Аймгууд хусмаа чамлаж байна. Гэхдээ...
Нийтлэлч А. Баатархуяг: Аймгууд хусмаа чамласан хүүхэд шиг төсвөө чамлаж байна. Уг нь аймгаа хөгжүүлчихсэн бол... Орон нутгийн бие даасан байдал гэдэг чинь юуны өмнө санхүүжилт юм л даа. Гэжээ. Орон нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх, боловсронгуй болгох чухал боломж нь нутгийн төсвийн орлогоос шууд хамаардаг. Тухайн аймаг ч өөрөө төсвөө бүрдүүлж, төсвийнхөө хэмжээнд үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах нь зэх зээлийн нөхцөлд нутгийн удирдлагыг сайжруулах, төвлөрлийг багасгахад чиглэсэн шийдвэрлэвэл зохих чухал асуудлын нэг юм.
Мөн орон нутгийн бие даасан байдал улс төр, нийгмийн өнцгөөсөө тусгаар тогтнол, улсын аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Газар нутаг эзэнтэй байна гэдэг түүхэн чухал ойлголт юм. Манай улс хүн ам цөөн газар нутгийн хэмжээ том, таруу нүүдэлчин амьдрал зонхилж байснаас суурин соёл иргэншилтэй гадаадынхан манай зах хязгаарт шивээ гацаа үүсгэж, хүн амаа суурьшуулаад адагт нь маргаан үүсгэх замаар газар нутгийг эзэрхийлэх хандлага түүхийн турш байсаар иржээ.
Орон нутгийн засаг захиргаа, төсөв санхүүгийн бие даасан байдал нутгийн хүн амын нийгэм эдийн засгийн байдалд эерэг нөлөө үзүүлж цаашлаад стратегийн чухал үр дүнг авч ирдэг ажээ. Хэрвээ энэ бодлого алдагдсаар байвал ямар ноцтой аюул дагуулж байгааг бэлхэн харж болно. Нутгийн бие даасан байдал дараах шинж чанараар тодорхойлогдоно.
- Эрх зүйн хэм хэмжээ тогтоох бие даасан байдал. Нутгийн захиргаа иргэдийнхээ аюулгүй байдал, ахуй амьдралд тохирох тогтоол, дүрэм журам гаргах эрх - Боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх бие даасан байдал. Энэ нь нутгийн захиргаанд ажиллах хүмүүсийг нутгийн өөрөө удирдах байгууллага шийдвэрлэх юм - Санхүүгийн бие даасан байдал. - Төвлөрөлтийн бие даасан байдал. Эдгээрийн аль нэг нь доголдсон дутуу дулимаг шинжтэй байвал орон нутгийн бие даасан байдал аяндаа алдагдана. Орон нутгийн бие даасан байдал алдагдсанаар Монгол улсын бүрэн бүтэн байдал эмтэрч байна гэсэн үг.
Сэтгэгдэл
иргэн [192.82.76.145] 2022-10-12 08:48:20
Аймагууд гишүүдээр дамжүүлж хүртдэг хишигээрээ амьдарч худалаа луйвардахаа болиьцогоо!!!!!!!!!
Самдан [202.179.21.230] 2022-10-12 02:15:37
Зио хөөрхий дөө Eрөнхийлөгч EС 2 ын нэр хүнд үнэ цэнэ улам л шалдаа бууж шалны алчуур мэт дорд үзэгдэж яригдах боллоо Хэнтийдээ л чааваас нэр нь байх шив Монгол чинь Хэнтий биш шүү дээ Олон ард түмний дунд хэнтий бол өчүүхэн сонголт шүү дээ эээ элээ минь дээ
Зочин [202.126.89.55] 2022-10-12 00:38:42
Ерөнхийлөгч , ерөнхий сайд , УИХын дарга , сангийн сайд томилогдсон нутагт төсөв маш өндөр тавигддаг явдалыг халах хэрэгтэй .Хамгийн муу жишиг.Бүсчилж хөгжүүлэх , УБ аас хамааралыг багасгах чиглэлээр ажиллах хэрэгтэй .Тэгвэл төвлөрөл буурна.НОДНИН ХЭНТИЙД 271 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЮУ ХИЙСЭН БЭ.Арай ч дээ.ТЭГЭЭД ТЭР ТӨСӨВӨӨ АШИГЛАЖ ЧАДаХГҮЙ ДАРАА жил нь урьдах ажлаа дуусгах гээд дахин өндөр төсөв тавьдагаа багасгах хэрэгтэй.ТАТВАР.ТӨЛӨГЧИЙН МӨНГӨ, БАЯЛАГАА ГАДАГШАА ЗАРСАН МӨНГӨ БОЛОХОРС САЙД ДАРГА НАРЫН ХУВИЙН МӨНГӨ БИШ ШҮҮ. ҮҮНИЙГ ТӨСӨВ ЗАХИРАН ЗАРЦУУЛАГЧ НАР ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД ТӨСВӨӨ ДАНДАА АЛДАГДАЛТАЙ БАТЛААД ГАДНААС ЗЭЭЛЭЭР НӨХДӨГӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙ