгөөтэй. Монголоор дамжуулах магадлалтай “Сибирийн хүч-2” 50 тэрбумыг нийлүүлэх тооцоо бий. “Сибирийн хүч-3” ирээдүйд хэчнээн метр куб хий нийлүүлэхийг хэлж мэдэхгүй байна. Ингээд харахаар арваад эх үүсвэрээс авч яваа 150 тэрбум куб метр хийн талыг нь Оросоос авах зураг гарч ирж байгаа биз. Гэтэл үүний цаана Төв Ази, Өмнөд Ази бий. Далайгаар авах хий гэж байна. Ингээд харахаар тийм их хэрэглээ байхгүй юм шиг харагдаж байна л даа. Гэхдээ нэг өнцөг бий. Хятадын эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн найм орчим хувь нь л байгалийн хий. 60 хувь нь нүүрс бол сэргээгдэх эрчим хүч тав орчим хувийг л эзэлдэг. Хятад улс 2060 он гэхэд түлшний биш, эрчим хүчний эх үүсвэрийг 60 хувьд хүргэнэ гэчихсэн яваа. Түлшний бус гэдэгт нүүрс, байгалийн хий аль аль нь орно. Үүн дээр таван хувийг эзэлж буй сэргээгдэх хүч, цөмийн эрчим хүчний хэрэглээгээ нэмээд 60 хувь болох нь л дээ. Өөрөөр хэлбэл, үлдэж буй 40 хувь дотроо нүүрснийхээ хэмжээг 2030 оноос хойш бууруулаад явна гэсэн үг. Тэгэхээр байгалийн хийн хэмжээ нь нэмэгдэж магадгүй. Энэ таамаг биеллээ олбол ОХУ-аас авах хийн хэмжээ нэмэгдэх магадлалтай. Тийм тохиолдолд Монголоор дамжих хувилбар хэрэгжих боломжтой.

-Өөр шийдэл гаргаад ирэх магадлал байж болох уу?

-Монголоор дамжих хувилбар байж болно гэсэн нь цаанаа учиртай. Манайхан 2012 оноос л санаачлаад ярьж эхэлсэн. 2019 онд санамж бичиг зурсан. Энэ талаар ОХУ-ын салбарын бодлогын баримт бичигт нь тусаагүй л дээ. Гэхдээ ТЭЗҮ хийгдсэн, өндөр түвшиндээ яригдаад эхэлчихсэн учраас албажаад бодлогод нь тусгагдах магадлал өндөр. Хятадын тухайд XIII таван жилийн төлөвлөгөө нь дууссан. Одоо XIV таван жилийн төлөвлөгөө нь хэрэгжиж яваа. Энэ төлөвлөгөөнд Монголоор дамжих хийн хоолойн талаар тусгаагүй. Гэлээ ч ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргын хэлснээс анзаарахад хоёр улсын төрийн тэргүүний түвшинд хийн хоолойг Монголоор дамжуулах асуудал яригдаж байгаа юм байна.

-Хойд хөршийн хувьд “Сибирийн хүч-2” буюу хийн хоолойг Монголоор дайруулах сонирхлоо албан ёсны байр сууриар илэрхийлсээр байгаа. Нөгөө талаас хийн хэрэглэгч болох Хятад улс төр, засгийнхаа түвшинд ямар нэг байр суурь илэрхийлэхгүй яваа…?

-Энэ асуудал Хятадын судлаачдын түвшинд яригдаж яваа. Гэхдээ дандаа албан бус хүрээнд л дээ. Өөрөөр хэлбэл, Хятадаас нэг ч удаа албан ёсны шийдвэр гараагүй. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн ирээдүйд Хятадын байгалийн хийн хэрэглээ өсвөл Монголоор дайруулж хийн хоолой татаад урд хөршийн төв, дунд хэсгийн зах зээл рүү орох нь боломжтой хувилбар.

-Монголоор дайруулж тавих хийн хоолойн төслийн барилга угсралтын ажил 2024 оноос эхэлнэ гэсэн утгатай мэдэгдэл дуулдсан. Өөдрөгөөр төсөөлье л дөө. Хийн хоолойн барилга угсралтын ажил хоёр жилийн дараа эхэллээ гэж бодвол яг хэдийнээс хий нийлүүлж эхлэх бол?

-2024 оноос эхэллээ гэж бодоход 2030 оны үед дуусах байх. “Сибирийн хүч-1”-ийг таван жилийн хугацаанд барьчихсан. Манай улсын хувьд барилга угсралтын хүчин чадал сайтай орон биш. Ингээд харахаар маш өөдрөгөөр бодоход л 2030-аад оноос хэрэгжих магадлалтай болов уу гэж харж байна. Одоо яригдаж буй ТЭЗҮ-д тусгаснаар 960 км урттай хоолой Монголын нутгаар баригдах юм билээ. 1400 мм диаметртэй, дундаа таван ширхэг өргөх станцтай аварга байгууламж төлөвлөгдсөн байна лээ.

-Хоёр их гүрнийг холбосон хийн хоолойг манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих төслийн сөрөг болон давуу талыг мэргэжлийн хүний үүднээс хэрхэн харж байгаа вэ?

-Техник талаасаа бол байгалийн хий нүүрснээс илүү үр ашигтай, цэвэрхэн түлш. Хямд байгалийн хийтэй болсон тохиолдолд гэр хорооллын халаалт, цахилгаан станцыг хийнд шилжүүлж утаанаас салах боломжтой. Гэхдээ гэр хорооллыг хийнд шилжүүлэхийн тулд маш том хөрөнгө оруулалттай дэд бүтэц барьж байгуулах шаардлагатай нүүр тулна. Цахилгаан станцыг хийнд шилжүүлэхэд хоёр асуудал байна. Тохируулах үйлчилгээтэй цахилгаан станц гэсэн ойлголт гарч ирнэ. Монгол Улсын систем их жижигхэн. Оройны цагаар огцом ачаалал авснаа шөнө хэрэггүй баахан цахилгаан гардаг. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцын хувьд хэрэглээний ачааллыг нь харгалзаж ихэсгэж, багасгаад байх боломжгүй. Оросоос хамааралгүй болъё гэвэл усан цахилгаан станц барих ёстой гээд, энэ асуудлыг олон жил ярьсаар өнөөг хүрсэн. Харамсалтай нь Эгийн голын усан цахилгаан станц дээр оросууд цааргалсан хандлагатай хэвээр байгаа. Тэгвэл энэ асуудлаа хийгээр зохицуулж болно. Хийн цахилгаан станцын тухайд хэрэгтэй үедээ илүү ачааллаад, хэрэггүй цагт нь багасгаж болдог. Цаад утгаараа түлшээрээ хойд хөршөөс хамаарах ч цахилгааны зохицуулалтаа өөрсдөө хийнэ гэсэн үг. Хоёр дахь асуудал нь нийслэлийн дулааны цахилгаан станцуудыг хийнд шилжүүлэх. Монголд харьцангуй хямд үнэтэй хий ороод ирвэл нүүрсний станцууд хийнд шилжих, шинээр станцууд баригдах асууудал яригдаж мэднэ. Ингэвэл нүүрсний дотоодын хэрэглээ үндсэндээ байхгүй болно.

-Цахилгаан эрчим хүчний хувьд түүхий эд нь Оросоос шууд хамааралтай болох нь эрсдэл биш үү?

-Таны онцлоод байгаа энэ хамаарал хүсэхээр эд мөн, бишийг олон улсын харилцааны хүмүүс илүү мэдэж ярих байх. Эдийн засаг талаас нь харвал дамжин өнгөрөхөд тэрбум ам.долларын хураамж авна гээд байгаа. Тохирч чадвал Монголд том мөнгө. Сөрөг талын тухайд цахилгаан эрчим хүч, бүх зүйлээ зуун хувь хийнд шилжүүлж гадны хамааралд орж болохгүй. Бидний хувьд хоёр их гүрний дунд байгаа учраас тодорхой хэмжээнд хамааралтай аж төрөхөөс аргагүй. Хятадаас гэхэд л худалдааны маш өндөр хамааралтай бол ОХУ-аас нефть бүтээгдэхүүний хамааралтай. Тодорхой хэмжээнд хамаарал байх нь буруу зүйл биш. Харилцан бие биенээсээ хамаарч байж л улс орон оршин тогтнодог гэж би хувьдаа хардаг.

-Гэхдээ хэмжээ нь хэтэрч болохгүй..?

-Тэр ойлгомжтой. Эрчим хүчний салбарт гээд ярихад л зохицуулах эрчим хүчээ л хийгээр шийднэ үү гэхээс энэ салбараа бүхэлд нь хийнд шилжүүлж болохгүй. Дахиад онцлоход, хийн хоолойн төслийн хувьд янз бүрийн хүмүүсийн байр суурийг сонсох хэрэгтэй. Хэлэлцүүлэг хангалттай хэмжээнд явахгүй байна.

-Хэлэлцүүлэг өрнөхгүй байгаа нь үнэн шүү. Нэг л гоё төсөл хэрэгжээд, эдийн засагт зөндөө доллар орж ирнэ гэсэн мэдээлэл л түлхүү цацагдаж байна.

-Надад бас тэгж анзаарагдаж байгаа. Сайхан юм болох гээд байгаа юм шиг гоё өнгөөр, пиар байдлаар мэдээлэл цацаад яваа. Хийн хоолойн төсөл манай улсад чухал уу гэвэл чухал. Тийм том объект ороод ирвэл Орос, Хятадын харилцаанд Монгол гэдэг улсын эзлэх орон зай нэмэгдэх нь гарцаагүй. Гэхдээ эерэг, сөрөг аль нь давамгайлж байгааг шүүж хэлэлцэх л ёстой. Хоёрдугаарт, том хөршүүд тохироод эхлүүлэхээр шийдсэн бол бид түүнийг нь авч үзэхээс аргагүй, бид дэлхийнд ганцаараа оршиж буй улс биш. Хийхдээ туллаа гэхэд юуг анхаарах ёстой, хамаарлаа ямар хэмжээнд барих учиртай гэдгээ маш тодорхой болгох хэрэгтэй. Энэ бүхнийг мэргэжлийн хүрээнд нээлттэй хэлэлцэж, олон нийтэд ил тод мэдээлэл түгээх шаардлага бий.

-Хятадын хувьд манай улсад гадаад худалдаагаар том нөлөөлөл тогтоочихсон. Харин хойд хөршийн тухайд хамаарал нь суларсаар байгаа. ОХУ яг ийм шалтгаанаар, өөрсдөөс нь хамаарах хамаарлыг өндөр байлгах сонирхлоор хийн хоолойн төсөл дээр идэвхтэй байр суурьтай яваа гэсэн таамаг дуулдах юм. Энэ хэр ортой, бодитой болгоомжлол вэ?

-Оросын хувьд Монголд нөлөөгөө бэхжүүлэх нь чухал байх. Таны хэлсэнчлэн бид гадаад худалдаагаараа Хятадаас өндөр хамааралтай. Тэгэхээр Оросын нөлөөлөл байх ёстой. Ямар түвшинд хамаарах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Мэдээж бүх юмаа хийнд шилжүүлээд гурилтай шөлөө чанаж идэхдээ хүртэл Оросоос хамаарчихсан сууж болохгүй. Түүнээс биш Орос, Хятад гээд хэнээс ч хамааралгүйгээр Монгол Улс оршино гэсэн ойлголт байхгүй.

-Хийн хоолой Монголын нутгаар тавигдвал хойд хөрш хамгаалалтан дээр нь цэргээ оруулж ирнэ гэх мэт үндэсний аюулгүй байдалтай хамаатай эмзэглэлүүд цөөнгүй дуулдаж байна л даа. Энэ тал дээр та ямар байр суурьтай яваа вэ?

-Наадах чинь геополитикийн нэлээд нарийн асуудал байх. Мэргэжлийн хүрээнд өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой гээд байгаа нь энэ л дээ. Заавал зэвсэгт хамгаалалтад орж байж ийм төсөл хэрэгжинэ, өөр гарц байхгүй гэдэг ч юмуу. Эсвэл ШХАБ мэтийн байгууллагад элс гэх мэт шахаа үзүүлэхийг үгүйсгэх аргагүй. Иймэрхүү шахаа ирлээ гэхэд манай гадаад бодлогын хүрээнд хүлээж авах ёсгүй гэж би хувьдаа боддог. Монгол Улс энхтайванч бодлоготой орон. Цэргийн блокт нэгддэггүй. Энэ утгаараа Швейцарь мэт нейтрал байдлаар аж төрнө гэсэн өнгөөр хандах хэрэгтэй. Хоёрдугаарт, манай дотоод улс төр харьцангуй тогтвортой. Дөрвөн жилд нэг удаа сонгууль гэж бужигнаж л эдийн засгаа тогтворгүй болгочих гээд байдаг гэм бий.

Түүнээс биш үндэстэн хоорондын дайн гэх мэт том зөрчил байхгүй. Тэр утгаараа яг энэ байдлаараа л хамтарч ажиллах боломжтой гэсэн байр суурь, сонирхлоо хоёр хөршдөө ойлгуулах ёстой болов уу. Мэдээж Орос, Хятад гэдэг их гүрнүүдийг өндөр түвшинд хүндэтгэж харилцах ёстой. Тэдний эрх ашгийг тооцох хэрэгтэй. Хоёр том хөршгүйгээр том хэмжээний зүйл хийж чадахгүй маань бодитой үнэн. Өөрсдийгөө тусгаарлаад их усан доторх жижиг арал шиг аж төрөх хэцүү. Дахиад онцлоход, хоёр хөршөөсөө ямар түвшинд хамаарах вэ гэдгээ хийн хоолойн төсөл дээр маш тодорхой тавьчих хэрэгтэй. Бид XXI зуунд амьдарч байгаа. Ийм цагт хөрш хоёр гүрэн бидний эрх ашгийг ойлгож харилцана гэдэгт эргэлзэх юм алга.

Эцэст нь нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Ер нь гадаад харилцаагаа дотоодын улс төрийн пиар болгож ашиглах нь буруу. Тэнд очиж Орост тоогдлоо, энд очиж Хятадад тоогдлоо гэж зориудын пиар хийх нь зөв зүйл биш. Их гүрнүүдийн дунд хавчуулагдсан манай улсын гадаад бодлого их эмзэг. Тийм ч учраас эрх баригч, сөрөг хүчний хоорондын улс төр тэр болгон гадаад бодлогоо хөндөөд байдаггүй. Ийм уламжлал бидэнд бий. Гэтэл энэ мэтээр сайрхаад гадаад бодлогоо дотоодын тоглоомдоо оруулаад байвал буруу жишиг, буруу өрсөлдөөнийг тогтоох эрсдэлтэй. Эцсийн эцэст дотоодын асуудлаа шийдэхийн тулд гадаадын хүч нөлөөг ашиглах гэж оролдох бүртээ үндэсний эмгэнэлд хүрч байснаа бид мартах учиргүй.


Сэтгэгдэл

hoshgorch duusahgui yum aa [66.181.178.198] 2022-02-17 13:23:38

bidniig mun ch ih hoshgoruulah yum daa.mongol ulsiig hen ch hugjuulie gej bodohgui .Mongolchuud bid uursduu l hugjuuleh yostoi.hamgiin ehend hun amaa olon bolgoh yostoi. ur hundult iig tas horigloh heregtei.mongol uls yadaj 10 saya huntei boltol tas horigloh heregtei.

Зочин [192.82.73.204] 2022-02-17 09:47:11

2 terbum dol orj irne gesen 1 terbum dol bolchixoj. Mongoliin uls turchid bas ireeduid irex orlogoo baritsaalaad mungu avchixsan yum bish biz.

Зочин [70.71.185.144] 2022-02-13 03:39:35

Uher Mongol NATO giin gishuun ( hamgiin jijig gar nato giin bugsnii nuh haviar) uchir hoyor hursh yu gej hooloi tavih veedee, uheruud tegeed usa and uk geed guigeed dolignood urd hurshuusuu hundiirch baigaag daanch oilgohgui yum. Umhii hujaa muu samurai gej heden uyeeree yarisaar hamgiin archaagui undesten boloh talruugaa yavj bna daa...fuck chinggis fuck all mongolian people...

Зочин [150.129.140.120] 2022-02-12 06:16:24

Хэн ч ашгийг нь тооцсон юм. Яг энэ талаар судалгаа хийсэн юм байхгүй ш дээ. Дарга нарын амаар л ийм тийм гэж байгаа болохоос өөрөөр судлагдсан зүйл байхгүй.

Зочин [202.9.46.88] 2022-02-12 08:27:05

тэзү хийгдсэн тул монголын талд төлөх төлбөр тодорхой хэмжээнд дарга нарт мэдэгдсэн байх ёстой.тэгэхээр дарга нар манайд ийм ашигтай гэдгийг хэлмээр бна. гэхдээ орос торгоов барьцгүй шүү яөж ч мурьж магад

Иргэн [202.126.88.151] 2022-02-11 04:24:34

Оросуудын хувьд Хятад руу тавих хийн хоолой нь зардлаа нөхөхгүй ашиггүй болёихоод байгаам. Энд л ахан дүүгийн найрамдалт харилцааны цаадах жинхэнэ хятад санаа оршиж бгаам. Монголоор хийн хоолой тавихгүй тэр л биз. Өөрсдөө хөгжих санаа, арга замаа олох нь хамаагүй дээр.

[66.181.186.16] 2022-02-11 01:47:11

Угаасаа тавигдахгүй штээ. Оросууд жижигхэн монголын үгэнд орох уу, өмхий хужаагийн үгэнд орох уу? Одоогоор оросууд НАТО болон Америктай харилцаа нь тогтворгүй байгаа үед аль болох Хятадыг алдахгүйг л хичээнэ. Золиосонд нь "сайн удирдагчид"ын буянаар бүхнийг бусдаас гуйдаг монголыг зүгээр л хуураад өнгөрнө

Зочин [124.158.66.110] 2022-02-11 01:01:54

энэ жилийн хийн хоолойн төслийн хийгдэх ажлуудаа сая тохироо биздээ. одоо бүүр огт хийхгүй явахгүй болчихсон юм шиг АН намыхан суртал ухуулга хийж эхэллээ.

Зочин [124.158.66.110] 2022-02-11 00:59:34

яаж ийгээд л гутаах доош нь хийх гэсэн ийм ялзарсан үзэл монголчуудын эв нэгдэлүй атаархуу хонзогногч шаралхуу намчирхдаг үхширсэн зан төлөвөөр илэрч байна. бас л нөгөө атаархуу хонзогногч хутган үймүүлэгч ардчилсан намын тарвагадоржийн мэдээ.мн өдрийн сонинд энэ атаа хорсол тавигдаж байна .

Зочин [213.142.97.150] 2022-02-10 23:36:58

Za ene neg amitan bas uuriiguu od bolgoh geed hicheegeed Ulsin Ih Hurlin gishuun boloh sanaatai. Hahaha. Denduu namdah bailguidee Ulsin Hurlin Gishuun bolno gesen muruudluu hayaj uz

Зочин [66.181.182.240] 2022-02-10 18:39:05

Сила 2 төсөл нь Сила 3 төслийг бодвол маш урт буюу 5-6 мянган км хоолой барих учир хөрөнгө оруулалт нь бэлэн биш бас хугацаа шаардлагатай, мөн 3 улсаар дамжих, ОХУ -н байгаль нуур орчим нь тусгай хамгаалалттай газар нутаг тул шийдэх зэрэг олон асуудал байгаа болов уу.

Зочин [64.119.29.63] 2022-02-11 01:25:22

Ер нь тийм шүү дээ, судалгааны ажил нь их хугацаа шаардана.

Зочин [103.57.93.109] 2022-02-10 15:38:35

Эргүү! Сумка л ТҮ гээр пялдагдаад байсан биз дээ!Манай сайд ингэж хэллээ! Гээд л эргүү дагз!

Зочин [59.153.115.211] 2022-02-10 14:58:39

Реактив чадлын станц барихгуй л бол инженер нацагнямын хэлдэг шиг хэчнээн тэц 4 барьсан ч эрчим хучээ хангаж чадахгуй

Оросын хэвлэлд энэ тухай хэдийнээ бичсэн байсан. [64.119.23.117] 2022-02-10 12:42:06

Оросын хэвлэлд СХ2-ыг барьж ашигладтанд оруулах хугацаа ТОДОРХОЙГҮЙ гэж бичсэн байсан. Хэдийгээр барих хүсэлтэй боловч хэдийд барих нь ойлгомжгүй. Харин СХ-3 нь илүү бодитой, гэхдээ АНУ "хөрөнгө оруулалт хийсэн, АНУ саад хийх болов уу?" гэсэн байсан. Гоморхоод, их горьдох хэрэгтэй юм уу???

ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА [202.179.27.219] 2022-02-10 10:51:26

ОДОО ТЭР ХИЙН ХООЛОЙ, УТАА , ТҮГЖРЭЛ ЮҮҮ БАЙДЫМ БҮГДИЙГ НЬ ХАЯ. ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ Ч БОЛЬЖ ҮЗ. ЗЭЭЛ ТУСЛАМЖАА БҮҮҮР ЗОГСОО. ТЭГЖ БАЙГААД ХАРИН ДОТООДЫНХОО ЭНЭ ИХ ДЭЭРЭМ ТОНУУЛ АВИЛГА ХУЛГАЙ , ЗӨӨСӨН ЗАРСАН ХӨРӨНГӨ , САНХҮҮ МӨНГӨНИЙХӨӨ ХУУЛЬ ЖУРАМ, УЛС ОРНЫ ЯВАХ ЧИГ ХАНДЛАГА , САХИЛГА ХАРИУЦЛАГА , ЕР НЬ ЦААШДАА ЯАЖ АМЬДАХ , ЭНЭ ИХ ГАЗРЫН БАЯЛАГ МАЛ СҮРЭГ. ЭД БАЯЛАГЫН ХУВААРЛИЛТЫГ НЭГМӨСӨН ЦЭГЦЛЭЖ БАЙЖ Л ДАРААГЫНХАА ЮМАА ЯРЬЦГААЯ.

Үнэн [203.17.23.197] 2022-02-10 10:09:38

Юу ч мэдэхгүй байж худлаа бүү шантааж хий.

Зочин [64.119.24.75] 2022-02-10 07:48:13

Бодит байдлыг ярьсан байна

Нефтяник [64.119.29.63] 2022-02-10 07:47:17

Монголоор дайрах хийн хоолойн төслийн тухайд Хоёр улсын засгийн газрын түвшинд шийдвэр гарсан, төслийн ТЭЗҮ хийгдэж байгаа, цаашид үргэлжлэх төсөл шүү дээ. Харин Сибирийн хүч 3 төсөл бол олон жилийн өмнөөс яригдсан, судлагдсан, тохиролцсон, баталгаажуулах шийдвэр нь ерөнхийлөгч нарын айлчлалыг хүлээж байсан, сая Путин очоод гэрээ үзэглэлээ. Юунд нь улс төржүүлээд, сенсацлаад байгаа юм бэ, Золжаргалаа. Монголын нутгаар хийн хоолой дамжин гарах нь бидэнд л ашигтай шүү. Боломжийг үр дүн, ашиг болгох л хэрэгтэй. Үүн дээр манай төрийн удирдлагууд шуурхай ажиллаж, хөөцөлдөх нь зүйтэй юм. Улс орныг хийжүүлэх нь (Газификация страны) гэдэг бол маш том ирээдүй шүү.

Хамаг Монгол [202.9.46.168] 2022-02-10 07:36:54

Мэргэжлийн хүний үг гэдэг албан тушаал, нэр алдар, хөрөнгө мөнгө хөөсөн зальхай намчдын ПИАР -аас 1000% үнэтэй. Баримжаа авах ул суурьтай мэдээлэл өгсөн Ж. Золжаргал танд БАЯРЛАЛАА.

Зочин [122.201.21.191] 2022-02-10 07:07:29

Болж бүтмээр болохоор нь "орос эрхшээлдээ оруулах гэж байна" гэх мэтээр баахан бичээ биз дээ. Тэр нь орсуудадд сайхан сангадахгүй нь мэдээж.

Иргэн [203.217.139.240] 2022-02-10 05:34:10

Улс төрчид нь ЖДҮ-ийн боломжийг хулгайлж, хэдэн банкаа тонож идэж ууж байгаа улсыг ер нь ямар улс орон дэмжижи хамтарч ажиллах юм бэ?

Зочин [203.91.115.52] 2022-02-10 05:31:09

За та минь, заримдаа азгүйтэл гэдэг гайхамшигтай зол хувь болдогийг санацгаа. Би хувьдаа хийн хоолойд нэг их ач холбогдол өгдөггүй. Оросын стратегийн ашиг сонирхол бүхий обьект улс орны маань газар нутаг дээр бий болно гэдэг тэгэж ярьвал нэлээд аюултай зүйл. Бид өнөөдөр ярих төсөөлөхдөө хийн хоолой бариад ч, хэдэн Оюутолгойг ашиглалтанд оруулаад ч шууд л жаргаад цэнгэчих нь гэж гэнэхнээр ойлгоод байна. Үндэстнээрээ шүү. Гэтэл бодит байдлаа харахад хараахан тийм биш байна. 1990 онтой харьцуулахад бид хагартлаа баяжсан. Гэтэл аз

Emeee [122.201.31.21] 2022-02-10 15:44:52

Ta harin mash unen helleedee.mongolchuud tuuhendee baigaagui tsatgaldaj bgaa shunal ni harin yoroolgui ih blsnoos setgel tsadaj uguhgui bgaa

Зочин [203.91.115.52] 2022-02-10 05:53:32

жаргал нету. Эсрэгээрээ хамгийн их хохирсон, гомдсон хөөрхий ард түмэн гэж өөрсдийгөө нэрлэх нийгмийн давалгаа бий болсон. Энэ их эдийн засгийн өсөлтийг нөхцөлдүүлсэн гол салбар болох уул уурхайн хөгжлийг түүчээлэн зүтгэсэн анхны ерөнхийлөгчөө хараан загнаж, чичлэдэг. Тэр уг нь ядаж сүүлийн 10 гаруй жилд төр удирдсан эрхмүүд шиг хулгай хийгээгүй юм шүү дээ. 30-хан жилд өөрсдийгөө ямархуу хэмжээгээр дэвшчихээд байгааг үнэлж чадахгүй байгаа энэ хөөрхийлөлтэй үндэстэнд аливаа хийн хоолой, түүгээр жилд орж ирэх 1 тэрбум доллар, Оюутолгойн өгөөжийн 300 тэрбум доллар хүртээлтэй юу? Ийм мунхаг үндэстэнд тэр их баялаг шингэх үү? Яг л Африкийн зарим орны омгийнхон шиг хязгааргүй шунал нь дайн тулаандаа хүрч тусгаар тогтнолоо тавьж туудаг дээр хүрэх вий. Ингэж бодсоны үндсэн дээр тэр хийн хоолой хойшлогддог нь манайхан шиг мунхаг үндэстэнд зол болжээ гэмээр байна.

Зочин [66.181.180.95] 2022-02-10 05:25:13

ЭНЭ БАС ЮУН АМЬТАН ГАРААД ИРЭВ ЭЭ?

Зочин [195.46.106.44] 2022-02-10 04:56:40

Ийм юм болох нь эхнээсээ тодорхой байсан болов уу. Оросын хувьд хийсэн ч яахав, больсон ч яахав гэсэн бодлоготой. Харин манайхыг Америк, Япон, болон барууны бусад орнуудтай сайн харилцаатай байхад Хятад хийгээ хэзээ ч манайхаар дайруулж авахгүй. Авнаа гэхэд бидний хэрээс хэтэрсэн том санаагаа тулгана. Одоо бидэнд байгаа ганц боломж бол өөрийнхөө нүүрсийг ашиглаад ТЭЦ үүд барих. Болж өгвөл хүнээс бүү юм гуй. Шүрэн, Эгийн УЦС даа явуул. Барууныхнаас мөнгө босго. Монголыг сайн сайхан байлгах гэж хэн ч хэзээ ч сэтгэл гаргахгүй. Хоорондоо эвтэй байцгаа. Эвт шаазгай буга барина.Төмрийн хүдрээ боловсруулж төмөр болгон вагоны дугуй, контейнер г м дэлхийд нэн шаардлагатай байгаа бараа үйлдвэрлэ. Японоос гуйгаад төмөр боловсруулах технологийг нь ав. Жижиг оворын нисдэг биетүүд, 20 хүртэл км-т хөөрөх онгоц амдан сөнөөгч пуужингууд үйлдвэрлэ. Зураг загвар технологийг нь боловсруул. Манай залуучууд эрдэмтэд чадна. Түүхий эд зөөдгөө боль. Зэсийн баяжмалаа хайлуулж шууд зэс болгоод дуудлагаар зар.

Зочин [202.55.188.91] 2022-02-10 15:15:58

Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг . Одоо барьж бгаа нефтийн үйлдвэр, 5 р ЦС, ОТ г хангах ТТ н ЦС, Эрдэнэбүрэнгийн бага оврын бага зардлаар хурдан хийгдэх, үр ашгаа хурдан олох цувраа 3 бичил УЦС д, металлургийн үйлдв.д зэрэг одоо барьж бгаа барина гээд эхэлчихсэн яваа үйлдв.дээ хурдан эрчимтэй барьж дуусгахаар шамдсан нь дээр. Тэгвэл гаднаас гуйх нүүр халуун гашуун зовлон багасна биз дээ. Хэдэн ажилгүй харчуудаа соц үеийнх шиг ажилласан жил тасарвал тэтгэвэргүй хоцордог хөдөлм.н хатуу хуулиар хөшүүрэгдэж бгаад ажиллуулах. Тэгж бтал хийн хоолой баригдахцаг хугацаа аяндаа болоод ирнэ. Хийн хоолой ойрын хэтдээ тавигдвал, манайд ч гэсэн том туршлага бно. Яг одоо олж авч чадах ашиг орлого, барьж дуусгах ажлууд дээрээ анхаарлаа төвлөрүүлж ажиллахыг шахаж шаардаж бмаар бна.

Зочин [202.126.89.128] 2022-02-10 04:39:34

Хахаха угаасаа худлаа хошгируулж байсан юм шүү дээ

erka [103.212.118.86] 2022-02-10 04:15:27

odoo yay geheb ymar ch medlegui malnuudaar tor zasgaa udirduulj ybsnaa ergeed neg sanchih saihan bileg metees ehleed odoo baigaa nylah ouyerdene geed ymarch toriin medremjgui humuuseer tor zasgaa udirduulhaar ymar hereg bna mongol toriin udirdagch chni helsen yrisandaa buur suuritai toriin mash ondor chadbartai geed olon shalguur hangsan hun hiideg bolhoos neg dargiin nutgiin hun neg namiin gariin dohiur hiidgui um ene baidaliig chni hoer horsh chni haraad humuustni tohirson geree heleltsee hiideg um togoldog um erno haragdaj baigaa biz de ehleed oogoo oorosdoosoo hai boldogson bol si jinpin putin hoeriig 4 jileer eeljlen ulsaa udirduulj uzeh umsan estoi orgos absan met doroo oorchlogdoh baihaa iim um bodtol amidruulj bna shuu de naad hudalch hulgaichuud chni

Зочин [64.119.18.131] 2022-02-10 04:09:51

Орос гошгирууах нь тодорхо байхөд манай мангарууд хэдийн дэвээд эхэлчихсэн шүүлэээ

Зочин [202.131.243.186] 2022-02-10 03:30:43

Оросууд хэзээ хэлсэндээ хүрч байлаа??? Байнга дээрэлхээстэй, мэдсээр байж манайхан АХ НАР гээл гүйгээстэй. Яасан ч хаширдаггүй хүмүүс байдаг юм

Зочин [124.158.66.110] 2022-02-11 01:02:28

оросууд хэлсэндээ хүрч чиний тэмбүүтэй эмээ өвөөг эдгээ байлаа сармагчин минь

Зочин [122.201.24.56] 2022-02-10 03:16:03

Энэ засгийн хийж байгаа Ямар ч зөв зүйтэй ашигтай ач холбогдолтой ажил шийдлийг ч хамгийн хэрэггүй зүйл мэтээр олон түмэнд ойлгуулах нь хөлснийхөн бидний гол зорилго билээ, энэ бас нийцэж байна

Зочин [202.131.243.186] 2022-02-10 03:36:02

Наад засаг гээд байгаа юманд чинь хийж байгаа юм байгаа юм уу? Бензин мах гээд бүх юмны үнэ тэнгэрт, ковидын тохиолдол хяналтаас гарчихсан. 1500 км цоо шинэ зам тавьж болдог хугацаа өнгөрлөө 200 км зам дуусгачиж чадахгүй. Дэлхийн бүх улсууд тэр дундаа 2 хөрш нь гүүр буруулчихсан. чаддаг юм нь хулгай луйвар дээрэм

Зочин [202.21.113.82] 2022-02-10 02:47:39

Oilgomjtoi, anhaaruushtai, tsegtstei yariltslaga-mergejliin medeelel boljee, bayarlalaa.


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000