В.Зеленский дайныг зогсоох болзлуудыг хэлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Индонезын Бали аралд эхэлсэн “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалтад оролцогчдод хандан цахимаар үг хэлэхдээ, тус улсын эсрэг явуулж буй Оросын дайныг зогсоох тодорхой алхам хийхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриаллаа.

"Оросын хөнөөлт дайныг зогсоох ёстой, зогсоож болох цаг нь ирсэн гэдэгт итгэлтэй байна" гэж Украины төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна. Үүнтэй холбогдуулан тэрбээр дайныг зогсоох зайлшгүй болзлуудыг тоочсон байна.

Тодруулбал, цацраг, цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бүх хоригдол, албадан гаргасан хүмүүсийг суллах, НҮБ-ын Дүрмийг хэрэгжүүлэх, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дэлхийн дэг журмыг сэргээх, Оросын цэргийг гаргаж, байлдааны ажиллагааг зогсоох, экосистемийг шууд сүйрэлд хүргэх үйл ажиллагаа буюу экоцидтэй тэмцэх, хурцадмал байдал даамжрахаас урьдчилан сэргийлэх, дайны төгсгөлийг засах гэсэн болзлуудыг дурджээ.

Түүний хэлснээр, Орос улс Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулж, тус улсын нутаг дэвсгэрээс цэргээ гаргаж, мөн дайны улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой.

Тэрбээр мөн "дайны дараах аюулгүй байдлын архитектурын гол элементүүдийг бэхлэхийн тулд" олон улсын бага хурал зохион байгуулж, ОХУ-ын шинэ түрэмгийллээс урьдчилан сэргийлэхийг уриалав. "Дайны эсрэг бүх арга хэмжээг хэрэгжүүлсэн цагт талууд дайн дууссан тухай баримт бичигт гарын үсэг зурах ёстой" гэж В.Зеленский хэллээ. “Бид Орос улсад хүлээзнэж, хүчээ зузаатгаж, дараа нь халдлага болон дэлхийн байдлыг тогтворгүй болгох шинэ цуврал ажиллагаа эхлүүлэх боломж өгөхгүй. Орос улс байгуулсан даруйд шууд зөрчих ямар ч "Минск-3" гэж гэрээ байхгүй" гэж В.Зеленский нэмж хэлэв.


Сэтгэгдэл

Зочин [202.21.124.69] 2022-11-18 08:15:40

Зөв л нөхцөл тавьсан байна . Буцаагаад бүх юмыг хуучнаараа л болго гэсэн байна ш дээ . Гайхах эсвэл мушгин гуйвуулах юм ердөө ч алгаа . Буцаад л байдаг байдагтаа л оръё гэсэн байна . Дэлхий нийтээрээ л ингэхийг хүсэж байга а

Зочин [66.181.189.85] 2022-11-16 12:17:14

huurtsun gar kkk baruunii utsan hvvheldei bolj bgagaa medej l bga bhdaa

Зочин [192.82.67.7] 2022-11-16 03:50:05

крымыг дайны хэрэгтнүүдийг ачиж явах машины торон цонхоорл харнадаа зэлэно

Украйн үнэн байдлыг хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ. [66.181.189.67] 2022-11-16 03:28:37

Энэ мангарт цөмийн хэдэн бөмбөг үлдээчихээгүй нь яамайдаа. Тэгсэн бол ёстой солиорч өгч байхгүй юу, Орос цаашилбал Днепр мөрний баруун эргийн нутгийг авна гэж хөдлөх байх, гэхдээ энэ нь эрсдэлтэй. Эсхүл орос үндэстнээр дүүрсэн Одесса хүртэлх өмнөх нутгийг эзлэж магадгүй, тэгвэл Украйн далайд гарцгүй болно. Ер нь бол одоогийн Донбассын 4 нутгийг Орост өгчихвөл дайн зогсчихно. Зеленскийн үүнийг мэдэж байгаа. Яхийгаад байвал илүү л их нутгаа алдна.

Зочин [66.181.161.92] 2022-11-16 04:59:17

яхийгаад байвал орос задрана

Зочин [202.21.113.42] 2022-11-16 02:59:21

зеленский зоргоороо хуцах юмаа. өөрийгөө их юманд бодцон амьтан. орос улс, путин бол түүний бодсон шиг биш шүү путин урагшаа

Зочин [124.158.107.35] 2022-11-16 02:13:08

ийм юмыг хүлээн зөвшөөөрөх байсым бол дайн хийх үү

зочин [202.9.47.50] 2022-11-16 02:06:32

Байгаль нуураа авяа одоо л хөдөлдөг цаг

Тэнэг хүнийг одоо яах уу? [66.181.189.67] 2022-11-16 03:18:19

Тэнэг хүн зодуулахлээр ухаан суух болов уу? Тэнэгээрээ үлдээд л тэнэгтээд байна байхдаа. Түүнийг хөдөлгөөд үзэх хэрэгтэй, яадгийг нь харья. Баахан л зодуулах байхдаа, хөөрхийс.

Зочин [202.179.21.238] 2022-11-16 03:04:19

тэнэг

Баагий [192.82.70.84] 2022-11-16 01:43:03

Орос хүлээн зөвшөөрөх боломжгүй ультматиум байна.эзлэгдсэн нутгаараа л хил тогтоож дайныг дуусгах байх

Зочин [202.179.21.238] 2022-11-16 03:04:47

тиймээ

Зочин [192.82.88.189] 2022-11-16 01:41:54

Оросууд манай Байгаль нуурыг авчихсан

Зочин [192.82.68.48] 2022-11-17 06:33:22

Орос монголоос Байгал нуурыг аваагүй Манжууд Оросод өгчихсөн юм шүү дээ

Зочин [103.212.119.116] 2022-11-16 02:47:55

Tegeed.

Зочин [202.21.108.154] 2022-11-16 01:04:54

Ene neeh yalj bgaa amitan shig itgel tugs shaaiimaa. Ene yu ch gej yrisan Amerik Oros 2 tohiroogoo hiigeed Ukrain met jijig ulsiig holgochihoo medeh bailgui dee.

Зочин [192.82.85.227] 2022-11-16 01:30:44

боол хүний сэтгэхүй гэж


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.