“Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтүүд нь улс төрийн тогтвортой байдлыг хангахад чиглэжээ”

Aдмин / Улстөр

Улс төрийн анализ, бодлогын судалгаа, гүнзгийрүүлсэн ярилцлага, тусгай сурвалжлагаараа Ойрхи Дорнод, Африк, Азид нөлөө бүхий Европын тэргүүлэх үзэл бодлыг илэрхийлэгч гэгддэг Moderndiplomacy.eu сайтад энэ сарын 3-нд Монголын тухай нэгэн нийтлэл хэвлэгджээ. “Бид зүгээр л мэдээлэл өгдөггүй. Харин уншигчдад ердийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр илчлэхээс илүү гүнзгий дүн шинжилгээ хийх боломжийг олгодог” хэмээдэг тус сайт дөнгөж батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой нийтлэл бэлтгэжээ. Тэр нь “Монгол Улс Үндсэн хуулийн шинэчлэлээр дамжуулж ил тод байдлыг бэхжүүлнэ” гэсэн нийтлэл байна.

Moderndiplomacy.eu “Монгол Улсын Засгийн газар энэ долоо хоногт Үндсэн хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулах замаар хууль тогтоох байгууллагынхаа засаглалыг бэхжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд нэлээд хүчин чармайлт гаргалаа. Тус улс ийнхүү сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнээр иргэний нийгмийн төлөөллүүдэд илүү боломж бий болно гэж найдаж буй юм байна.

Ингэхийн тулд УИХ нь гишүүдийн тоог 76-аас 126 болгон нэмэгдүүлэх шинэчлэлийг хэлэлцэн баталлаа. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн 40 шахам хувь нь пропорциональ тогтолцоогоор сонгогддог болж байна. Мөн удахгүй Засгийн газраас УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх саналыг тусад нь өргөн барих юм байна.

Эдгээр өөрчлөлт 2024 онд болох ээлжит сонгуулийн дараагаас хэрэгжинэ. Монголын Улс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь гүйцэтгэх эрх мэдлийг хуваасан улс төрийн тогтолцоотой. Тус улсын Үндсэн хуулиа 1992 онд баталж, 1999, 2000, 2019, 2022 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Сүүлийн үеийн өөрчлөлтүүд нь улс төрийн тогтвортой байдлыг хангахад чиглэжээ. Тухайлбал Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг нэг удаа зургаан жилийн хугацаатай болгосон.

Мөн сайдын албан тушаал хаших УИХ-ын гишүүдийн тоонд өөрчлөлт оруулсан. Монголын сонгогчдын тоо 1992 онд 27 мянга байсан бол өдгөө 44 мянга болтлоо нэмэгдсэн нь УИХ-ын гишүүний тоог нэмэх гол хөшүүрэг болсон. Ер нь бол энэхүү сонгуулийн тогтолцооны шинэчлэл нь УИХ-ыг шинэ шатанд гаргах, хяналтыг сайжруулах, гишүүд нь “дарга биш төлөөлөгч” байх зарчим руу тэмүүлсэн зорилготой.

Түүнчлэн Үндсэн хуульд ингэж нэмэлт, өөрчлөлт оруулснаар иргэний эрх, эрх чөлөө, тэр дундаа хүйсийн эрх тэгш байдал, үзэл бодол, үг хэлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хангахад Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн үүрэг ч нэмэгдэж буй юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Өөрчлөлтийг би тууштай дэмжиж байна. Эдгээр нь манай улсыг илүү хүртээмжтэй, ардчилсан ирээдүйн төлөөх цаашдын алхмыг тодорхой болгож байна. Манай УИХ дахь төлөөллийг нэмэгдүүлж, хууль боловсруулах үйл явцад оруулсан хувь нэмрийг нэмэгдүүлснээр бид өнөөгийн тулгамдсан асуудлуудыг даван туулахад илүү сайн байр суурьтай болно. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх “Алсын хараа-2050” зорилтуудаа үргэлжлүүлэн ахиулахыг баталгаажуулах болно” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.