SPEAK OUT: СОГТУУГААР АВТОМАШИН ЖОЛООДСОН ЭТГЭЭДИЙН ЭРХИЙГ БҮХ НАСААР НЬ ХЯЗГААРЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
Зам тээврийн ослын 80 орчим хувь нь согтуу жолоочийн буруугаас үүдэлтэй гэсэн судалгаа байдаг. Мөн өдөр болгон 400-500 согтуу жолоочийг Тээврийн цагдаагаас илрүүлж байна. Гэтэл илрээгүй хэдэн мянган согтуу жолооч замын хөдөлгөөнд оролцдог бол. Согтуугаар автомашин жолоодно гэдэг хяналтгүй “танк” хөдөлгөөнд оролцож байгаатай агаар нэг ойлголт. Энэ нь үнэхээр гамшигийн хэмжээнд замын хөдөлгөөн өрнөж байна гэсэн үг.
Нөгөөтэйгүүр замын хөдөлгөөнд оролцож буй зорчигчдийн аюулгүй байдал үнэхээр баталгаагүй байгааг дээрх согтуу жолоочийн тоо харуулж буй. Тиймээс согтуу жолоочид оногдуулах хариуцлагыг чангатгах, эрх зүйн шинэчлэл хийх эсэх талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: -Сүүлийн үед согтуу жолоочид үнэхээр олширч байгаа нь үнэн. Үндсэн хуулиараа хүн амьд явах, аюулгүй орчинд амьдрана хэмээн заасан байдаг. Тэгвэл энэхүү Үндсэн хуулиар олгогдсон хүний дархан эрхийг эдгээр согтуу жолоочид ноцтой зөрчиж байна гэсэн үг. Тиймээс тодорхой эрх зүйн өөрчлөлт хийх нь зөв. Тухайлбал, согтуу үедээ автомашин жолоодож гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэх нөхцлөөр шийтгэдэг болох ёстой. Мөн хохирлыг бүрэн төлүүлдэг байх, торгуулийг нэмэгдүүлэх, давтан үйлдсэн бол бүх насаар нь жолоо барих эрхийг цуцлах зэрэг хатуу заалтуудыг нэмж тусгах шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: -Хууль эрх зүйн орчин хатуу талдаа бүрдсэн. Талийгаач Г.Батхүү агсан Зам тээврийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл санаачлан миний бие ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Одоо эн түрүүнд сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийх ёстой. Балга уснаас болж бие биенийхээ болон бусдын эрүүл мэнд, амь насанд асар их хохирол учруулж байгааг ойлгуулах хэрэгтэй. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дуудлагын жолоочийн үйлчилгээ авдаг болох зэрэг олон талт арга хэмжээ авах ёстой. Иргэдээ мэдээллээр маш сайн хангах хэрэгтэй. Аливаа үйл ажиллагаа урт хугацаанд тогтвортой,байнга, шат дараалалтай явж байж үр дүнд хүрдэг. Хуулийн хэрэгжилтийн хяналт, судалгаа, дүн шинжилгээ чухал. Харамсалтай нь хууль хэлэлцэх үед нэг шуугиад л дараагийн асуудлууд орхигддог. Тиймээс цаашид үүнийг засч залруулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Мэдээж хэрэг согтуу жолоочийн тоог тодорхой эрх зүйн зохицуулалтаар бууруулах шаардлагатай байгаа. Тухайлбал, торгуулийг өндөрсгөх, торгуулиа төлөөгүй машин баривал жолоодох
эрхийг нь нэг сар ба түүнээс дээш хугацаагаар хасах шаардлагатай. Хоёрдугаарт, торгуулиа төлөөгүй дээр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 6-12 сар эрхийг нь хасах шийтгэлийг оногдуулах ёстой. Гуравдугаарт, торгуулиа төлөөгүй, согтуугааар жолоо бариад дээрээс нь зөрчил гаргасан этгээдийг 2-3 жил эрхийг нь хасах гэх мэт шаталсан арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй байх болов уу. Онцгой тохиолдолд бусад эрүүгийн арга хэмжээ байж болох байх. Ер нь торгуулиа төлөхгүй байна гэдэг нь өөрөө дүрэм зөрчинө гэсэн л логик байгаа юм шүү дээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: -Согтуу жолоочийн асуудлыг Зөрчилийн хуулиар бус Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох заалтыг чангалах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд согтуугаар жолоо барьсан тохиолдолд дахиж авто машин барихгүйгээр эрхийг нь хасах заалт оруулах хэрэгтэй гэсэн үг. Ер нь бурууд хатуу байж л улс хөгжинө. Одоо үйлчилж буй хууль, журам согтуу жолоочид арай л хөнгөдөөд байгаа гэдгийг бид ойлгох ёстой. Нөгөөтэйгүүр торгох, 30 хоног баривчлах заалт одоо байгаа боловч үр дүнд хүрэхгүй байна.
УИХ-ын гишүүн, Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа: -Хуулиа чангатгах хэрэгтэй. Бас согтуу жолоо барихын үр дагаварыг маш сайн таниулах ёстой. Олон улсад хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд байхад нь согтуу жолоо бариад осол гаргаж гэр бүлээ алдсан хүмүүсийн тухай баримтат кино үзүүлдэг. Үүгээрээ ирээдүйд гарч болзошгүй эрсдлийг урьдчилан таниулдаг байна. Хүүхэд гээд муу, муухай зүйлийг үзүүлж харуулж болохгүй гэсэн зүйл байхгүй. Өөрийнх нь ирээдүйд ийм зүйл болж магадгүй учраас үүнээс хол байх, хэрхэн зөв зохистой замын хөдөлгөөнд оролцох ёстойг багаас нь таниулдаг. Манайд дүрэм, зохицуулалтыг л сургадаг. Гадны орнуудад энэ чиглэлээр мэргэжлийн хүн сургууль дээрээ урьж, сурагчдадаа харилцан ярилцлагуудыг байнга хийдэг. Нөгөөтэйгүүр хүн шийтгэхдээ биш урьдчилан сэргийлэх, таниулах, ойлгуулах ажлыг маш сайн хийж өгөх шаардлагатай.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
ганхуяг [202.21.118.172] 2023-04-11 14:37:06
Согтуу жолоочийн эрхийг бүрмөсөн хязгаарлах нь зөв харин Улсаасаа хулгай хийсэн албан тушаалтангуудыг нэг насаар нь төрд ойртуулдаггүй байвал шудрага шүү
Зочин [66.181.160.99] 2023-04-10 21:12:45
Урсгал сөрж явсаны төлөө эрх хасдаг болоод юм өөрчлөгдсөн вэ. Замын цагдаа нар нэг чигийн хөдөлгөөнтэй зам дээр зохсох их дуртай болсон үнэн шүү дээ
Huz [103.11.192.186] 2023-04-10 09:01:26
Lalruud odool dugarch ehelevuu olon hun nas narlaa
Зочин [188.162.254.71] 2023-04-09 23:20:20
Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая
Johnie [45.139.109.28] 2023-04-09 21:42:33
Buy Backlinks, DarkestSEO Vanchester 13, London, JPL 102 (44) 9102934 buy quality backlinks
Харьцуулж бодооч. [139.5.219.114] 2023-04-09 21:02:06
Эрүүгийн ялаас хатуу шийтгэл гэж байхгүй. Дээд хорих хугацаа 15 жил байхад яалаа гэж эрх хасах шийтгэл түүнээс урт байдаг юм? Хуулиудад чинь харилцан баланс гэж байх ёстой.
Зочин [202.126.89.75] 2023-04-09 17:26:58
AVIPGA AVSAN HUMUUSIIG BAS BVH NASAAR NI HORII
Зочин [192.82.85.63] 2023-04-09 13:07:04
СОГТУУ ЖОЛООЧИДЫН ЭРХИЙГ БҮХ НАСААР НЬ ХАС, МӨН МАШ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХУУЛИЙН ЗААЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА . МАШ ОЛОН ХҮНИЙГ СОГТУУ ЖОЛООЧ ГАР АЛЖ БАЙНА БИД ӨГЛӨӨ АЖИЛДАА ГАРСАН ХҮНЭЭ ОРОЙ ҮХСЭН ХҮЙТЭН ЦОГЦОС БОЛГУУЛЖ БАЙНА.ЭНЭ ЗОВЛОНГ ХШНЭЭ АЛУУЛСАН ХҮМҮҮС Л ТАРЧЛАН ЭДЛЭЖ ББАЙНА. ӨӨР ХЭН Ч МЭДЭХГҮЙ .ТМЙМЭЭС СОГТУУ ЖОЛОО БАРЬСАН НӨХДҮҮДЭД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ҮЛДСЭН ҮР ХҮҮХДИИГ НЬ НАСАН ТУРШИД НЬ ТЭЖЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ
Иргэн [59.153.86.144] 2023-04-09 12:16:00
Булгантуяа гишүүнтэй санал нэг байна. Цэцэрлэг, ЕБС-д л хүүхдийг хүмүүжүүлэх анхны суурийг тавихад анхаардаг болмоор байгаа юм. Математик, монгол хэлний хчиээлээр л зодоод байдаг. Японд хүүхдүүдээрээ анги угаалгах цэвэрлэгээ хийхийг цэцэрлэгээс нь зааж сургаж байна шдэ. Орчныг нь нь бүрдүүлж өгөөд, цэвэрлэгээний өдөр өмсөх хувцас анги дээр нь байлгаад амьдралд, ажилд суралцуулмаар баймаар байгаа юм. Хятадын кино гараад байсан. Аав ээж нь яаж хөдөлмөрлөж мөнгө олж байгааг бодитоор нь харуулж байсан. Хүүхдүүд уйлж байгааг хар л даа. Энэ хирээрээ зөв хүн болж төлөвшихөд нөлөөлж байна шдэ.
зочин [192.82.70.10] 2023-04-08 23:01:14
Согтуу жолооч гэж ойлголт, үг хэллэг, нэр томъёо байж болох уу ер нь? Согтуугаар жолоо барьсан хүнийг жолоо барих эрхийг бүх насаар нь хасах нь түмэн зөв, дэмжиж байна.
Зочин [120.17.53.79] 2023-04-08 22:53:31
Bukgantuya hudla shaah yumaa bas l
Ариунцэцэг [202.179.21.236] 2023-04-08 15:19:31
Бага наснаас нь замын хөдөлгөөнд яаж оролцох тухай сургалт явуулдаг байх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдэд хууль арай зөөлөн хандаад бнаа, эрхийг нь хасах хугацааг нэмэх ,энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодсон бол ямар арга хэмжээ авах вэ? Үүнийг нь хуулиндаа сайн тусгаж өгөх хэрэгтэй бна
зочин [202.9.40.121] 2023-04-08 12:52:57
түмэн зөв шийдвэр
Зочин [202.9.46.24] 2023-04-08 11:47:31
Гай болсон согтуу жолоочдад хуулийн хатуу арга хэмжээ авдаг болмоор байна.