“Brent” нефтийн үнэ 130 ам.доллар давжээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /RIA Novosti/. “Brent” маркийн нефтийн үнэ сүүлийн 14 жилд анх удаагаа нэг торх нь 130 ам.доллар давсан тухай РИА Новости мэдээллээ.

Арилжааны явцад тавдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 130.89 ам.доллар болж, 9 гаруй хувиар өссөн ч хагас цагийн дараа дахин буурч, 129 ам.доллар болсон байна. Үүний зэрэгцээ “WTI” маркийн нефтийн дөрөвдүгээр сарын фьючерсын үнэ нэг торх нь 126.12 ам.долларт хүрч, 9.68 хувиар өсжээ.

Хамгийн сүүлд 2012 онд нэг торх нефтийн үнэ ийм хэмжээнд хүрч байв. Тухайн үед Сири дэх мөргөлдөөн, АНУ-ын газрын тос боловсруулах томоохон үйлдвэрт гарсан гал зэргээс шалтгаалан үнэ өсөж байв.

“Brent” нефтийн үнэ 2008 оны долоодугаар сард түүхэн дээд хэмжээндээ хүрч, нэг торх нь 147.5 ам.доллар болж байжээ.

Украинд болж буй үйл явдлын улмаас нефть, хийн үнэ дэлхий даяар өсөж байна. Цэргийн тусгай ажиллагаа явуулсных нь хариуд Оросын нефтийг худалдан авахыг хориглох асуудлыг АНУ-д одоо идэвхтэй хэлэлцэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. Цагаан ордон ийм арга хэмжээ авахыг одоогоор эсэргүүцэж байгаа бөгөөд энэ нь нефтийн үнийг цаашид өсгөх эрсдэлтэй гэж үзэж байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.163] 2022-03-07 02:48:07

Буцаад буусан үнийг ингэж сүржигнэх нь нефть импортлогчидод үнээ өсгөх далим болгож байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.