Хүүхэд эрсдэлд өртөхөөс сэргийлж 10 мянган бугуйвч тараана
Өнөөдөр үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран Хүүхэд хамгааллын багийг ажиллуулах юм.
Тус багт сайн дурын 100 ажилтан ажиллаж байгаа бөгөөд хүүхдийг төөрөх, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж эцэг эхийн дугаарыг тэмдэглэх хэсэг бүхий 10,000 бугуйвчийг бага насны хүүхдүүдэд зүүж өгнө.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан дэд хурандаа П.Болормаа "Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой цэгүүдэд зөвлөмж, мэдээлэл өгөх, төөрсөн хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх ажлыг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулна гэв. Мөн олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газар хүүхдээсээ хором анхаарал холдуулахад л хүүхэд төөрдөг гэдгийг анхаарууллаа. Түүнчлэн хүүхэд төөрвөл 102 дугаарын утас болон тухайн цэгт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид шуурхай мэдээлээрэй" хэмээсэн юм.
Сэтгэгдэл
riqdswifqn [192.42.116.209] 2023-11-28 04:56:33
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
lhenrcifub [192.42.116.209] 2023-11-28 04:56:32
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?