МОНГОЛЫН АНХНЫ НОГООН БАРИЛГА

Aдмин / Эдийн засаг

MMS Group-ийн бүтээн байгуулсан төсөл MMS GREEN BUILDING нь Дэлхийн хамгийн нэр хүндтэй LEED ногоон барилгын гэрчилгээжүүлэлтийн дээд ангилал “BD+C PLATINUM” болзолыг хангаж Монгол Улс LEED гэрчилгээтэй улсаар албан ёсоор бүртгэгдлээ.

Ийнхүү MMS Green Building нь LEED гэрчилгээгээр баталгаажсан МОНГОЛЫН АНХНЫ НОГООН БАРИЛГА болсноор тухайн улсын анхдагч төсөлд олгодог LEED EARTH гэрчилгээг авчээ.

Энэхүү төслийн онцлог нь санхүүүжилт, архитектур төлөвлөлт, барилга угсралт, инженерийн шийдлүүд нь Монгол залуучуудын гүйцэтгэлээр бий болсон бүтээн байгуулалт юм. Барилгын хувьд Ногоон барилгын голлох шалгуурууд болох сэргээгдэх эрчим хүч, усны хэмнэлт, ногоон байгууламж, дотоод орчны чанарын жишиг шийдэл бүхий бүрэн автомажуулагдсан ухаалаг барилга юм.

MMS Green Building нь Оффис, Засвар үйлчилгээ, Агуулах гэсэн үндсэн 3 блокоос бүрдсэн бөгөөд нийт 10’000м2 талбайн 26%-г байгууламж, 30%-г ногоон байгууламж, 44%-г зам талбай байхаар төлөвлөгдсөн.

MMS Green Building-ийн Тогтвортой хөгжил, Хүрээлэн буй орчинд үзүүлж буй эерэг нөлөө

  • Цахилгаан эрчим хүч

ММS Ногоон барилга нь нарны цахилгаан эрчим хүчний үүсгүүрийн хосолсон (Hydbrid) системийг амжилттай суурилуулж барилгын цахилгааны хэрэглээг 100% сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.

  • Бүрэн автоматжуулалтын системийн тусламжтай барилгын цахилгааны хэрэглээг 26%-р бууруулсан
  • Төвийн нэгдсэн сүлжээнд нийлүүлсэн хэмжээ - 52.413 МВц
  • Жилд 169.1 tCO2 нүүрс хүчлийн хий үйлдвэрлэхээс сэргийлж байна.

  • Усан хангамж ба хэмнэлт

Жилд цэвэр усны хэрэглээг 42.3% бууруулж, байгууламжийн гадна талбайд борооны ус нөөцлөх 40м3 танк байршуулснаар ногоон байгууламжийн усны зарцуулалтаас 85м3 ус хэмнэж жилд 403’200 тонн CO2 ялгаруулалтыг бууруулаад байна.

  • Ногоон байгууламж

Ногоон байгууламж нь 2’634м2 талбайд 15 төрлийн 350 ширхэг мод бутлаг ургамлаас бүрдсэн төдийгүй газрын унаган төрхийг өөрчлөлгүй газар зүйн тогтцод нийцүүлэн архитектур төлөвлөлт хийж гүйцэтгэсэн,