"Өрийн урхи" тавьж байна хэмээн гүтгэв

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 28-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, гадаад олон хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн үед хөгжиж буй орнуудын өрийн эрсдэл илт нэмэгдсэн байна. Зарим хүмүүс Хятад улс боломжийг ашиглан "өрийн урхи" тавьж байна, өрийн байдал ил тод биш хэмээн сурталчлан, Хятад улсыг гүтгэж байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Мао Нин хэлэхдээ, “Хятад улс хөгжиж буй орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа нь олон улс орны хөгжил цэцэглэлт, сэргэн мандалтыг хязгаарлаж буй саад бэрхшээл юм. Хятад улс тэдгээр улс орны хөгжлийн эрэлт хэрэгцээний дагуу гадаадад хөрөнгө оруулах хамтын ажиллагааны төслийг гол нь дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад зориулан, хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тусалж байгаа юм. Эдгээр нь тухайн улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад тус дэм болж, тухайн нутгийн ард түмэнд үр өгөөжийг нь хүртээж байна” гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.85] 2023-03-29 11:09:11

Өөрсдийн шуналаас болсон байтал өгсөн этгээдийг шүүмжилдэг өөдгүй тэнэг зан бидний бишүү

Зочин [202.9.46.82] 2023-03-29 09:59:18

Хятад улс ядуу орнуудыг өрийн урхиндаа оруулдаг нь үнэн шдээ.

Зочин [202.9.40.73] 2023-03-29 09:43:43

Манайх урхинд орсон байыгаа. Эрх баригчдын шунал хэрээс хэтэрсэн


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.