О.Зундуйдорж: Ардчилсан оронд төрчихөөд бусдаас хамааралтай байна гэдэг эмгэнэл
Олон улсын эрх зүй судлаач О.Зундуйдоржтой ярилцлаа.
-Монгол Улс 30 жилийн өмнө ардчилсан Үндсэн хуультай орон болсон. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэж тунхагласан “эцэг” хууль маань амьдрал дээр биеллээ олж чадаж байна уу?
-Ардчилсан Үндсэн хууль бол бидний хувьд том зол завшаан. Олон хүний үзэл санааны нэгдэл болсон амьтай хууль. Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт заасан эрх, эрх чөлөөний тухай олон зүйлийг тусгаж өгсөн. Тэр эрхүүд нийгмийн амьдралд хэрэгжиж, бодитоор хянагдаж, хамгаалагдаж байж баталгааждаг. Харамсалтай нь Үндсэн хуульд тусгагдсан тэдгээр эрх тунхаглалын шинж чанартай. Үүний үр дүнд эрх мэдэлтэй, хууль хүчний байгууллагад ажиллаж байсан болон ажиллаж байгаа эрх мэдэлтнүүд өөрт олгогдсон давуу байдлаараа бусдын эрхэд халддаг үзэгдэл хавтгайрсан нь цөөнгүй зүйлээр нотлогддог.
-Хүний эрхэд халдаж буй энэ хандлагыг та юутай холбож хардаг вэ?
-Мэддэг нь мэдэхгүйгээ дээрэлхдэг. Хүний эрхийн мэдлэгээс гадна мэдрэмжтэй байх ёстой. Дорнын уламжлалт сэтгэлгээний уур амьсгал бол бусдаас илүү үг сонсдог, бусдад их найддаг. Тухайлбал, бид аав, ээж, ахмад настны үгэнд заавал орох ёстой гэсэн хүмүүжлээр өсдөг. Бараг тэдний буруу байсан ч дага гэдэг хандлагатай. Яагаад гэвэл, чамаас ахмад настай хүн зөв зүйл ярьдаг гэсэн ойлголт уламжлалт сэтгэлгээтэй холбоотой. Харин өрнийнхөн өөр. Тэр хүн настай болохоос мэдлэгтэй биш, боловсролтой гэсэн үг бас биш. Ренчин Бямбаа гуайн хэлсэн үг байдаг даа. “Бодол нь босгоо, хөл нь хилээ давж байж бид нийгмийн харилцаанд зөв орох юм байна” гэж. Ерөөсөө аливааг томоор нь харах ёстой гэсэн санаа. Бид хүний эрх гэж дандаа ярьдаг. Энэ эрхийг “амьтай” байлгах гаргалгаа нь үүргээр хязгаарлагдаж, хариуцлагаар баталгаажих ёстой. Эрх, үүрэг дангаараа юу ч биш. Ард нь заавал хариуцлага дагаж байж амьтай болно гэсэн үг. Эрхээ эдэлж байхдаа зарим тохиолдолд үүргээ урд нь барьж байх ёстой. Эрх нь хэтэрчих юм бол хариуцлагаар зогсоодог байх. Ингэж байж зөв гольдролоор явах юм. Эрх-үүрэг-хариуцлага гэсэн хэлхээс тулгын гурван чулуу шиг байх учиртай.
-Тэгэхээр бидний сэтгэлгээнд хүний эрх гэдэг ойлголт байхгүй гэж хэлэх гээд байна уу?
-Байхгүй гэхэд хилсдэхгүй. “Мөрөөрөө чимээгүй явбал аминд өлзийтэй” гэсэн үг бий. Эрхээ мэддэг, өөртөө итгэлтэй, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг ойлгохын тулд бие хүн болж төлөвших ёстой. Гэтэл “Настай хүний урдуур битгий ор. Буруу зөрүү юм асууж, сөрж болохгүй. Заавал хүндлээд дуугүй байх ёстой” гэдэг. Мэдээж нас намбыг нь хүндэлж бололгүй яахав. Гэхдээ буруу үзэл сурталд автахгүй байх ёстой. Өвөө нь МАН-ын гишүүн бол заавал тэр намд саналаа өг гэдэг. Энэ бол хүний сонгох, сонгогдох эрхэд халдаж байгаа гэмт хэрэг. Бие дааж шийдвэр гаргах, төлөөллийн байгууллагаа сонгох эрх ноцтой зөрчигдөж байна гэсэн үг.
Дараа нь сурч боловсрох эрх, ажил мэргэжлээ сонгох амин чухал асуудал дандаа бусдын нөлөөнд автана. Тэр хүн өөрөө үлдсэн амьдралдаа сонголт хийхдээ өнгөц итгэсэн, эргэн тойрныхноороо шийдвэр гаргуулж байгаа бол төлөвших болоогүй байна. Бие хүн болохын тулд өөрөө оролдоод үзэх хэрэгтэй. Чамд юу таалагдаж байна. Юу тохирох юм. Чамайг ирээдүйд итгэлтэй харагдуулж байгаа тэр сонголтоо тухайн хүүхэд өөрөө хийх ёстой.
Сургуульд багш нар самбарын өмнө гараад зөвхөн хичээлээ заасаар байгаад гараад явчихдаг. Сурагчид тэр бүр асуулт асуудаггүй. Багш хичээлийн дараа “Асуух зүйл байна уу” гэхэд хүртэл ангиараа дуугардаггүй. Зөвхөн “Хурдан хичээл завсарлаасай” гэсэн команд хүүхдүүдийн тархинд суусан гэсэн үг. Өөрт нь асуудал үүсэхэд ээж, ааваасаа асууж зүрхэлдэггүй, ярилцдаггүй. Энэ байдал нь ирээдүйд улстөрчид буруу шийдвэр гаргахад чимээгүй байх суурийг нь бэлтгэж байгаа юм. Өөрийнх нь эрхийг зөрчиж байхад нүдэн балай, чихэн дүлий байхыг гэр бүлд нь болон сургуульд байхад нь төлөвшүүлчихдэг.
Ингээд ажлын байран дээр гараад бас л даргын буруу шийдвэрийг дагадаг хүн болж төлөвшиж байна. Энэ нь өөрийн эрхийг бусдад бэлэглэсэнтэй ялгаагүй. Чиний ирээдүйг бусад хүн дураараа өөрчлөх, ашиглахыг өөрөө зөвшөөрчихөж байна гэсэн үг. Хүний биеийг олж, ардчилсан оронд төрчихөөд бусдаас хамааралтай байна гэдэг бол бие хүний хувьд эмгэнэл.
-Харин өрнийн сэтгэлгээнд эсрэгээрээ гэж та дурдлаа. Сонирхолтой кейсүүд хуваалцахгүй юу?
-Өрнийн сэтгэлгээ дорныхоос дэндүү өөр. Хүүхдээ балчир гэлтгүй өөрөөр нь сонголт хийлгүүлж, шийдвэр гаргахад оролцуулж, гаргасан шийдвэрийг нь хүндэтгэдэг. Аав, ээжүүд аль нэг өрөөнийхөө хөшгийг солихоор болбол хүүхдийнхээ саналыг заавал авна. “Аав нь хөх, ээж нь ногоон өнгөтэй хөшиг авах бодолтой байна. Харин миний хүү ямар өнгийг санал болгомоор байна” гэж асууна. Хүүхэд нь ногоон өнгөтэй хөшиг авах саналтай байна гэвэл сонголтыг нь хүндэтгэж тэрийг нь биелүүлдэг. Энэ нь тухайн хүүхдэд “Би аливаа шийдвэр гаргахад оролцох ёстой, миний санал биелдэг юм байна” гэсэн ухамсар, итгэл үнэмшлийг суулгаж байгаа хэрэг. Өөр нэг жишээ, намайг Норвегийн Ослод байхад 18 настай охин нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн сонгуульд нэр дэвшээд гишүүн болж байлаа. Түүний аав Норвегийн парламентын гишүүн. Тэр охин “Аав намайг ойлгохгүй байгаа юм чинь залуу үеийг бас ойлгохгүй байна гэсэн үг. Тиймээс дээд сургуулийг сонгохгүйгээр би нийслэлийн иргэдийн хуралд үеийн залуусаа төлөөлнө” гээд 18 настай охин нэр дэвшиж ялалт байгуулж чадсан. Энэ нь хувь хүний болоод нийгмийн эрүүл сэтгэлгээг тод харуулж чадсан. Манайд 18 настай охиныг УИХ, НИТХ-д нэр дэвших гэвэл “Хүн болоогүй байж юун ч амбицтай юм дээ” гэхчилэнгээр буруутгана. Өөрөөс нь дүү байх нь мэдлэггүй, ур чадваргүй байна гэсэн үг биш. Заавал настай хүн ухаантай байж, залуу хүн тэнэг гэсэн ойлголт ч бас биш. Ардчиллаар олгогдсон эрх нь хуульд баталгаажсан байгаа юм чинь 18 нас хүрсэн бол сонгох, сонгогдох эрх хүн бүрт бий. Үзэл санаа, үнэт зүйл, нийгэмд үзүүлж байгаа хувь нэмэр, ирээдүйд юуны төлөө зорьж байгаа гэдэг нь олон нийтийн дэмжлэг авах юм бол тэр хүн биднийг төлөөлөх нь Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Бид хүнд, намд, насанд биш зөвхөн тухайн хүний үзэл санаа, сэтгэлгээнд ач холбогдол өгөөд сонголтоо хийж чадвал нийгэм эрүүл болно.
-Энэ нь хүчирхийллийн нэг хэлбэр мөн үү?
-Нэг талаас нь тэгж хэлж болно. Бид хүүхдээ сургуульд заавал онц сурах ёстой, тэмцээн уралдаанд орох ёстой гэх мэтээр сэтгэл зүйн дарамт үзүүлж буй нь бас нэг төрлийн хүчирхийлэл. Ардчилал буюу эрх зүйт төр оршиж байгаа олон орон байна. Скандиновын хөгжингүй орнуудад танхимын сургалтад 25 хүүхэд байлаа гэхэд тав нь зайлшгүй онц сурдаг. 15 хүүхэд нь дунд, үлдсэн тав нь муу сурна. Үүнийг хүлээн зөвшөөрдөг. Яагаад гэвэл, тэр таван хүүхдийн муу сурч байгаа нь оюун ухаантай нь биш, багшийн заах арга барилтай холбоотой гэж үздэг. Цагийг үр дүнтэй өнгөрүүлж, илүү бүтээлч байхад чиглүүлдэг. Ээж, аавтайгаа салхинд гар, настай хүнд тусал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг яг адилхан хүн гэдгээр нь хүлээн зөвшөөрөх ёстой гэхчилэн хүн байхын үнэ цэнийг мэдрүүлнэ. Харамсалтай нь бид сурч боловсрох эрх дээрээ асар олон ялгаварлыг бий болгочихсон. Энгийн жишээ хэлье. Өндөр төлбөртэй сургуульд нэгдүгээр ангиас нь гадаад хэл заадаг. Тэгвэл улсын сургуульд тавдугаар ангиас нь орж эхэлдэг. Манайх хуулиараа ялгаварлыг бий болгочихсон. Ажлын байран дээр ч тэр ялгавартайгаар үнэлгээ өгдөг. Хувийн хэвшил, төр гэлтгүй яг адилхан хандлагатай. Хуулийн амин сүнс бол гарааны тэгш байдлыг бий болгох ёстой. Хувийн өндөр төлбөртэй сургуульд нэгдүгээр ангиас нь англи хэлийг зааж байгаа бол улсын сургуульд яг адилхан орох ёстой. Тэгвэл гарааны тэгш бус байдлаас болж улсын болон хувийн сургууль төгссөн хоёр хүүхэд ажлын байран дээр очиход хэнд нь илүү боломж олдох нь ойлгомжтой. Мөнгөтэй буюу хувийн сургуульд сурсан нь илүү боломжтой. Тэр хүүхэд амьдралын боломжтой, баталгаажсан нийгэмд орж байгаа юм. Харин улсын сургууль төгссөн хүүхдүүдээс асар олон эрсдэл, хичээл зүтгэл гардаг. Энэ нь өөрөө бидний хүсээд байгаа нийгэм биш.
-Бид хүссэн нийгмээ цогцлоож чадахгүй байгаа нь төрийн бодлого, шийдвэрийн алдаа гэдэг. Даргын шийдвэрийг дагадаг уламжлалт сэтгэлгээнээсээ салаагүй нөхцөлд зарим эрхээ хязгаарлуулсаар байх юм биш үү. Жишээлбэл, цар тахлын түр хуулиар хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж олон түмэн их л шүүмжилсэн. Дахиад нэг жилээр сунгачихлаа..?
-Миний өмнөөс оновчтой зөв шийдвэрүүд гаргаж, ирээдүйд ажиллаж амьдарч байгаа орчин нөхцлийг сайжруулаарай гэж УИХ-ын гишүүдэд зарим эрхээ шилжүүлдэг. Гэтэл ард түмний итгэлийг аваад сонгогдон гарч ирсэн төрийн түшээд иргэдийн эрхийг нэмээд хязгаарладаг. Хар үгээр хэлбэл дээрэлхдэг. Эрх зүйт төр төлөвшсөн орны төр нь иргэдээ маш сайн сонсдог. Үзэл бодлыг нь хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Монголд эсрэгээрээ дарга төвтэй. Даргын зөв. Энэ бол уламжлалт сэтгэлгээтэй яах аргагүй холбоотой.
Ковид гэдэг бол шинэ үзэгдэл биш. Дэлхийн хэмжээнд цар тахлын үед оновчтой менежмэнт хэрэгжүүлсэн орнууд олон. Франц гэхэд ковидын үед эдийн засгаа хорихоосоо илүүтэйгээр чөлөөтэй байлгая, хувь хүн иргэн бүр эрүүл мэнддээ өндөр хяналт тавих ёстой гэсэн бодлого баримтлал. Манай төрийн шийдвэр иргэндээ ч, төрийн албанд нь ойлгомжгүй. Менежмэнтийн том алдаа гаргаж байна гэсэн үг. Монгол Улсад хүний эрхэд халдаж байгаа олон, олон шийдвэр гарч байна. Ковидын цаана иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаа. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цар тахлын талаар түлхүү ярьдаг болсон. Үүний цаана төсвийн үрэлгэн байдал ихэслээ. Төрийн албаны меррит зарчмыг байхгүй болгох гэж байна. Хэн дуртай хүнээ тодорхой албан тушаалд томилж байна. Төр өөрөө дадлагын оюутантай адилхан шийдвэрүүд гаргаж байгаа юм. Уг нь төрийн шийдвэр ямагт мэргэшсэн, мэргэжлийн, ур чадвартай, тооцоо судалгаа, шинжилгээтэй байх ёстой. Гэтэл эрх баригчид зөвхөн нийгэмд таалагдах сэтгэл хөдлөл дээр тулгуурлаж шийдвэр гаргаж байна. Эцсийн бүлэгт ард түмэн л хохирно. Төр өөрөө туршилтын талбар биш. Иргэд олон нийт ч гэсэн дур зоргоороо авирладаг төрийн үйлдэлд эсэргүүцэж байгаа нь ойлгомжтой.
-Гэтэл МАН-ыг эрх барьж байгаа цагт иргэд ил гарч эсэргүүцлээ илэрхийлэхээс айдаг болжээ. Тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс баривчлагддаг. Ингээд байхаар төрийн түшээдийн гаргасан бодлого шийдвэрийг шүүмжлэх иргэдийн зориг зүрх улам мохоод байх шиг...
-Нийгмийн оролцоог айдсаар хязгаарлах тактик. Өөрөөр хэлбэл, бага өгөөшөөр том эрсдэлийг хаах. Төр барьж байгаа нам иргэдийн хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллын амин сүнс болсон гол эрхүүдийг хязгаарлахыг хүсдэг. Нийгмийг чимээгүй болгох, бүх эрхийг нь айдастай байлгах, хянах, цагдах замаар мэдээллийн аюулгүй байдал, нууцад хамаарах зэрэг асар олон эрхийг дахиад хязгаарлаж байгаа юм. Төрийн туйлын зорилго нь урт хугацаанд энэ дарангуйллын эрхээ хамгаалж үлдэхэд оршиж байгаа хэрэг.
Өнөөдөр иргэд эрхээ эдэлж, үндэсний хэмжээний жагсаал цуглаан өрнүүлье гэвэл зөвшөөрөл авна. Нийтэд хортой, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн уриалга гаргаж, ийм үзэл санаан дээр иргэд нэгдэж жагсах гэж байвал зөвшөөрөл өгөх нь битгий хэл хориглоно. Бусад тохиолдолд буюу эдийн засаг, зорчих эрх, эрүүл мэндийн хувьд төрөөс шаардсан иргэдийг хууль хяналтын байгууллага хамгаалах ёстой. Улмаар нийгмийн хэв журмыг сахиулах, хуулиар олгогдсон эрх хэмжээг нь сануулах, ойлгуулах, ковидын үеийн зай хоорондын шаардлагуудыг нь хангуулж ажиллана. Ингэж ардчиллын амин сүнсийг бэхжүүлэх учиртай. Гэтэл бодит байдал дээр жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл авахад хүнд суртал ихтэй.
Эрх барьж байгаа нам бусдаар муулуулахыг хэзээ ч хүсэхгүй. Тийм төрийн “хорхойтой шүдэнд” хүрэх төдийд таагүй мэдрэмж авна. Ингээд иргэдийг эрхийн хязгаарлалтад албаар оруулна. Утааны байдал, эдийн засгийн хямрал, замын түгжрэл, ажлын байрны олдоц, халамж гээд асар олон зүйлээр эх орондоо амьдрах орчныг хязгаарладаг. Эдгээр асуудлыг төр сайжруулахаасаа урьдаар муу дээр нь барих бодлого явуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өндөр албан тушаалтнууд эс үйлдэхүйгээрээ төрийн эсрэг үйлдэл хийж байна. Тоо судалгаа мэдээллийг олон нийтэд танилцуулдаггүй. Хуульд өөрчлөлт оруулах замаар сайжруулах шинэ зүйлүүдийг хийх боломж нь байсаар атал эх орныхоо эсрэг үйлдэл хийдэг. Тэгснээ ард түмнээ юу ч хийдэггүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй гэж шүүмжлэх дуртай. Үнэн хэрэгтээ төрийн муу менежмэнт иргэдийн итгэл найдвар, хүсэл зоригийг мохоож байна.
-Ингэхэд сонгуульд иргэдийн итгэл үнэмшил суларсантай та санал нийлэх үү?
-Туйлын идэвхгүй болсон нь сүүлийн сонгуулиудаас тод харагдлаа. Сонголтгүй сонгууль гэцгээх болсон нь худлаа биш. Дүр эсгэсэн сонгуулиуд боллоо. Ер нь хүний итгэл найдвар шавхагдвал амьдрах орчингүй болж улмаар гадагшаа явах хүсэлтэй болдог. “Би идэвхтэй байгаад юу ч өөрлөгдөхгүй” гэсэн мэдрэмжийг авна. Уг нь иргэд олон нийт идэвхтэй байх тусам эс үйлдэхүйгээрээ улс орны эрх ашгийг хохироож байгаа хүмүүс өөрсдөө ухаарах ёстой. Ядуу буурай орнуудад юу шаардлагатай, яагаад тэднийг ядуу байлгадаг вэ гэхээр олон шалтгаан нөхцөлүүд хамаарна.
-Тухайлбал?
-Хүнийг хөгжүүлдэг хүчин зүйл нь эдийн засгийн баталгаат байдал. Хүн идэх хоол, өмсөх хувцас, амьдрах орчноо шийдсэний дараагаар хөгжлийн замд орж ирдэг. Бусдад санаа тавьж, үр хүүхдүүдийнхээ боловсрол, хандлага, ирээдүйд анхаарал хандуулж эхэлдэг. Ингэснээр нийгэм аяндаа хөгждөг. Харин хөгжил бол өндөр байшингаар хэмжигдэхгүй. Гагцхүү нийгмийн оролцоо сайтай, буруу шийдвэрийг эсэргүүцэж, зөв сонголтыг оновчтойгоор хийдэг байвал хөгжил ирнэ. Ингэж байж эрх зүйт тогтолцоотой нийгэм төлөвшинө. Мэдлэгтэй, оролцоотой иргэд зөв төрийг бий болгоно. Системийн эсрэг ганц иргэн юу ч хэлж чадахгүй. Иргэд олуулаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд хүний эрхийг зөрчих явдал түгээмэл. Наад зах нь дуудсан цагтаа мэдүүлгээ авахгүй байн байн ирж, очуулж залхаадаг. Энэ нь тухайн иргэний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ?
-Хуулийг хэрэгжүүлж, хяналт тавьж, нийгмийн хэв журмыг тогтоож байгаа хууль хүчний байгууллагууд, хэргийн мөрдөн байцаагч, цагдаагийн албан хаагчид зарим тохиолдолд хүний эрхийн зөрчил гаргадаг. Урт хугацаагаар шүүн таслах ажиллагаа явуулж байгаа, хэргийг үнэн зөв мэдээллээр хангах үүднээс тухайн хүний эрхийг зарим талаараа зөрчдөг. Гэрч, хохирогч, сэжигтэн болсон хүмүүс мэдүүлэг өгөхдөө удаан хугацаагаар хүлээнэ. Нэг талаар төрийн ачаалал нь өндөр байна гэж тайлбарлах байх. Хэдийгээр мөрдөгч дээр ирж байгаа гэмт хэргийн тоо өндөр байлаа ч боловсон хүчний чадавх, хүний эрхийн мэдрэмж чухал. Төр гэдэг байдлаар захирагдах, захирах ойлголтыг өндөр аваад эхлэхээр хүний эрхийн зөрчил гардаг. Мэдүүлэг өгөхөөр очсон хүнийг урт хугацаагаар зогсоох, бие засуулахгүй байх, бүр гэдэс өлсгөлөн үед нь хөтөлж байцаах нь энгийн тактик. Тухайн гэмт хэрэгт үнэн зөвөөр мэдээлэл авахын тулд мэдүүлэг өгч байгаа хүн сэтгэл зүйн хувьд тогтвортойгоор хариулах ёстой. Тэр хүний мэдээллийг авахдаа орчин бүрдүүлэх нь чухал. Тухайлбал, өрх толгойлсон аав есөн настай хүүхдээ гэртээ ганцааранг нь цоожилчихоод мэдүүлэг өгөх гээд байцаагчийн дуудсан цагт очиж гэж бодъё. Гэтэл найман цаг үүдэнд хүлээлгэж байгаад байцаалтаа эхлүүлэхэд тэр аав ямар ч асуултад хурдтай хариулна. Бодох, эргэцүүлэх, хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх нь нотлох баримт бий болгоход шаардагдах хүчин зүйл. Харин цоожтой хаалганы цаана олон цаг хүлээж байгаа хүүдээ санаа зовсон тэр хүн өнгөрөөж буй цагтаа илүү төвлөрдөг. Түүний бодолд хүүхэд нь л байгаа. Зүй нь дуудсан цагтаа зохих журмынх нь дагуу байцаалт авах ёстой.
-Эрх зүйт нийгэм төлөвшсөн орнуудад иймэрхүү асуудлыг яаж шийддэг вэ?
-Шүүх процедурын хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд хуульд суурьтай, мэдлэгтэйгээс гадна иргэний оролцоо их хэрэгтэй. Жишээ нь, АНУ-ын иргэн 18 мянган удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Дийлэнх нэхэмжлэлийг нь шаардлага хангахгүй байна гээд буцаасан байдаг. Гэхдээ хэдэн кейс дээр ялалт авсан байдаг. “Macdonalds”-оос үйлчилгээ авсны хариуд нь салфетка өгөөгүйн төлөө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан айл андуурч орсон үйлдэл гаргасан. Үүнд хүний эрхийг ноцтой зөрчсөн тул хотын захиргаа шүүхээс нь 2.1 сая ам.долларын нөхөн олговор олгосон байх жишээтэй. Хүний эрхийг хангах, хамгаалах талаар мэдлэг өндөр байх тусам хуульд итгэх, иргэдийн оролцоо сайжирна. Өнөөдөр Монгол Улсад Үндсэн хууль болон дагалдах 800 гаруй хууль байна. Эндээс яг хэд нь амьтай, иргэнд нийцсэн, иргэдийн амьдралыг хөнгөвчилсөн, тэдэнд ирээдүйдээ итгэлтэй амьдрах амьдралын орчныг бүрдүүлсэн хууль бол. Нийгмийн харилцааг зайлшгүй зохицуулж байгаа иргэд олон нийт болоод төрийн албан хаагч нарт уялдаа холбоог нь сайжруулж байгаа хууль бол амьтай. Харин амьгүй, нийгэмд хэрэгждэггүй нэр төдий хуулиуд их байгаа учраас хүний эрхийн зөрчлийг бий болгодог. Иргэд өөрсдөө мэдэх, оролцоотой байх эрхээ эдлээд ирэхээр бусад хүчин зүйлүүд нь сайжирна. Ямар удирдагчтай байна тийм л орон байна. Тийм л ард түмэнтэй оронд тийм л удирдагч гарч ирнэ. Хэрэв ард түмэн хэтэрхий амин хувиа хичээсэн, эрх ашгаа нэгд тавиад эхлэх юм бол популист улс төр гарч ирнэ. Өндөр хөгжилтэй орнуудад хууль ялгаварлалгүйгээр хэрэгждэг учраас эрх тэгш байдлыг хангадаг.
Сэтгэгдэл
Abrttib [195.2.67.223] 2022-03-15 08:09:19
<a href="https://t.me/filmfilmfilmes/20">Скажене Весiлля 2</a>
Aberttib [195.2.67.223] 2022-03-05 02:13:17
коли закінчиться війна в україні передбачення <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли закінчиться війна в україні 2022</a> коли закінчиться війна
Зочин [43.228.131.77] 2022-03-02 03:40:11
buhniig medegch batsanuud olon bolj de nusan jur
Зочин [202.21.107.99] 2022-03-02 06:14:55
Чи юу мэдэх үү тархи нь илжирсэн шээс минь
Зочин [103.14.36.250] 2022-03-02 02:01:13
маш зөв, монголын неокоммунистууд яг ингэж залхаадаг, одоо энэ доогуур дүүрэн тролл ажиллаж байна
Зочин [192.82.72.42] 2022-03-02 00:08:30
Ямар ч хүнийг хүндлэхгүй,юу г хайрладаггүй, хэний ч өмнөөс хэдэрлэдэг байх ёстой юм уу? ЭНЭ ХҮН ЮУ ЯРИАД БАЙГААН бол ХЭРҮҮЛЧ ЗАРГАЧ, ХОВ ХОР НАЙРУУЛАГЧ АДГИЙН БҮХНИЙГ ХҮНИЙ ЭРХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? МАНАЙ МОНГОЛД ӨДӨР БҮР ХЭРҮҮЛ ЗАРГА ХИЙГЧИД ОЛШИРЧ БАЙГАА НЬ ТАНЫ СУРТАЛ БОЛОЛТОЙ. АН-ЫН ОЮУНГЭРЭЛ АВГАЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ЗАГНАЖ ЗОДОЖ БОЛОХГҮЙ ГЭЭД СОЛИОРСООР БАЙГААД ХУУЛЬ ГАРГАСАН ОДОО ТЭГСЭН АЙЛЫН 6 хан НАСТАЙ ХҮҮХЭД ЭХИЙГЭЭ ҮХЭЭД ДАЛД ОРООД ӨГӨӨЧЭЭ ГЭЭД ХАШГИРЧ БАЙХАД ХАЖУУГИЙН ХҮМҮҮС ӨХӨӨРДӨӨД ЯМАР ХӨӨРХӨН ЮМ БЭ ГЭЭД ИНЭЭЛДЭЖ БАЙХ ЖИШЭЭНИЙ ХҮНИЙ ЭРХ ДЭЛГЭРЧ БАЙНАДАА.ОЮУНГЭРЭЛ,ТА НАР ШИГ МУНДАГ ХҮМҮҮС ИЙМ Л БОЛГОЖ БАЙНА шүү зайл
Зочин [202.21.107.99] 2022-03-02 06:15:58
Хайрцгаасаа гар эсвэл Чам шиг лаларууд үхэж байж Монгол хөгжинө шүү
Зочин [122.201.24.129] 2022-03-01 22:48:46
Surgiig balchir baga ni udirdaad ehelvel choniin hool bolood duusdag JAMTAI yum shd eee.
Залуу байна даа. [64.119.23.117] 2022-03-01 17:31:31
Залуу хүн их оптимист байна. Жоохон хөгширчихөөр юү гэж донгодох болоо? Кх!
Зочин [202.9.46.74] 2022-03-01 21:04:55
Удахгүй хөгшрөнө шдээ. Залуу нас харвасан од шиг хурдан өнгөрдөг.
Mgl [150.129.142.7] 2022-03-01 15:42:29
Nuguu soloiotoi patsaan l bn. Uhsen nohoin baas
Зочин [103.212.119.107] 2022-03-01 12:38:07
Энэ зольбин амьтанд ардчилал гэдгээ ойлгохгүй.
Зочин [202.131.250.130] 2022-03-01 12:27:34
Нэгдлийн дарга нэртэй зоотехникч, малын эмч, агрономич, эдийн засагч, тэргүүний малчин, багш, эмч голдуу хүмүүсийг цуглуулж байгаад ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга элбэгдорж. Миеэ Энхболд зэрэг нь хуйвалдаад улсаа дээрэмдэж болдог мууль баталсан нь харамсалтай үйл явдал болсон юм даа
Saran [66.181.179.196] 2022-03-01 10:51:39
Хаана төрөх гээд байгаа ноен бэ
Зочин [122.201.21.212] 2022-03-01 10:25:35
Usee gelidej chuhal tsarailsan, tsunh bairdag nusan taglaanuud ulsiig horlood duuslaa daa
Зочин [59.153.87.175] 2022-03-01 10:05:07
БУСДААС ХАМААРАЛГҮЙ АМЬДРАЛ ГЭЖ ХААНА Ч БАЙДАГГҮЙ ЮМ ҮХЭЭР ЦАРАЙЛСАН БӨӨС
Иргэн [202.126.90.50] 2022-03-01 08:50:19
Бусдаас хамааралгүй амьдрал гэж хаана байна аа?
Зочин [202.179.21.203] 2022-03-01 09:53:28
тийм учираас ганц хүн хүн болдоггүй. айл хүний амь нэг гэх Монгол билэг сургааль гаржээ. Барууны онолд багаараа ажиллахын ашиг тусыг онцолсон байна. За тэгээд зах зээлийн нийгэмд мөнгөтэй нрх чөлөөтэй байдаг юм даа
Уншигч [66.181.166.134] 2022-03-01 07:42:01
ЭНЭ МАЛ ЮУ ЯРЬЖ БАЙГААГАА МЭДЭЖ БАЙНА УУ?????
Л баяо [64.119.24.246] 2022-03-01 07:10:40
Худлаа нээх бууны нохой хийх гэж. Яг дайн болод манайд дайсан ирвэл яасан их чацга нь савирах бол
Zochin [172.58.46.204] 2022-03-01 07:10:11
Huurhun bandiig neg yovroh yumsan,
зочин [192.82.83.79] 2022-03-01 06:47:00
Юу гэж хуцаад бга гөлөг вэ тэр америкт чинь ч ардчилал гэж бхгүй бдг юм за юу Тэнгэрийн салхи шиг амьдрах гэж хүсэж бвл талиигаач болчоод тэнгэрийн орондоо ардчилалаараа тааваарай амьдар Харин монголд бол чиний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдаж бх болно
Зочин [59.153.87.175] 2022-03-01 06:09:38
ЭЛБЭГДОРЖИЙН ЖОРЛОНГИЙН БАТГАНА
ИРГЭН [59.153.87.175] 2022-03-01 06:08:47
ЭНЭ ОДОО ЮУ ЯРИХ ГЭЭД УНГАС АЛДААД БАЙГАА НУСАК ВЭ
Зочин [202.21.107.66] 2022-03-01 06:00:58
Ардчилсан улс гэж юу хуцаад байнаа? Тэнэг хөлдүү бацаан. Монголд ардчилал гэж байхгүй! Байх ч боломжгүй. Царай төрхийн хувьд Хойд хятадийн бүлэгт хамаардаг, Ази тивийн буурай улсийн тэнэг хүүхэд гэдгээ мэдэхгүй хөөрхөн том том бүлтэрчээ!!!
Зочин [202.179.21.203] 2022-03-01 09:55:04
Ардчилсан Улс гээд алаан дайн хийхэд бэлэн байна Гээхдээ одоо цаг нь биш
зочин [202.9.46.124] 2022-03-01 05:37:44
1990 оноос хойш. Утсаа алдах нь охин насаа алдахаас илүү гунигтай болж. Нүцгэн байх нь орчин үе гэсэн тодорхойлолтонд орж, архи ууж тамхи татахгүй бол чи хоцрогдсон үзэл бодолтон болчихдог болж, залуучууд нь хажуугаар өнгөрсөн охидтой сээтэгнэж хүссэнээрээ доромжилдог болж. Хүн болгон дотроо хамтрагчаа заавал хуурах ёстой гэж боддог болж. Хаа сайгүй салалт, жирэмслэлт хойд урд амьдрал дүүрэн байдаг болж. Бурханд мөргөл үйлдэх нь хэцүү зүйл болж, худал зүйлс бодит зүйлс болж, өвчин тусахаас илүү жирэмслэхээс айдаг болж. Пицца, түргэн хоолны хүргэлт нь түргэн тусламжаасаа илүү хурдан ирдэг болж. Гаднах үзэмж болон хувцас нь тэр хүнийг тодорхойлдог болж. Мөнгө гэр бүл найз нөхдөөс илүү үнэ цэнэтэй болж. Залуучууд гэрлэлтээс айдаг хэрнээ сексийг юу юунаас илүү чухалчилдаг болж. Хайр нь тоглоом болоод хувирчихсан байдаг болж. Ул долоосон нь амжилт олдог болж.
Зочин [124.158.67.84] 2022-03-01 05:00:48
ардчилсан ГЭЖ ЯМАР ОРОН БАЙНАА??? атигар ардчилсан хүмүүс ХАГА БАЯЖСАН АРД ТҮМЭН ЯДУУ ХООСОН ҮЛДСЭНИЙГ АРДЧИЛАЛ ГЭХ ЮМ БАЙНА УУ?
зочин [183.177.99.230] 2022-03-01 04:39:59
энэ залуугийн зөв өнөөгийн Монгол аль 32 жилийн өмнө Хүмүүнэлэг энэрэнгүй чөлөөт Ардчилсан Капиталист системийг нутагшуулсаны ачаар нийт монголын ард түмэн асар их баян цатгалан хангалуун амьдралыг бий болгосон өнөөдөр Монгол улс 3 дахь хөршийг түшиглэж байна Тэнэг орос Иванаас гуйх албагүй бидэнд Америк байна шүү
БУРУУ ЦОЛМОН [66.181.191.237] 2022-03-01 04:33:22
АРДЧИЛ ГЭДЭГ ХЭСЭГХЭН ХУЛГАЙЧ НАР ХУЙВАЛДАЖ ЭРХ МЭДЭЛД ХҮРЧ ТЭРИЙН ТОЛГОЙД ҮҮРЛЭЖ ТӨРИЙН НЭРЭЭР ХУЛГАЙ ДЭЭРЭМ ТОНУУЛЬ ХИЙЖ ХАХУУЛЫН МӨНГӨӨР БАЯЛАГААН ЗАРАЖ АРД ТҮМНИЙ ЭРХ МЭДЭДИЙГ БУЛААХЫГ ХЭЛДЭГҮЙ ЮМ АРДЧИЛ ХҮНИЙ ЭРХ ГЭДЭГ ХҮН ХҮНЭЭН ХҮНДЭЛСЭН НИЙТИЙН ЭРХ АШИГЫГ ХАМГААЛСАН НИЙТЭЭР ХЭЛЦЭЖ ТОГТООСОН ХУУЛ ИЙГ ХЭЛДЭГ ЮМ МОНГОЛД АРДЧИЛ НЭРЭЭР БУЗАР МУУ БҮХЭН ҮҮРЭЛСЭН АРДЧИЛ ГЭДЭГ АРД ТҮМЭН ТӨРДӨӨН ЭЗЭН БАЙХЫГ ХЭЛНЭ
Зочин [192.82.80.169] 2022-03-01 04:47:47
Алдаа 8 муу кккк
Зочин [103.212.119.107] 2022-03-01 04:22:26
Хуцдаг мал.
Зочин [192.82.80.169] 2022-03-01 04:48:45
Мал хуцдаггүй онц муу ккк
Зочин [66.181.180.118] 2022-03-01 04:21:05
чиний ардчлал бусдын ардчлалаар хязгаарлагддагийг чи мэдээгүй юу.хэрэв хязгаарлагдахгүй бол энэ нь анахирзм болноо
Зочин [202.9.46.74] 2022-03-01 21:06:36
Таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдэг юм.
Зочин [202.131.236.138] 2022-03-01 04:52:53
ZUV !!!!
ЗОЧИН [202.126.89.186] 2022-03-01 02:39:56
АРДЧИЛСАН ГЭЭД ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЭД ЮУ ХИЙВ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫГ ЗАЛХУУ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭТЭЙ ЗАРГАЧ Л БОЛГОЛОО ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙХГҮЙ ХИЙЖ ЧАДАХ Ч ҮГҮЙ БАЙЖ БУСДААС ХАМААРАХГҮЙ ГЭЭД ЯАХЫН ТЭНЭГ ЮМ БҮҮ ЯРЬ ТЭГЭХИН ОРОНД БАЯЛАГ БҮТЭЭСЭН АЖИЛ ХИЙ НЭХИЙЙ БОЛОВСРУУЛ НЭГ ИХ УХААНТАЙ ХҮНИЙ ДҮРД БҮҮ ТОГЛО ХИЛ ХААГДХАД ХЯТАДААС ХАМААРАЛТАЙ ЕР НЬ ХҮН БҮР БУСДААС ХАМААРАЛТАЙ БОЛСНОО МЭД ХАМААРЛААС ГАРАХЫН ТУЛД ХӨДӨЛМӨРЛӨ
Тэмүүл [66.181.183.156] 2022-03-01 02:36:53
Бусдаас хамааралгүй ямар улс байна. Ядаж нэгийг нэрлэж өгнө үү
Зочин [202.131.236.138] 2022-03-01 04:56:15
Mash zuv.
Зочин [202.131.236.138] 2022-03-01 04:55:41
Delhii havtgai bolno gedeg byh uls 1, 1-neesee hamaaraltai bolj bgaa uym shyy dee...Minii t1 dyy mine....
Зочин [66.181.191.237] 2022-03-01 04:36:06
АРДЧИЛСАН НАМ ХЭМЭЭХ ХУЛГАЙЧ НАРЫН ҮҮР МОНГОЛД ХЭРЭГҮЙ ИЙМ АРДЧИЛЫГ МОНГОЛЧУУД ХҮСЭЭГҮЙ