АНУ-ЫН ТОМООХОН БАНК БОЛОХ SVB БАНК ДАМПУУРЛАА

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгийн өсөлттэй холбоотойгоор технологид төвлөрсөн Silicon Valley Bank (SVB) банкны үйл ажиллагаа доголдоход хүрчээ. Зээлийн хүүгийн түвшин өндөр байгаа нь олон гарааны компаниудын зах зээлийг хааж, хувийн хөрөнгө босгох ажлыг илүү зардалтай болгосон тул SVB-ийн зарим үйлчлүүлэгчид мөнгөө татаж эхэлсэн байна.

Тус банк нь Калифорни мужийн Санта Клара хотноо 1983 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд АНУ-ын технологийн салбарынхан, стартап компаниудад голлон үйлчилдэг, өнгөрсөн оны эцсийн байдлаар 209 тэрбум ам.долларын хөрөнгөөр АНУ-д 16 дугаарт эрэмбэлэгдэх активтай юм.

Эх сурвалж: https://www.reuters.com/business/finance/global-markets-banks-wrapup-1-2023-03-10/

Холбооны хадгаламжийн даатгалын корпорац(ХХДК)-ыг тус банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх хүлээн авагчаар томилов. Тус корпорацын мэдэгдсэнээр SVB банкны 175 тэрбум ам.долларын хадгаламжийн 89 хувь нь 2022 оны байдлаар даатгуулаагүй байсан байна.

АНУ-ын Төрийн сангаас эргэн төлөлтийг санхүүжүүлэхийн тулд 21 тэрбум ам.долларын бондын багцыг худалдаж, 2.25 тэрбум ам.долларын энгийн болон давуу эрхтэй хөрвөх хувьцааг зарна гэж мэдэгдэв.

АНУ-ын Сангийн яам, Холбооны нөөцийн сан, ХХДК-ын хамтарсан мэдэгдэлдээ төлбөрийн чадваргүй болсон Silicon Valley Bank (SVB)-ийг “бүрэн аврах” болсон талаар ням гаригийн үдэш мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн даатгалтай, даатгалгүй SVB банкны бүх харилцагчийн бүх мөнгийг гуравдугаар сарын 13-ны өдрийн даваа гаригаас эхлэн олгохоор болсон байна.

Тус банкны алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхгүй гэдгийг уг мэдэгдэлд дурджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Даваа гаригт олон нийтэд хандаж үг хэлэхдээ АНУ-ын банкны систем хямралд өртөхгүй, найдвартай байх болно гэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.