Ч.Тамир: Витамин хилээр оруулж ирэхдээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой
Биологийн идэвхт бүтээгдэхүүн витаминыг улсын хилээр оруулж ирэхгүй, зөвшөөрөл шаардаад байна гэх асуудалд гаалийн байгууллагаас өнөөдөр тайлбар өглөө. ГЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зааснаар биологийн идэвхт бүтээгдэхүүн витамин эм, эмийн түүхий эдийг улсын хилээр импортоор оруулж ирэхэд Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. Энэ заалт хүчинтэй.Тиймээс иргэд хувьдаа болон ойр дотныхныхоо захиасаар биологийн идэвхт бүтээгдэхүүн явуулж байгаа тохиолдолд Монгол Улсын бүртгэлд орсон эсэхийг шалгах хэрэгтэй.
Бүртгэлтэй бүтээгдэхүүнийг саадгүйгээр эзэнд нь хүргэж байна.Монгол Улсын бүртгэлд ороогүй витаминуудыг явуулсан тохиолдол бий. Энэ тохиолдолд бүтээгдэхүүний дээжээ бүртгүүлсэн байх ёстой. Ингэсний дараа хилээр нэвтрүүлнэ гэдэг шаардлага тавиад саатуулдаг.
Түүнээс биш бүтээгдэхүүнийг хурааж аваад устгадаггүй. Энэ нь хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах вий, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын найрлага байх вий гэдгээс сэргийлэх үүднээс уг шаардлагыг тавьдаг.Монгол Улсад бүртгэгдсэн витаминуудыг улсын хилээр оруулахад ямар нэг саадгүйгээр хувийн хэрэглээнд олгоно гэж ойлгож болно” гэв.
Сэтгэгдэл
Зочин [103.168.179.133] 2023-03-29 10:52:54
Хууль бус үйлдлүүд, нүүрс, алт, машины яндан гаргадаг үйлдэлтэйгээ олигтойхон тэмц. Юун хувь хүний витамин.
эд бүтэхгүй [192.82.77.90] 2023-03-29 06:11:41
авна, хураана л гэнэ. явуулсан шуудан алга болчихдог байсан.
Зочин [103.161.242.109] 2023-03-28 22:57:57
Заавал улсын бүртгэлд бүртгүүлнэ. Нөгөө витаминыг бүртгэж авч байгаа байгууллагад бас нэг авилгалын сүлжээ нэгээр нэмэгдэнэ. Тэртээ тэргүй гадаадын өндөр хөгжилтэй орнуудад бүртгээд шалгаад болно гэчихсэн витаминыг манай улс угаасаа шинжилж чадахгүй. тийм боломж ч байхгүй. Гэхдээ заавал бүртгүүлнэ гээд хэдэн өдөр авилга өгч явна. Зүгээр ч бүртгэчихгүй баахан бичиг баримт шаардана. Мэдээж авилга нэмэгдэнэ.
Хасар [183.81.170.130] 2023-03-28 21:42:46
Дэлхийн стандартаар зөвшөөрсөн биологийн нэмэлт бүтээгдэхүүнд энэ нөхрийн бүртгэдэг, зохицуулдаг гэж юу байхав. Мэдэхгүй мунгинаж байгаа.