Экспортод дургүй эрх баригчид
Монгол Улсын иргэн, үндэсний үйлдвэрлэгч Б. Пунсалмаа: Америк тивийг нээснээр Испани руу асар их хэмжээний алт мөнгө урсаж, олив, сайн чанарын дарсны худалдаа өргөжив. Мөн газрын эздийг татвараас чөлөөлөв. Гэтэл үр дүнд нь гар урлал эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн нуруун дээр татварын ачаалал ихээр ирж хөдөлмөрийн хуваарь эвдэгдэн уламжлалт газар тариалангийнхан болон хот сууриныхан дунд иргэний дайн үүсэх дөхөв.
Энэ үер харин Англи боловсруулах аж үйлдвэрүүдээ хамгаалан хөгжүүлсээр байсан ба ХVI зууны үеийн энэхүү байдлыг Испанийн түүхий эдийн үйлдвэрлэл хөгжүүлсэн, татварын тэнцвэргүй байдлыг бий болгосноор эдийн засгийн хувьд яагаад ч даган дуурайж болохгүй жишээ гэж тод тэмдэглэн үлдээсэн байдаг. Бид хүний алдаанаас суралцах хэрэгтэй. 2023 оны төсөвт орлого 36 сая тонн нүүрсний экспорт төлөвлөчихсөн.
Гэвч сүүлийн жилүүдийн биелэлт ердөө 50-60 хувьтай байгаа. Тэгээд ч энэ бол Испани шиг түүхий эдийн үйлдвэрлэлд шүтэж байгаа хэлбэр. Бас дээрээс нь татварын дарамттай бодлогууд... Нүүрсний экспортыг түүхийгээр нь сая сая тонноор зөөсөөр байвал хязгаарлагдмал нөөц хумигдах цагт бодлого, зохицуулалтгүй цамаан байдлын горыг хэнээс нэхэх вэ? Монголын улс төрчид төр засгийнхан залхуу юу эсвэл мэдлэггүй юу. Аль нь ч бүү мэд гагцхүү үйлдвэржилтийн бодлогыг албаар орхигдуулсаар иржээ. Харин оновчтой гаргалгаа, судалгаатай шийдлүүдийг үйлдвэрлэгчид, судлаачид санал болгосоор байна. Б. Пунсалмаа: Боловсруулах үйлдвэрүүд барих хэрэгтэй.
Үнэндээ бол нэг жижгэвтэр үйлдвэрийг тэр бум төгрөгт босгох бололцоотой. Бид төсөвтөө хэдий хэрийг хөшөө дурсгал байшин барилга элдэв хэрэггүй зардалд зарцуулдаг билээдээ. Үүний оронд жижиг дунд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боловсруулах үйлдвэрүүдийг олноор бий болговол орон нутагт татвар төлөгчдийн тоо өсч орлого нэмэгдэн ажлын байр олноороо бий болно. Мөн дараа жил, түүний дараа жилийн төсвүүд алдагдалгүй батлагдана.
Ингэж эргэж өгөөж өгөх хөрөнгө оруулалтуудыг дэмжмээр байна. Харин үүнтэй төстэй бас нэг мэдээлэл нь үндэсний үйлдвэрлэгч зэсийн “Эрдмин” жилдээ 20 хүрэхгүй хувийн хүчин чадлаараа 26 жил ажлаад аль хэдийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлээд эхэлжээ. Тэдэнд гол тулгардаг асуудал нь түүхий эдийн сул менежмент, татварын дарамт, импортын үнэ хямд мөртлөө эрэлт өндөр чанар муу бүтээгдэхүүн. Үндэсний үйлдвэрлэгчид төрөөс ямар нэг зээл тусламж ч юм уу, нөлөөллийн дэмжлэг хүсээгүй.
Гагцхүү төрийн зөв, оновчтой бодлого л хүсдэг.
Сэтгэгдэл
иргэн [122.201.22.137] 2022-10-13 14:15:51
ядаж зэс, мөнгөний баяжмалаа зэс ба мөнгөн гулдмай болгочихдог бол үнэ нь шал өөр байна шүү. Газрын ховор элементүүд байна, жишээ нь батарей хийвэл? Тэжээлийн үйлдвэр байгуулж бүтээгдхүүнээр нь хэдэн малаа бордвол үхрийн махаа Хятад руу, хонины махыг Иран руу, ямааны махыг Вьетнам руу ч юм уу экспортолж болох байх.
Зочин [202.126.90.128] 2022-10-12 02:08:28
AMNAT gedeg bol Mongoliin tald bish Hyatadiin tald ashigtai tatvar shvv dee. Mongold bolovsruulah uildver barih l yum bol AMNAT dampuuruulna.