ЭМЯ: Сүүлийн 24 цагт шинээр 85 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Aдмин / Эрүүл мэнд

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 85 тохиолдол шинээр батлагджээ.

Үүнээс

  • 52 нь Улаанбаатар хотод,
  • 33 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 309 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 909 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 47 нь хүүхэд бол 13 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.

Эмчлүүлж буй иргэдийн 12 нь нэн хүнд, 42 нь хүнд, 219 нь хүндэвтэр, 36 нь хөнгөн оноштой байна.

Орон нутгийн хувьд дөрвөн аймагт халдвар бүртгэгджээ.

Тодруулбал, Өмнөговь аймагт 28, Дорноговьд нэг, Дорнодод нэг, Ховд аймагт гурван тохиолдол тус тус шинээр илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

зураг


Сэтгэгдэл

Иргэн [103.212.118.187] 2022-03-31 01:24:43

Гадуур нус цэр хогноосоо салахгүй хэнэгүй Монголоос яаж ч багцинд найдааад л заваан байхаар яаж короноо салах вэ дээ!!!!!@Хог цэвэрлээл гэх юм Сансарийн тунел 2 тал авөх юм алга дээрх түцний хажууд нь хог архичид овоолоостой !!!!!!ххххххкккккк


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.