АНУ, Хятадын Тайваньтай аливаа хэлэлцээр хийхийг эсэргүүцнэ гэв

Aдмин / Гадаад мэдээ

Өнөөдөр, зургаадугаар сарын 14-нд Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайваний хэрэг эрхлэх газар хэвлэлийн бага хурал хийж, хэвлэлийн төлөөлөгч Жү Фэнлянь хоёр эргийн сүүлийн үеийн халуун цэгийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав. Тайвань, АНУ хоёр "21-р зууны худалдааны санаачилга"-ын эхний багц гэрээнд гарын үсэг зурлаа. Зөвхөн өндөр стандартын тухай ярьж буйгаас биш тарифыг бууруулахгүй байгаа нь импортыг нэмэгдүүлнэ.

Энэ нь Тайваний хөдөө аж ахуйд ямар ч ашиггүй гэж арлынхан үзэж байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад, Жү Фэнлянь хариулахдаа, АНУ, Хятадын Тайваний бүс нутагтай албан ёсны шинж чанартай аливаа гэрээ хэлэлцээр хийхийг бид эрс эсэргүүцэж байна гэжээ.

Энэхүү гэрээ нь Тайванийн эдийн засаг, худалдааны тогтолцоо олон улсын өндөр стандартад нийцснийг харуулсан чухал үйл явдал юм гэж Тайваний эрх баригчид худал ярьж байна. Үнэн хэрэгтээ энэ нь зөвхөн "Тайвань найр тавьж, АНУ ашиг олж байгаа" шударга бус худалдааны хэлэлцээрээс өөр юу ч биш юм гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.