АН-ын 330 сумын намын дарга нар Их хурлаар батламжлагдсан намын дарга Х.Баттулгыг бүртгэхийг шаардан тамгаа дарж, гарын үсгээ зурсан шаардлагыг Улсын Дээд шүүхэд хүргүүлж байна

Aдмин / Улстөр

Ардчилсан намын 330 сумын дарга нар 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод хуралдаж, Ардчилсан намын бэрхшээл, амжилт, ололт, алдаа, дутагдлаа дүгнэн хэлэлцлээ.

Ардчилсан намын 330 сумын намын дарга нар 2022.05.08-ны өдөр нэгэн зэрэг сумын намын хурлаа хийхээр 100 хувь санал нэгдэж, сумын намын хурлуудаа товлон зарлалаа.

Уг хуралдаанаар өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал, эрх баригч хүчний үйл ажиллагаанд дүгнэлт өгөх, ардчилсан намын эв нэгдлийн талаарх уриалга, шаардлагуудыг гаргах, УДШ-д Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулгыг бүртгүүлэх асуудлыг нэн тэргүүнд шаардан хэрэгжүүлж, шат дараалсан арга хэмжээг улс орон даяар өрнүүлэхээр бүх сумдын намын хурлыг товлон зарлалаа.

Гаргасан шаардлага шийдвэрээ бүх сумдын намын дарга нар гарын үсгээ зурж, тамгаа дарж, утасны дугаар холбогдох мэдээллүүдийг УДШ болон УИХ дахь АН-ын бүлэгт өнөөдөр хүргүүлж байна. УИХ дахь АН-ын бүлэгт 3 хоногийн хугацаатай шаардлагыг хүргүүлж байгаа бөгөөд энэхүү хугацаанд та бүхэн хуралдаж эв зүйгээ олохыг шаардаж байна.

Хэрэв үгүй бол анхан шатны намын дарга нар УИХ-ын гишүүд Та бүхэнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье гэжээ. Мөн УДШ-д бидний хууль, дүрэм, журмын дагуу сонгосон намын дарга Халтмаагийн Баттулгыг баталгаажуулж өгөхийг шаардаж, 330 сумын намын дарга нар тамгаа дарж, гарын үсгээ зурж баталгаажуулж байна. 2022.05.08-ны өдөр улс орон даяар 330 сум маань нэгэн зэрэг хуралдаж бүх гишүүдийн хурлаараа асуудлуудаа үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.


Сэтгэгдэл

Maryann [166.88.232.202] 2022-05-02 09:30:29

สล็อต เราคือ สล็อตเว็บหลัก JOKER ที่เปิดให้บริการ สล็อต โจ๊กเกอร์ มากกว่า 500 เกม 500 รูปแบบ เว็บใหญ่สล็อต JOKER ของเรา มีผู้ใช้บริการ มากกว่า 5 หมื่นคน สามารถร่วมสนุกและทำกำไรจาก เกมโจ๊กเกอร์สล็อต ได้อย่างไร้กังวล สล็อต โจ๊กเกอร์ มาพร้อมโหมด ทดลองเล่นสล็อตฟรีJOKER สล็อตเครดิตฟรี 10,000 บาท มีโปรแกรมโกงสล็อต JOKER ฟรี และโปรโมชั่นอีกเพียบ เปิดให้บริการ ทางเข้า JOKER SLOT ตลอด 24 ชม. สามารถร่วมสนุกกับ JOKER สล็อต ได้อย่างไร้ขีดจำกัด สมัครสมาชิกใหม่ JOKER123 ตอนนี้ ฝาก10รับ100ล่าสุด และโปรโมชั่นอีกมากมาย ได้ที่ เว็บเกมสล็อต JOKER ตลอด 24 ชม.

Манак [124.158.68.51] 2022-05-02 07:04:29

Хуулийн энгийн ойлголтгүй 330 сумын тэнэгүүд цуглачихаад тэнэгтэж байна. Математикийн ямарч ойлголтгүй тэнэгүүд математикийн шалгалт өгөх гээд шавааралдаад байгаа юм шиг санагдаж байна.

Зочин [202.126.88.137] 2022-05-02 05:45:23

Тэмц, Маш зөв

Иргэн [150.129.141.139] 2022-05-02 05:15:32

Юун эрх баригчидын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх өөрсдийн үйлдлээ зохицуулж чадаагүй байж өөр рүү өрвөлзхөө зогсоо,Та нартай зэрэгцээд Эрдэнэ нар ҮБХ-ны хурал гэж хийгээд байгаа нь ямар учиртайгаа зохицуулаач Эрдэнэ,Баттулга хоёрын хэн нь жинхэн дарга юм бэ таминээ

Иргэн [202.126.89.23] 2022-05-02 04:37:33

Монгол улсын дээд шүүх АН-ын дарга Х.Баттулгыг бүртгэхгүй байгаа нь хэн нэгнээс хамааралтай даалгавар авч ажилладаг гэдгээ Ард түмэнд батлан харуулж байгаа явдал гэж үзэж улааныг үзэж урвадаг , шарыг үзэж шарвалздаг зангаа орхиж Улсын Дээд шүүхийн бүрэн бие даасан байдлыг хангаж ажиллахыг шаардаж байна .


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.