Х.ЦЭВЭЛМАА: 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААР НҮҮРС УГААХ ҮЙЛДВЭР БАРИХАД ИРГЭДИЙН ХУВЬЦАА ЖИЛД ХЭДЭН ХУВИАР ӨСӨХ ЮМ

Aдмин / Нүүр

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаатай ярилцлаа.


-Эрдэнэс Таван толгойн 1072 хувьцааны ногдол ашиг болгон тараах мөнгөөр нүүрс угаах үйлдвэр байгуулъя гэж БЭТ санал гаргажээ. Энэ ер нь зөв үү?

-Таван толгойн ордын тодорхой хувийг Монгол Улсын иргэд эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл, 1072 хувьцаа гэдэг бол тухайн өрхийн орлого, хуримтлал болох юм. Энэ хуримтлалыг хэ рвээ нүүрс угаах үйлдвэрт шилжүүлэх гэж байгаа бол тэрийг хэдэн хувиар өсгөх вэ гэдэг амлалтыг Засгийн газар давхар авах хэрэгтэй болно. Гэтэл нүүрс угаах үйлдвэр чинь шууд авсан орлогыг нь жил тутам өсгөж өгнө гэж амлаж чадахгүй. Учир нь үйлдвэр байгуулахад эхний хэдэн жил өндөр зардалтай явна. Ард түмэн өөрийнхөө хувьцаанаас ногдож байгаа хувийг нүүрс угаах үйлдвэрт тав, зургаан жил өсгөхгүйгээр өгөх үү гэдэг асуудал үүснэ. Иймд энэ ажлыг эхлүүлэхээсээ өмнө юуны түрүүнд ард иргэдээс асуухаас өөр аргагүй. Тэрнээс шууд Засгийн газар иргэдэд ногдол ашиг хуваарилна гэчихээд өөрсдөө эргүүлээд татан төвлөрүүлэх нь эдийн засгийн хувьд боломжгүй шийдвэр гэж харж байна. Дахиад нүүрс угаах үйлдвэрийг хэн байгуулах гэж байгаа вэ гэдгээс хамаарч энэ асуудал гарч ирнэ.

Хэрвээ нүүрс угаах үйлдвэрийг төр өөрөө байгуулах юм бол ард иргэд тийм ч таатай хандахгүй. Яагаад гэвэл төрийн өмчийн компаниуд өнөөдрийг хүртэл ашигтай ажилласан нь хэд билээ гэж асуухад хүмүүс бол ер нь толгой сэгсэрнэ. Хоёрдугаарт, төрийн өмчийн компанийн засаглал ямар байгаа билээ дээ. Ийм засаглалтай тохиолдолд үйлдвэр байгууллаа гэхэд энэ мөнгө нь төрийн өмчит компанийн техник, эдийн засгийн үзүүлэлтийн урьдчилсан санхүүжилтийн хэдэн хувийг хангах мөнгө вэ. Хэрвээ тодорхой хэсгийг гэж үзэж багаа бол ийм шийдвэр гаргаад хэрэггүй. ТЭЗҮ-ийн хэдэн хувийг хангаж байгаа вэ гэдгээс хамаарч байж шийдвэрээ гаргавал зүгээр юм. Гуравдугаарт, нүүрс угаах үйлдвэр дандаа зардалтай гарч байгаа тохиолдолд ашиг орлого яригдахгүй. Тэгэхээр хүмүүс дуртай байх уу.

-Нүүрс угаах үйлдвэрийг хувийн хэвшилд хариуцуулбал илүү ашигтай ажиллуулж чадах байх даа?

-Хэрэв иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгаар нүүрс угаах үйлдвэр байгуулна гэвэл хувийн хэвшилтэйгээ мөн л зөвшилцөж таарна. ТЭЗҮ-ийн тодорхой хувь нь 1072 хувьцаанаас бүрдсэн гэж үзэхэд дахиад л иргэдээс асуух хэрэгтэй болно. Ингэж асуухгүйгээр нүүрс угаах үйлдвэрт оруулна гэдэг бол оновчтой хөгжлийн гарц биш л дээ. Өөр нэг талаас нь харъя. 1072 хувьцааны хуримтлагдсан ногдол ашиг баялгийн санд орлоо гэхэд энэ сан өөрөө тогтвортой түвшинд хүрсэн бил үү. Тогтвортой түвшинд хүрснийхээ дараа иргэдийн ногдол ашгийг өсгөхөөр нүүрс угаах үйлдвэрт тодорхой хэмжээний санхүүжилт хийж болох болов уу гэж харж байна л даа. Гэтэл баялгийн сангийн эрх зүйн орчин тодорхой болоогүй байгаа нөхцөлд шууд хуваарилалт хийнэ гэж ярихаар энэ нь дутуу дулимаг шийдвэр гэж харагдаад байна л даа.

Яг энэ үйлдвэрийг босгоод санхүүжүүлээд цаашид тогтвортой ажиллах шийдвэрийг ул үндэстэй гаргавал яасан юм бэ. Дараагийн том асуудал нь төрийн өмчит компаниудын санхүүгийн менежментийн асуудал зах зээлийн тогтолцооны зарчмаар ажиллахгүй байгаа юм. Хамгийн энгийнээр харахад нэг тэрбум төгрөгийг хөрөнгө оруулсан бол гурван жилийн дараа 1.3 тэрбум төгрөг болсон байна гэвэл энэ нь хүмүүст тодорхой харагдана. Гэтэл хэдэн төгрөг оруулаад хэд болгох гэж байгаа вэ, хэдий хугацааны дараа яаж өсөх вэ гэдгийг төрийн өмчит компаниуд өнөөдрийг хүртэл жишээ гаргаж байгаа нь ховор байгаа юм. Ер нь олон талаас авч үзвэл энэ шийдвэр тулхтай, олон талаас авч үзсэн ч хөгжлийн бодлогын шийдэл гарц гэж харагдахгүй л байна.

-1072 хувьцааны ногдол ашиг гэдэг бол иргэдийн хөрөнгө. Гэтэл өнгөрсөн хугацаанд тасалдсан. Хэрэв энэ мөнгө цаг тухайдаа иргэдэд очиж байсан бол эдийн засгийн эргэлтэд орох байсан. Ядаж л банкинд хадгалуулж байвал өсөх байлаа шүү дээ?

-Санал нэг байна. Ер нь аль ч талаас нь харсан олон байгууллага өнөөдөр иргэдийн санхүүгийн боловсролын асуудлыг хөндөн ярьж байна. Гэтэл Засийн газар өөрөө санхүүгийн ямар боловсролтой байна вэ. Төрийн өмчийн байгууллага, Засгийн газарт санхүүгийн талаас нь шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлдэг, зөвлөгөө өгдөг асуудал үнэхээр сул байна. Ямартай ч зах зээлийн зарчмаар шийдвэрүүд нь төдийлөн сайн явагдахгүй байна.

Иргэдийн 1072 хувьцааны хуримтлуулсан хөрөнгө энэ байна гээд шилэн дансаар харуулах хэрэгтэй л дээ. Нүүрс угаах үйлдвэрийг таван жилийн хугацаанд баригдах хооронд бидэнд энэ мөнгийг тодорхой хэмжээгээр өсгөж өгнө гэсэн хэлцэл хийх ёстой. Магадгүй зарим хүмүүс хөрөнгийн зах зээлд орох гэж байгаа бол хүлээн зөвшөөрч болох байх. Энэ тохиолдолд нэг талаас шууд шийдвэр гаргах юм бол ардчилсан зах зээлийн тогтолцоотой манай нийгэмд сайн шийдвэр болохгүй гэж харагдаад байна.

-Ер нь нүүрс угаах үйлдвэр Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй. Эдийн засагт үр өгөөжөө өгөх энэ үйлдвэрийг байгуулахад хөрөнгө оруулалтыг шийдэх өөр ямар гарц байна вэ?

-Үнэхээр энэ үйлдвэрийг хувийн хэвшил сонирхож байна уу, Монгол Улсын хөгжил цэцэглэлт, цаашид бүтээмж, орлого гээд эдийн засгийн олон үзүүлэлтийг хангах талаас аваад явах уу гэдэг шийдэл, зөвшилцөл бол номер нэг асуудал юм. Өмчлөл, хяналт нь тус тусдаа болохоор хувийн хэвшлийн засаглал үнэхээр соёл болоод тогтчихсон. 1072 хувьцааны санхүүжилтийг аваад үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тодорхой хувийг аваад явна гэвэл ийм хувилбар байж болно. Хувийн хэвшил өөрөө санхүүжилтийн дутуу гарч ирвэл тэрийг оруулах сонирхолтой бол аваад явна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бас татаж чадвал боломжтой. Өнөөдөр нүүрсний том, том компаниуд хувийн хэвшилд байна. Ингэж чадвал хувийн хэвшлийн бизнесийн өргөжилт, тэлэлт болно гэсэн үг.

-Монголбанкны ерөнхийлөгч сая хэвлэлийнхэнтэй уулзахдаа Хятадтай хийсэн своп хэлэлцээрийн таван их наяд төгрөг байгаа гэж хэлсэн. Энэ нь ямар учиртай хэлэлцээр юм бол?

-Ер нь нэг тогтмол ханшаар хэлэлцээр хийгээд тодорхой хугацааны дараа тэр мөнгөн дүнг төлнө гэсэн утга. Таван их наяд төгрөгийн хэлэлцээр нь юунд авсан бэ гэдэг асуудал гарч ирнэ л дээ. Энэ нь нүүрс, зэсийн салбарт уу. Эсвэл Монголбанк гадаад валютын хэлэлцээрийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд авсан своп хэлэлцээр үү гэдгээс хамаарч өөр, өөр байх юм.

-Монгол төгрөгөөр авбал манай талд ашигтай байх нь ээ?

-Ханшийн зөрүүний асуудал гарч ирэхгүй. Тогтмол үнийн дүн өөр бусад хэлбэлзэл орж ирэхэд нөлөөлөхгүй гэсэн үг. Бидний дийлэнх своп хэлэлцээрүүд гадаад валютаар хийгдэж байгаа учраас эдийн засаг их савлагаатай байгаа үед ханшийн зөрүүгээр алдаж байдаг юм. Тиймээс төгрөгөөр тооцож явах нь бидэнд ашигтай.

-Сүүлийн өдрүүдэд долларын ханш 20 төгрөгөөр бууж байх шиг байна. Энэ нь юутай холбоотой вэ. Түр зуурын үзэгдэл үү. Эсвэл цаашид буурсаар байх болов уу?

-Олон хүчин зүйлийн нөлөөтэй. Нэгдүгээрт, инфляц талаас харахад эрэлт нийлүүлэлтийн давхар нөлөөтэй. Нийлүүлэлт талаас нь авч үзвэл бизнесийн зээлийн өсөлт буурчихсан. Ихэнх бизнесүүд үйлдвэрлэлийнхээ түүхий эдийг гаднаас авах гээд зээлийн эрэлт нэмэгддэг. Гадаад валютын эрэлт дагаад нэмэгдэнэ. Дотоод бизнесийн зээл буурчихаар гадаад валютын эрэлт буурна. Энэ тохиолдолд төгрөгийн доллартай харьцах ханш суларсан байж болох талтай. Монголбанк өөрөө хатуу мөнгөний бодлого явуулж байгаа, мөн бодлогын хүү өсгөсөн. Банк хоорондын зээлийн хүү өндөр түвшинд байна. Ийм байгаа тохиолдолд арилжааны банкууд төв банкнаас доллар худалдаж авах, эргээд худалдах үйл явцын үр дүнд зээлийн эрэлт нь буурч магадгүй. Хэрэглэгчдийн хувьд аваад үзэхэд өнөөдөр инфляцийн өндөр түвшнээс болоод хүмүүсийн хувьд нефть, махнаас бусад бараа бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлттэй байна. Энэ хэмжээгээр хүмүүс импортын бараа бүтээгдэхүүний хэрэглээ татарч байгаа. Иймд гадаад валютын эрэлт хэрэгцээ бага болж байгаа болов уу.

-Ер нь долларын ханш буурсаар 2000 төгрөг рүү орох боломжтой юу?

-Манай эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн бүтээмж инфляц гээд олон хүчин зүйл эдийн засгийг тогтворжуулахад нөлөө үзүүлдэг. Бид эдийн засгийн хөгжлийг идэвхжүүлэх хүчин зүйлээ хараад байна л даа. Зөвхөн экспорт, импортоо л харж байна. Бас иргэдэд мэдээлэхгүй зүйл их байна. Үндсэндээ технологийн манлайлагчид байх юм бол бусад нь дагалдаад, инноваци бүх салбарт шингэх боломжтой. Өөр нэг санаа гэвэл тодорхой хэмжээгээр төгрөгийнхөө худалдан авах чадварыг дээшлүүлэхийн тулд өрсөлдөөнд саад болоод байгаа зүйлийг харах хэрэгтэй. Зарим талаар хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа гээд Засгийн газар өөрөө саад болоод байна. Жишээлбэл, Газар тариалангийн корпораци. Хөдөө аж ахуйн салбарыг өнөөдөр төрийн өмчид байлгах нь зах зээлийн тогтолцооны арга мөн үү. Хамгийн их муугаараа хэлүүлдэг, хамгийн их орлого бүтээх, ажлын байрыг хангах салбарт санхүүжилт өгөх байгууллага нь төрийн өмчит байна. Үүний үр дагавар нь урт хугацаандаа хөгжилд нэмэр болж, төгрөгийн ханшийг тогтвортой барина гэдэг нь бүрхэг харагдаад байна л даа. Ер нь төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Төгрөгийн худалдан авах чадвар хэдийд, яавал дээшлэх вэ?

-Дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг иргэд нь илүү итгэл үнэшилтэйгээр худалдан авч, тэр бараа бүтээгдэхүүний үнэ нь өрхийн зардалд өндөр хувь эзлэхгүй байхад бидний амьжиргааны түвшин сайжирна. Ингэснээр инфляцийн түвшин тогтворжиж, төгрөгийн худалдан авах чадвар дээшилнэ. Эдийн засгийн ухаанд бид орлого үнийн харьцаа, худалдан авах чадварын өсөлт, нэг хүнд ногдох бодит орлого гэдгийг яриад байна л даа. Зах зээлд өнөөдөр өрхийн бодит орлого хэдэн хувиар өсч байгаа вэ гэдэг зах зээлийн ойлголтыг үндсэндээ төдийлөн сайн мэдээлэхгүй байна. Үнэхээр зах зээлд салбарын болон өрхийн бодит орлогын өсөлтийг ярьдаг бол өрхүүд тухайн бараа бүтээгдэхүүнд өөрийнхөө өрхийн зарлагыг хэрхэн хуваарилах вэ гэдэг шийдвэр гаргалтыг илүү дээшлүүлэх боломжтой.

Зөвхөн бараа бүтээгдэхүүнд орлогоо хуваарилах гэдэг дээр нэмээд олсон орлогоосоо хуримтлуулах гэдэг санаа байснаар эдийн засаг тэнцвэр дээрээ тогтвортой байх, цаашлаад өсөх хандлага явагдана. Бодит байдал дээр хүн амын дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад зээлийн барьцаанд, сургалтын төлбөр төлөөд хадгаламжаа барьцаанд, хэрэглээний зээл аваад цалингаа барьцаалж байна. Дээр нь зээл авч болох бүх эх үүсвэрүүдийг ашиглаад ирэхээр өрх, бизнес, Засгийн газар гээд аль аль нь зах зээлийн тэлэлтэд орж байгаа юм. Ийм нөхцөлд бид төгрөгөө тогтвортой байлгах юм. Тэгэхээр төгрөгийн доллартой харьцах харьцаа буурч байгаад 2000-д хүрэх болов уу гэдэг төсөөллийг дэвшүүлэх нь өнөө үед хүнд байна л даа.

-Манай улсын эдийн засгийн онцлогт тохируулж дэлхийгээс мөнгө босгох ямар боломжууд байна вэ?

-Улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд капиталын гадагшлах болон дотогшлох урсгалаар эдийн засгийн хөдөлгөөнийг идэвхжүүлж байх хэрэгтэй. Энэ нь манайд сул байгаа юм. Магадгүй өнгөрсөн 20 жилийн хөгжлийн туршлагаас харахад нэг салбар ажиллалаа гэхэд тэр доторх зарим шат дамжлага нь тасалдаад байхгүй болчихсон. Жишээлбэл, ноолуурын салбар байна. Яагаад энэ салбарт өнөөдөр өртөг нэмэгдэж чаддаггүй, бас гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын урсгал сул байна вэ гэдгийг харах ёстой. Энэ салбарт ээрмэл, сүлжмэл хоёр шат дамжлага сүүлийн 30 жилийн хугацаанд байхгүй болсон. Өнөөдөр нэхмэлийн үйлдвэрүүд ажиллаад байна. Ноолуурыг малчдаас худалдаж авдаг дундын зуучлагчид ажиллаад байна.

Гэтэл энэ салбар бүтэн шат дамжлагаараа нөхөгдөөд, нэмэгдсэн өртөгийг нь тооцох гэхээр хоёр салбар нь байдаггүй. Тийм болохоор энэ салбарт өртөг нэмж чадахгүй. Наад зах нь угаасан ноолуур гаргадаг байж байгаад самнасан ноолуураа гаргадаг болох гэтэл сая Засгийн газар шийдвэр гаргаад больчихлоо. Тэгэхээр бид дотооддоо өртөг нэмэх хамгийн наад захын экспортынхоо салбарыг дэмжихгүй байгаа юм биш үү. Ер нь Монгол Улс гадаад зах зээлд гарах, өөр зах зээлд нэвтрэх замыг засах ёстой. Гэтэл бид салбараа хөгжүүлэхдээ хооронд нь холбоотой авч үзэж, урт, дунд хугацаандаа ямар өгөөжтэй, салбарт нь юу нь хамгийн их зардалтай байгааг харахгүй байна. Ингэж харж чадвал тодорхой хэмжээгээр явах гээд байдаг. Харин хувийн хэвшил харж чадаад байна. Хамгийн гол нь хөгжлийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж байгаа харилцан чиг үүрэг бүхий яамдуудын уялдаа холбоо одоо хүртэл сул хэвээр байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.110] 2023-04-16 12:32:09

Маш зөв дүгнэлт. Ерөнхийдөө Муур багшийн үлгэр л Монголын төрд тохиочихоод байна шүү дээ. Бид хулгайчуудад итгэж хөрөнгө оруулаад юу хожив? Ц.Нямдорж, Ундармаа, Жаргалсайхан, Баттулга, Эрдэнэбилэг, Гарамжав, Нямтайшир нарын олигархуудыг л тэжээгээд дуусаж байна. Тэгсэнээс ногдол ашгаа авцгаая.

Зочин [66.181.160.23] 2023-04-16 08:37:01

Өмнө нь ард иргэд ноогдол ашиг авахгүй , хөрөнгө оруулалтанд оруулъя гэж санаачилга гаргаж байсан. Тэр мөнгө ямар хөрөнгө оруулалтанд орсоныг тайлагнаагүй. Харин түүнээс хойш дарга нар энэ хувьцааны мөнгийг олгохгүй байж болох юм байна гэдэг шуналд хөтлөгдсөн. Өгье гэвэл боломжийн мөнгө хуваарилах боломж байгаа.Хүсэхгүй байна шүү дээ. Төр рүү хичнээн ч мөнгө цутгаад ямар ч нэмэр байхгүй. Манай төр бол хамгийн дампуу төр. Ноогдол ашиг авахгүй юм бол хувьцаа байгаад яах юм бэ. Хулгайч нар нүүрлэсэн төрийн үнэн нүүр царай. Ийм төр улс удаан оршин тогтнож чадах уу . Энэ төрийн бодлого бол яаж энэ ард түмнийг ядуу байлгах вэ гэдэг ганцхан бодлогтой. Ядуу ард түмэнд гэрэл гэгээ , зорилго төлөвлөгөө гэж байдаггүй юм. Харанхуй улс болж байна шүү дээ.

Зочин [103.9.90.100] 2023-04-15 19:39:36

1072 ш хувьцааны ногдол ашиг тараахдаа иргэд хувьцаа эзэмшигдээс заавал асуух ёстой шүү ЭТТ ТУЗ аа

Мартамхай Монгол [103.9.90.100] 2023-04-15 19:38:34

УИХ -ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙН ӨРГӨН БАРЬСАН ИРГЭН БҮРТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ БОЛОХ 2.5 САЯ ТӨГРӨГ ТАРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ ЯАГААД ХЭЛЭЛЦЭХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛ. ГИШҮҮД ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬСАН БОЛ ЯАГААД УИХ ААС ШАХАЖ ШААРДАХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛ ОО. МАРТЧИХСАН ЮМ УУ

Зочин [103.9.90.100] 2023-04-15 19:36:18

НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГАРЧ БАЙХАД ЭТТ ТУЗ ХААНА БАЙСАН БЭ. 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХЭН ХАМГААЛАХ ЁСТОЙ ЮМ

Зочин [103.9.90.100] 2023-04-15 19:35:17

ЭТТ ТУЗ Д АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ БАЙДАГ УУ. НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГАРЧ БАЙХАД ЭНЭ ЭТТ ТУЗ ЮУГАА ХАРЖ БАЙСАН ЮМ БЭ. ХУЛГАЙ ГАРСНААР 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД НООГДОХ НОГДОЛ АШИГ ДӨНГӨЖ 100.000 БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ

Зочин [103.9.90.100] 2023-04-15 19:34:04

ТӨР ЗАСАГ ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ 85 ХУВИЙГ ЭЗЭМШДЭГ. ЭНЭ 85 ХУВИЙН АШИГААР ҮЙЛДВЭРЭЭ БАРЬЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ. ХАРИН АРД ИРГЭД 1072 Ш ХУВЬЦААНЫ ДӨНГӨЖ 15 ХУВИЙГ Л ЭЗЭМШДЭГ БА НОГДОЛ АШГИЙНГ 100.000 ЫГ АРД ТҮМНЭЭС ХАРАМЛАХ ШААРДЛАГГҮЙ.

Зочин [103.9.90.100] 2023-04-15 19:31:58

СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АА АВЬЯ . АРД ТҮМЭН ЭНИЙГ Л ХҮСЭЖ БАЙНА

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:53:00

АРД ТҮМЭН 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НОГДОЛ АШИГ АВАХЫН ТӨЛӨӨ БАЙГАА ШҮҮ

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:52:07

1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ НЭГ ХҮНД 2.5 САЯ ТӨГРӨГ ГЭЭ БИЗ ДЭЭ. ЮУН 100.000 ВЭ

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:51:22

ЭНЭ ЭТТ ТУЗ ГЭГЧ БУСДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ХУВАЛЗНУУДЫГ ТАРААЖ ШИНЭЭР АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦУУЛАН ТУЗ ЫГ ЯАРАЛТАЙ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:50:20

НОГДОЛ АШИГ АВАХ ЭСЭХ ЭЭ ИРГЭД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ӨӨРСДӨӨ ШИЙДНЭ. ТЭДНЭЭС ЗААВАЛ АСУУХ ЁСТОЙ ШҮҮ

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:49:39

ИРГЭД 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ ЦАГ БОЛСООН.... ТӨР ӨӨРИЙН МЭДЛИЙН ХУВЬЦААНЫ 85 ХУВИАР ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ БОЛНО. ХАРИН ИРГЭДИЙН ЭЗЭМШИЖ БУЙ 15 ХУВИЙН ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГТ ГАР ХҮРЭХ ЭРХГҮЙ .

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:47:59

ЭНЭ Х.ЦЭВЭЛМАА ДОКТОР ЯГ ҮНЭН ЭЭ ХЭЛСЭН БАЙНА. ЮУН ҮЙЛДВЭР..... БУХНЫ ДООДОХЫГ ХАРААД ҮНЭГ ТУРЖ ҮХЭВ ГЭГЧ БОЛНО.

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:46:49

КОМПАНИ ТУХАЙ ХУУЛИАР ИРГЭД 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АВАХ ЁСТОЙ. ЮУН ХУДЛАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮЙЛДВЭР..... ҮЛГЭР.

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:45:52

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАРЫН НУУСАН ИДСЭН АВЧ ЗУГТСАН МӨНГИЙГ ХУРААЖ ТЭРҮҮГЭЭР ТЭР ҮЙЛДВЭРЭЭ БАРЬЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АА ХИЙГЭЭСЭЙ.

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:45:05

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАР БАЙХГҮЙ БАЙСАН БОЛ ИРГЭД 1072 Ш ХУВЬЦААНААС ӨНДӨР АШИГ ХҮРТЭХ БАЙСАН

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:43:31

1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИ АВАХ ЭСЭХЭЭ ИРГЭД ӨӨРСДӨӨ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ . ИРГЭДЭЭС АСУУЖ БАЙЖ ЗӨВШӨӨРӨЛ АВЧ БАЙЖ ТЭР ҮЙЛДВЭР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АА ШИЙДВЭХ ХЭРЭГТЭЙ . ИРГЭН ЗӨВШӨӨРХГҮЙ БОЛ ХУВЬЦААГАА АВЧ Л ТААРАА

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:42:05

ИРГЭН ТА 1072 Ш ХУВЬЦААНЫ ЭЗЭН МӨН ҮҮ. МӨН БОЛ ТӨР ЗАСАГ ЭТТ ТУЗ ГЭГЧ ИРГЭН ТАНЫ ДАНСАНД ОРОХ НОГДОЛ АШИГИЙН МӨНГИЙГ ТАРААХГҮЙ ДУР МЭДЭН ШИЙДВЭР ГАРГАЖ БОЛОХ УУ

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:39:37

САЯХАН УИХ ГИШҮҮН Б.БАТТӨМӨР НАРЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮД ИРГЭН БҮРТ ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ БОЛОХ 2.5 САЯ ТӨГРӨГ ТАРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙНГ ӨРГӨН БАРЬСАН. ЭНЭ ХУУЛИЙГ УИХ ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦЭЭД ӨГӨӨЧ ЭЭ

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:38:10

1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ АА АВЧ БАНКНЫ ӨР ЗЭЭЛЭЭ ДАРЬЯ

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:37:16

ТӨР ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ 85 ХУВИЙГ ЭЗЭМШДЭГ. ТЭРҮҮГЭЭР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙГАА. ХИЙГДЭЖ ИРСЭН. ЯДАРСАН ИРГЭДИЙН 100.000 ТӨГРӨГӨӨР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭЖ ЮУ БАЙХАВ

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:36:15

ТЭР НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАРЫН ХУЛГАЙЛСАН НОГДОЛ АШИГИЙН МӨНГИЙГ ОЛЖ ИРЖ ҮЙЛДВЭРЭЭ БАРЬЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АА ХИЙ Л ДЭЭ

Зочин [103.9.90.100] 2023-04-15 17:35:15

ИРГЭДЭД ХУВЬЦААНЫ ХЭДЭН ТӨГРӨГ ТАРААХ ГЭХЭЭР Л БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЯРИХ ЮМ . УГ НЬ ТЭР НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГАРААГҮЙ БОЛ ИРГЭД АХИУХАН БУЮУ 500.000 аас 1 сая ашиг хүртэх байлаа.

Уншигч [178.253.44.110] 2023-04-15 14:22:57

Энэ эмэгтэй үнийг хэлсэн, гоё ярилцлага болсон байна. Барьсан, бариагүй яг адилхан, тэгэхээр ард түиэнд нь өгөх ёстой (ноогдол ашгийн) дэмжиж бна.

Зочин [122.201.24.14] 2023-04-14 19:54:18

Х.Цэвэлмаа энэ нийтлэлийг гайхалтай , үнэмшилтэй, үнэнийг хэлсэн байна.Боловсруулах баяжуулах үйлдвэрийг хувийн хэвшил сайн хийж чадна.Давхар АМНАТ авахаар ашиггүй болчихож байгаа юм.Хятадад нүүрс угаах , зэс хайлах маш олон үйлдвэрийг монголын энэ АМНАТ дэмжсэн юм. Б.Бат эрдэнийн балаг.Олон олон монгол хүн ажил орлоготой байх байв. 2 т 2019 ашиг гэж 96.000 төг өгсөн.Гэтэл 2020 , 2021 оны ноогдол өгөөгүй. Тайлангаач тавиагүй .Та нарын тэд тэд оны ийм мөнгө төмөр замын бүтээн байгуулалтанд орсон гэсэн юм огт алга.Одоо бас нүүрс угаах үйлдвэрт оруулах юм яриад байна.Бүр оны эхэнд хэн ч билээ( МАНын нэгэн ) 26.000 төгрөгөөр яах гээд байгаа юм бэ гээд загнах шахуу юм ярьсан даа. За яахав угаах үйлдвэрт оруулж болно.Зарим нь 100.000 төг нэг удаагийн хоолны мөнгө гээд тасарцсан нөхөд байх л юм..Тэгвэл 500.000 хан төгрөгөөр амь зууж буй ахмадууддаа өгчих хэрэгтэй.Тэд хэдэн жил амьдрав гэж.

Зочин [192.82.73.239] 2023-04-16 09:16:27

Хувьцааны мөнгөө өгөхгүй ,өөрсдөө авна мөн төр үрдэг мөнгөөрөө үйлдвэр барь даа, хулгайлна, хуурна арай ийм байж болохгүй ард иргэдийн цалин, тэтгэвэрийг одоо нэмэхгүй бол бүх юм үнэтэй болсон бна

zochin [64.119.17.217] 2023-04-14 15:35:05

Оюун эрдэнийн тархи угаалт, МАН сонгуульд ялахгүй тодорхой болмогц

Зочин [124.158.109.175] 2023-04-14 14:25:38

Хоосон амлаад байхаа больж үзмээр юм. Нүүрс угаана гээд усныхаа нөөцийг хэрэггүй юманд барж, улс ороныг хорлох гэдэгээ больж үз....

Зочин [202.55.188.84] 2023-04-14 13:32:24

Мөнгөө л авмаар байна. Үйлдвэр гэж Нүүрсний хулгайчдад өгмөөргүй байна . Эхлээд хулшайчдадаа хариуцлага тооцоод хулгайгүй болсон үедээ үйлдвэрээ бариул ямар вэ?


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.