Б.ХИШИГДОРЖ: УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГИЙГ НОМИН НОГООН БОЛГООД ӨГЬЕ ГЭЖ ХҮСЭЛТ ТАВЬСАН Ч ТӨРӨӨС ДЭМЖЭЭГҮЙ
Швед улсын холимог сортын үрээр Монголдоо хуулдаг амьд зүлэг тарьж, хотын тохижилт, ногоон байгууламжид хувь нэмрээ оруулж яваа “СвеБау хаус” ХХК-ийн захирал Б.Хишигдоржтой ярилцлаа. Тэрбээр ногоон бизнесийн салбарт хуулдаг амьд зүлэг ургуулахаас гадна Швед сортын үрээр мод тарьж, нийслэлээ ногооруулах чин хүсэлтэй явдгаа хэлсэн юм.
-Швед технологиор амьд зүлэг тарих бизнесийн санаагаа Та хаанаас олсон бэ?
-Би Шведэд 10 гаруй жил энэ чиглэлээр ажиллаж, амьдарч байсан юм. 2012 онд эх орондоо ирэхэд хийж чаддаг ажлаараа бизнес эрхлэх санаа маань анх төрсөн. Ингээд 2013 оны сүүлээр Швед рүү Монголынхоо хөрсний дээжийг авч яваад тухайн ажиллаж байсан байгууллагын нөхдөөс ямар сортын үр хэрэгтэй болох талаар асууж лавласан. Туршилтын ажил 2014 онд эхэлж, нэг жилийн хугацаанд олон төрлийн үр сортыг манай хөрсөнд тааруулж туршиж үзсэний эцэст шведүүд 8-10 төрлийн холимог сортын үр санал болгосон. 2015 онд ажлын гараа эхэлж, эхний үрсэлгээгээ суулгасан. Маш амжилттай эхэлж, тусгай талбай хэрэгтэй болохыг ойлгосон. Би Булган аймгийн харьяат хүн. Булганы ойролцоо хоёр га талбайд зүлгээ тарьж ургуулаад зах зээлд нийлүүлэх ажлаа эхлүүлсэн юм. Булган аймаг нийслэлээс зайтай учраас тээвэрлэлтийн зардал өндөр гараад байсан тул Төв аймгийн Засаг даргад газар олгох хүсэлт тавьснаар “Хүй долоон худаг”-т 20 га газар эзэмшихээр авч, хотын ойролцоо үрсэлгээгээ амжилттай хийгээд явж байна.
-Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд хиймэл зүлгийг тарьж ургуулахад хэр зэрэг хүндрэлтэй байдаг вэ?
-Манай уур амьсгалын нөхцөлд хамгийн сайн дасан зохицох чадвартай үрсэлгээ гаргаж авсан. Швед улс дөрвөн улирал ээлжилдэг манайхтай ойролцоо боловч чийглэг гэдгээрээ ялгаатай. Манайх бага зэрэг хуурайшилттай ч бараг л дөхөм учраас усалгаан дээрээ анхаарчхад хүнд хэцүү зүйл бага. Хамгийн гол нь, хиймэл зүлгээ цаг хугацаанд нь усалж, тайрах гэх мэт арчилгааг нь зөв хийгээд явахад л болох юм. Манай компанийн зүгээс хамтрагч байгууллагуудадаа байнгын зөвлөгөө өгч ажилладаг. Бидний зорилго бол хүмүүст бизнесээ таниулах, үйлчилгээгээ тэлэхэд оршиж байгаа учраас санхүүгийн асуудал дээр ч уян хатан байр суурьтай ханддаг. Одоогоор зах зээлд танигдаагүй, эрэлт өндөр биш байгаа учраас 20 га талбайнхаа 2-3 га-д нь тарьж байгаа. Жил ирэх тусам өргөжих байх.
-Швед улсад энэ төрлийн ногоон бизнесийн хөгжил ямар шатанд явж байна вэ?
-Швед улс 1965 оноос нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд оролцож, энэ бизнесээрээ дэлхийд нэг номерт орж байна. Бидний үрээ авч байгаа компани 1974 онд үүсгэн байгуулагдаж, үүнээс хойш өнөөг хүртэл хуулдаг амьд зүлэг тарьж байгаа. Дээрээс нь нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг давхар хариуцаад явж байна. Шведүүд хэдхэн га газраар биш хэдэн мянган га-д хуулдаг зүлэг тарьж, ургуулдаг юм. Өвлийн улиралд ч гэсэн усалгаа, тайралтаа хийгээд ажиллаж л байдаг. Ингээд ирэх хавраас буюу дөрөвдүгээр сарын сүүлчээс дахин усалгаа хийж, зүлгээ ургуулдаг технологитой. 2015 онд тарьсан манай зүлэг одоо хүртэл байж л байна. Арчилгааны горимоо сайн ойлговол амьд зүлэг хэд ч насалдаг.
-Монголд танайхтай ижил төрлийн бизнес эрхэлж байгаа компани байдаг уу?
-Байхгүй гэж хэлж болно. Бид анхдагч нь.
-Зүлэг тарьдаг технологи нь сонин байна. Нэг ургуулсан газартаа ахиад ургуулдаг юм уу. Тухайлбал, рапс тарьсан газарт хөрс нь муудчихдаг. Зүлгэн дээр ямар байдаг вэ?
-Бид үндсэн байгалийнхаа хөрсийг хагалж, хог, чулуу гэх мэтийг нь ялгаж боловсруулалт хийдэг. Ингээд эхний 1-2 удаагийн хөрсийг ашиглаад, гурав дахь удаагийнх нь дахин бэлдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хуулсан газартаа өөр сайн хөрс сэлгэх зарчмаар ажилладаг гэсэн үг. Байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй. Манайх уул уурхайн нөхөн сэргээлтийг ганц нэг газарт хийгээд явж байгаа. Уул уурхайн нөхөн сэргээлтийн үр сорт, гудамж талбайнхаас өөр байдаг юм. Гэтэл манайд нэг үр сортоор, ямар ч стандартгүй хийгддэг зүйл харагдсан. Жишээлбэл, цэцэрлэгийн орчинд тавих зүлэгний сорт илүү зөөлөн, харшил өгөхгүй, чанартай байх ёстой. Тиймээс бид бүх төрлийн зөвшөөрлөө авчихсан байгаа. Европын холбооны хөлбөмбөгийн талбайн сортын зүлгийг манайх халцардаггүй, хуулардаггүй гээд яг стандартаар нь тарьж, ургуулдаг. Одоогоор 4-5 аймгийн хөлмбөмбөгийн талбайг зүлэгжүүлээд байна.
-Хэр их ус шаарддаг вэ. Нэг дэвссэн амьд зүлэг хэдэн жилийн насжилттай вэ?
-Ургаж буй хугацаандаа нэлээд их ус шаардана. Харин ургачихсан хойноо бага байх нь ойлгомжтой. Мэдээж, биологийн зохимол аргаар ургуулж байгаа учраас усалгаа хэрэгтэй. Бороотой жил бага байна. Ургалтын эхний гурав хоногт л ус, нар нь таарвал соёолоод гараад ирдэг. Шведүүдээс хэдэн жилийн баталгаатай буюу насжилттай вэ гэж асууж байсан. Тэд хэлэхдээ “Үр сортынхоо хэд наслахыг чи л мэднэ. Жилийн жилд, сар бүр, өдөр бүр цаг хугацаанд нь тааруулаад арчилгаагаа сайтар хийгээд явбал хэдэн арван жил, магадгүй бүр 50-100 жилийн насжилттай гэж хэлнэ” гэсэн.
-Шинэ төрлийн бизнес эрхлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ. Хот буюу төрийн байгууллагад бизнесээ танилцуулсан уу. Тэд хэрхэн хүлээж авч байна вэ?
-2015 оноос хойш төрийн байгууллагуудаар явж сурталчилгаагаа хийсэн. Орон нутаг болон хотын захиргаатай бага сага ажилд хамтарч ажилласан. Ингээд анзаарахад, тендер гэдэг маш түвэгтэй ажил санагдсан. Чанартай, чанаргүйг нь ялгаж өгөх хэрэгтэй байдаг. Тендер шалгаруулахдаа төсөвтөө тааруулаад хямдыг нь хараад чанаргүйг нь сонгож байх жишээний зүйл ажиглагддаг.
-2015 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн компанийн талаар яагаад гэнэт сошиал орчинд шуугьсан юм бол. Үүнээс хойш ямар компаниуд танайд хандаж байна вэ?
-Фэйсбүүк дэх “Барилгачдын групп” дээр хуулдаг амьд зүлэг тарьж байгаагаа нийтэлсэн. Тэгээд хүмүүс мэддэг болж, өдөрт 200-300 хүнтэй утсаар ярьдаг болсон. Нийтлэлийг маань 6000 орчим удаа шэйр хийж, 10 орчим мянган хүн үзсэн байсан. Ер нь манайд барилгынхан тохижилтоо хийлгэхээр илүүтэй ханддаг. Хөгжингүй орнуудад жижиг талбайд үр цацдаггүй, голдуу бэлэн зүлэг суулгадаг. Яагаад гэвэл өдөр бүр тэнд усалгаа хийгээд байж амждаггүй учраас тодорхой хугацаанд бэхэжсэн зүлгийг ургуулаад явах нь төвэг багатай, хөрөнгө мөнгө ч бага гардаг. Уг нь ТҮК-ийнхэн таримал зүлгийг сураад авахад хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө хотын захиргаанд “Улаанчулуутын хогийн цэгээ, эсвэл Туул голын ухаж сэндийчсэн талбайгаа тодорхой төсөв гаргаад өгчих. Би нов ногоон болгоод өгье” гэсэн хүсэлт тавьсан ч хэн ч дэмжээгүй. Хотынхонтой хамтарч ажиллая гэхээр урдаас хөрөнгө мөнгө яриад ам таглачихдаг. Лоббигоор явдаг юм шиг байна лээ.
-Хогийн цэг дээр таримал зүлэг ургах уу. Тэнд нөр олон жилийн хур хогийг ландшафтын аргаар булсан учраас хөрс нь бохирдсон байгаа шүү дээ?
-Европ ч гэсэн ялгаагүй манайх шиг байсан. Хогоо боловсруулж, ялгахыг нь ялгаж, хаяхыг нь хаяж, булахыг нь булдаг. Ингээд тодорхой хэмжээний технологийн үе шаттай элс хайргаар хучилт хийгээд ургуулдаг. Манайд ч гэсэн ийм боломж 100 хувь байгаа. Нөхөн сэргээлтийг бид хэдэн ч га-д хийж чадна. Жилд 4-5, цаашлаад 10-15 га талбайг ямар ч асуудалгүй ногооруулна. Энэ зүлэг маань цементэн дээр ч асуудалгүй ургадаг. Амьд ургамал учраас өвлийн улиралд шарлана. Гэхдээ маш сайн чийгшил өгч чадвал арванхоёрдугаар сар хүртэл нов ногооноороо байна.
-Ногоон бизнесийнхээ хүрээнд зүлэг тарих дээрээ нэмээд бизнесээ өргөжүүлэх бодол байгаа юу?
-Швед улс экспортынхоо 60 хувийн санхүүжилтийг модноос авдаг. Энэ бол манай зэсээс ч их тоо байгаа биз. Хөгшин мод авсан бол эргээд нөхөх модыг нь суулгадаг. Дээрээс нь маш хурдан, бат бөх ургадаг. 10-20 жил ургасан мод 5-10 метр өндөр байдаг. Модны экспорт, нөхөн сэргээлт дээр Швед асар их туршлагатай улс. Тиймээс Шведээс мод оруулж ирэх бодолтой байгаа. Хөгжингүй орнуудад байдаг том том цэцэрлэгт хүрээлэн, ногоон орчныг бий болгохыг би мөрөөддөг.
2019 оны 10 сарын 11-ний ярилцлагын архив
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.123] 2022-05-06 07:15:28
Good luck.
Зочин [192.82.64.251] 2022-05-06 06:48:20
Талбай дээрээ хиймэл дэвсгэр дэвсчихээд тарвалзаж хэвтсэнээс л дээр байх
irgen [31.45.4.46] 2022-05-05 11:20:58
mundag, zuleg archilgaand yu yu orohiig n øgøørei, urgaltaas n hamaaraad 2 doloo honogt 1 udaa tairah heregtei geh met, medeej us boroo bagatai jil ezemshigch n uslana shuu dee øørsdøø shursheed, zuleg tairdag turul buriin mashin bgaa, robot ch bdag ali tohirhiigoo avaad heregleh heregtei shuu.
mongol [66.181.191.103] 2022-05-05 10:53:56
маш сайн байна амжилт хүсье
Алтанчимэг [66.181.160.49] 2022-05-05 14:55:00
Таны ажилд амжилт хүсье 1м2 нь ямар үнэтэй вэ зуслангийнхаа нэг хэсэгт таримаар байна
heregtei ajil bna! [148.60.92.227] 2022-05-05 10:12:14
manai hotiin zarim gazaryydad ene zyleg chini saihan yum bna!
Ааа [202.55.188.88] 2022-05-05 09:26:02
Төрд ажилладаг нөхдүүд өөрсөд нь ашиггүй халаасанд нь орохгүй болохоор л зөвшөөрөхгүй бгаа. Тендер бүрээс 30% цохьдог нөхдүүд шүү дээ төрийнхөн
zochin [66.181.189.55] 2022-05-05 17:41:27
√
Зочин [202.179.21.203] 2022-05-05 08:48:03
Амжилт хүсье. Барилгын ъомпаниуд их авдаг юм байна. Одоо төр нь дэмжээсэй.
Зочин [122.201.24.75] 2022-05-05 08:25:01
Монголоо гэсэн ийм сэтгэлээр төрд байгаа нь ажилладаг болоосой
ooo [122.201.17.98] 2022-05-05 06:56:09
ene mash hortoi gesen olon ulsiin sudalgaa bdag um bilee. delhiin uls oron tatgalzaj bgaa
Үнэн [122.201.24.157] 2022-05-05 15:50:36
Хилийн дээс алхаад ядаж Шведэд очих үзчихээд улин хуц !!!
Зочин [103.26.194.55] 2022-05-05 07:50:03
Сайхан мэдээ байна.Ургаж байгаа юм ямар хортой байв гэж.Барууны хөгжилтэй орон хэдэн мянган ГА гаар тарьж байгаа шүү дээ. Баялагийг нь авчихсан улаан шороогоор эргэлдсэн газарт нөхөн сэргээлт маягаар таривал болох юм байна.Нэг шинэлэг юм гараад ирэхэд татгалзаж шантаазладаг нөхөд бас байдаг .Бүү шантраарай. Наад талбай чинь маш гоё харагдаж байна .Тэрбум модны хажууд наадах чинь цөлжилт бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулах юм байна даа
Зочин [202.21.116.5] 2022-05-05 07:22:15
ЯАЖ ТАРЬЖ БАЙГАА ТЕХНОЛОГИЙГ НЬ МЭДЭЖ БАЙГАА ЮМ УУ. ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ САЙХАН ЮМ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ШУУД ДООШ НЬ ХИЙГЭЭД БАЙХ ЮМ ДАА. ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГАА ХҮНЭЭС НЬ САЙН МЭДЭЭЛЭЛ АВААД ДҮГНЭЛТЭЭ ГАРГАВАЛ.
Зочин [202.9.46.30] 2022-05-05 06:15:59
Энэ хиймэл зүлэг юмуу? Зүлгийг ингэж тавиад дэмий байхөө.
Зочин [103.26.194.55] 2022-05-05 07:54:20
Хиймэл зүлэг биш ээ..Тарьж ургуулдаг юм.Ургалт нь болсон үед хөрстэй нь хуулж аваад бэлдсэн газартаа дэвсээд нутагшуулж болдог технологи юм.улаан шороогоор эргэсэн газарт суулгах боломжтой.
Зочин [202.126.89.32] 2022-05-05 05:33:39
mundag bna amjolt
Зочин [202.9.46.30] 2022-05-05 05:01:38
Байгалиараа ургасан ориг зүлэг ургамал л сайхан.
Зочин [84.115.234.141] 2022-05-05 09:28:32
teneg teriig chin archilj tordohgui bol sharilj urgadiin
иргэн [150.129.143.177] 2022-05-05 04:42:17
Тарих хэрэгтэй.өөр эрүүл газараас хуулж болохгүйшүү дээ!!!!!!Зарим хүмүүс хуулж авч ирэх харагдах юмдаа!!!!!
Зочин [202.9.46.169] 2022-05-05 04:25:37
бизнест нь амжилт хүсъе. монголоо улам гоё ногоон болгох болтугай.
Монголд зохих уу [202.21.127.161] 2022-05-05 04:25:18
Муу ч сайн ч Монгол орны эрс тэрс уур амьсгалд зохицсон нутгийн юмаа тордох нь алсдаа хэрэгтэй. Гаднын юм тэрхэн үедээ гоё л доо,
Зочин [103.229.123.45] 2022-05-05 04:24:49
Ажлын амжилт хүсьё
Билгээ [103.10.21.238] 2022-05-05 04:19:17
Ямар сайхан ажил вэ, амжилт хүсье.
Зочин [103.26.193.188] 2022-05-05 03:47:14
Жинхэнэ супер. Ийм мундаг амьд, эко ажил бизнесийг дэмжихгүй бол ёстой тэнэг харагдана даа. Амжилт хүсье.
Үнэн [122.201.24.157] 2022-05-05 15:51:58
Тарьж үзсэн юм шиг үлээх юмаа
Зочин [66.181.182.25] 2022-05-05 02:27:10
Манай нөхцөлд удалгүй шарлачихдаг юм билээ.
Үнэн [122.201.24.157] 2022-05-05 15:52:28
Тарьж үзсэн юм шиг үлээх юм аа
Зочин [84.115.234.141] 2022-05-05 09:29:16
usal gd bgazde
Зочин [103.161.242.150] 2022-05-05 01:44:01
Сайхан юм байна...
Зочин [66.181.186.74] 2022-05-05 01:43:49
Ёстой нов ногоон шигүү гоё зүлэг байдаг юм байна. Богино хугацаанд гоё зүлэг тохижилттой бодох боломжтой юм байна.
Зочин [139.5.217.153] 2022-05-05 04:55:37
mash saihan ymaa amjilt hvsie