Ж.ЭНХБАТ: ИРЭХ СОНГУУЛЬД ХИЙЖ БҮТЭЭДЭГ, ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУЧУУД ОРЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ

Aдмин / Улстөр

Иргэн Ж.Энхбаттай ярилцлаа.


-Та уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Жаргалсайханы Энхбат гэдэг. Автотээврийн салбарт тасралтгүй 18 жил ажилласан. Автотээврийн мэргэшсэн инженер, зөвлөх инженер хийдэг эгэл жирийн ардын хүүхэд. Улс орны бүтээн байгуулалтад инженерийн шийдэл, тооцоолол маш их хэрэгтэй. Автотээвэрт ажиллаад гарсны дараа Дарханы замын ажилд ажил хэргийн санал болон тооцоо судалгааг өгсөн. Та бүхэн мэдэж байгаа байх.Дарханы замыг засна гээд үндсэн замыг нь хуулаад туслах зам нэрийдлээр тооцоо судалгаагүй зам гаргаж байсан. Үүнээс болж маш олон иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон. Тиймээс л инженер хүний хувьд тулгамдсан асуудлын дагуу саналуудаа хэлсэн.

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг зохицуулахад нэгдүгээрт нийтийн тээврийг зохицуулах, хоёрдугаарт нүхэн гарц, туслах зам, гүүрэн гарцыг нэмэгдүүлэх, гэр хорооллын авто замыг заавал хотын төвөөр дайрч нөгөө хотын зах руу явдаг биш шууд Чингэлтэйгээс Баянхошуу руу ч юм уу эсвэл Чингэлтэйгээс Дарь эх рүү явдаг энэ замуудын нэвтрэх чадваруудыг нэмэгдүүлж байж түгжрэл буурна гэсэн инженерийн шийдлүүдийг цаасан судалгаагаар холбогдох газарт нь өгсөн.

-Таны хувьд улс орны хөгжлийг хэрхэн шийдвэл зүйтэй гэж үзэж байна вэ?

-Сүүлийн гурван жил тасралтгүй Улаанбаатар хотын ногоон байгууламжийн асуудалд тууштай дуугарч ирсэн. Туул голын ай савд олгосон хууль бус газруудад санал шүүмж хэлж, хууль зүйн үндэслэлтэйгээр Туул голын зөвхөн Маршалын гүүрээс Зайсангийн гүүр хүртэл 21 аж ахуйн нэгжид олгосон тусгай зөвшөөрлийг 10-ыг нь цуцлуулж чадсан. Энэ түгжрэл зохицуулалт бол зөвхөн Хотын даргын асуудал биш. Энэ үүднээс идэвхтэй шүгэл үлээгч, идэвхтэй санал санаачилга хэлдэг.

-Энэ жил Завхан аймгийн 100 жилийн ойтой Соном тайжийн ургийн баяр давхцаж байгаа юм билээ. Та энэ удмын хүн байх аа?

-Миний өвөг дээдэс Яруугийн амбан, Авир тайж, Соном тайж гээд аавын тал тайжийн үр сад. Ургийн баяр гэхээрээ хөөрөг зөрүүлж, дээл өмсөж шоу цэнгээн хийхээс илүүтэй сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах ёстой.

Завхан аймаг 1995, 2000, 2003 онд боловсролын салбарт манлайлдаг байсан бол сүүлийн жилүүдэд тасарсан байна гэж үзэн Завхан аймгийн Яруу сумын номын санд 763 ширхэг ном хандивласан. Энэ ном хүн болгоны хэрэглэсэн хуучин ном биш юм. Яруу суманд сурч, хүмүүжиж байгаа хүүхэд бүхэн бие дааж англи, япон, хятад хэл сурах ёстой. TOEFL-ийн болон бүх номыг шинээр нь өгсөн. Мөн шинжлэх ухааны салбарт нэртэй доктор Н.Тэгшбаяр найз маань физик, цөмийн энергийн чиглэлээр өөрөө ном эрхлэн гаргасан. Тэр ч утгаараа ерөнхий боловсролын сургуулийн улсын олимпиадын 200 ширхэг номыг мөн өгсөн. Тэгж байж хүүүхдүүд маань биеэ дааж суралцах ёстой гэж бодсон. Мөн С.Эрдэнэболд найз маань Үндэсний байт харвааны тухай өөрийн хэвлүүлсэн номоо хандивласан. Ингээд тоочоод байвал маш олон залуучууд өөрийн сайн гэсэн номуудаа хандивласан.

Түүнчлэн Н.Лхагвадорж гээд залуу ЕБС-ийн улсын шалгалтын гарын авлага, тестийг эмхэтгэн гаргасан 1000 номоо хандив болгон бэлэглэсэн.Үүнээс гадна найз нөхөд, ах нар нийлж орчин үеийн хоёр проектор хандивлалаа.

Хамгийн эмгэнэлтэй гэмээр зүйл нь орон нутгийн сумын номын сангийн номын баяжилтад жилд 50 мянган төгрөг олгодог. Аймгийн иргэдийн хурал нь төсөв баталдаг мөртлөө номын санд ийм бага мөнгө төсөвлөдөг. Тухайн сургуулийн номын санч нь үүгээр интернэтээ сунгах уу, скоч авч номоо наах уу гэдэг хоёрхон сонголттой. Ийм учраас бид номын сангийн тохижилтын ажлуудыг хийгээд явж байна.

-Номын сангийн тохижилтоос өөр ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ?

-Ковидын гурван жилийн хугацаанд нойртой нойргүй чин сэтгэлээр ажилласан сумын, багийн эмч нар дундаа нэг мотоцикль эсвэл суудлын машинтай байна. Түүгээрээ өвөл зунгүй дуудлагаар явдаг. Энэ үүднээс сумынхаа эмнэлэгт мотоцикль бэлэглэлээ. Дараагийн чухал зүйл нь мориноос унах, сарлагт мөргүүлэх зэрэг янз бүрийн байдлаас хөдөлмөрийн аюулгүй байдлаа алдсан хүмүүст ор болдог, суугаад бие засчихдаг иж бүрэн хоёр тэргэнцрийн нэгийг нь Яруу суманд, нөгөөг нь Эрдэнэхайрхан суманд өгсөн юм. Ийм тэргэнцэр аймгийн хэмжээнд нэг хоёр л байдаг. Сумандаа төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг учраас үүнийг нэн тэргүүнд хэрэгтэй гэж үзсэн юм. Мөн хүчилтөрөгч, амьсгалын аппаратыг Ургийн баяраараа хүлээлгэж өгөхөөр бэлдсэн байгаа.

Аймгуудын 100 жил болж байна. Сүүлийн долоо хоногийг орон нутгийн хөгжлийг жорлонгоор тодорхойлъё гэсэн аян явж байна. Био жорлон байхгүй модон жорлонтой. Эмнэлэгт байгаа хүмүүс нь гараад бие засдаг. Үүнээс ангижрах үүднээс био жорлонг сумынхаа эмнэлэгт өгөхөөр болсон. Ер нь бүтээлч байдлыг энэ ургийн баяраараа харуулна. Архи ууж, хөөрөг зөрүүлснээ ургийн баяр гэх бус илүү бодит хөрөнгө оруулалт хийж сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулъя гэж Соном тайжийн үр хүүхдүүд нийлж үүнийг хийж байна.

-Цаашид ямар ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?

-Сум орон нутгийн хөгжлийн асуудал бол засаг захиргааны нэгжийн тухай хууль юм. Яах аргагүй сум орон нутгийн хөгжил засаг захиргааны нэгжийн тухай хуульд бодит өөрчлөлт хийхгүй бол орон нутаг хөгжихгүй. Өнөөдөр хаана ажлын байр байна, аймгийн төвд л байна. Сум, багт ямар ч ажлын байр байдаггүй. Төрийн үйлчилгээ явуулах үүднээс хэдхэн хүн тэнд ажиллаж байгаа. Яагаад сумын төвд жижиг, дунд үйлдвэр байж болохгүй гэж. Яагаад ноос ноолуурын үйлдвэр сум, багт байж болохгүй гэж.

Хот, хөдөөнөөс ажил хийхээр очиж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг хангаж чаддаггүйн улмаас тэнд очих төрийн албан хаагч байхгүй. Залуучууд нь очихоор дэмжих зохицуулалтгүй. Тиймээс л сум хөгжихгүй байгаа юм. Сумаа хөгжүүлье гэвэл хууль эрх зүйн орчноо тодорхой болгох, хотоос очиж байгаа боловсон хүчнээ ажлын байраар хангахаас гадна нийгмийн асуудлын баталгааг бүрэн хангах ёстой.

Сая Яруу, Эрдэнэхайрхан сумын иргэдтэй уулзахад малчид нь хоёр хуваагдаж амьдарч байна. Боловсролын тогтолцоотой холбоотойгоор ээж нь хүүхдүүдтэйгээ сумын төв дээр, гэрийн эзэн малаа маллаад хөдөө амьдарч байна. Малчин айл өрхөд эдийн засгийн маш том хүндрэл гарч байна. Үүнээс шалтгаалаад өрхийн амьдрал доройтно, гэр бүл салалт гээд эрсдэл гарах нь. Энэ тогтолцоог өөрчилж байж л орон нутаг хөгжинө.

-Та Завхан аймагтаа нэр дэвших бодол бий юу?

-Маш олон зөв залуучууд улс төрд ороосой гэж хардаг. Надаас мундаг, надаас илүү ах нар орж ирээрэй гэх тэр цаг үе өөрчлөгдөж байгаа. Өмнө нь хэдэн ах нар, тэдгээрийн хүүхдүүд, эхнэрүүд нэр дэвшдэг байсан. Энэ 2024 оны сонгуульд нутагтаа хийж бүтээдэг, олонд нэртэй, өндөр боловсролтой залуучууд орж ирэх хэрэгтэй. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэгт “Иргэдээ сонсъё” аян зохион байгуулсан Г.Очирбат, Эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг ярьдаг Б.Жаргалан гээд бүсгүй, хуульч Х.Номингэрэл, 5000 инженер төслийг санаачилсан Ц.Баатархүү, Төв аймгийг хөгжүүлэхээр явж байгаа С.Эрдэнэболд гээд байна. Би ч гэсэн оръё, оролцъё. Бодлого тодорхойлъё. Сум орон нутгийн төлөө тууштай зүтгэе.Улс орны хөгжилд ч тууштай явж, хотын хөгжилд хамтдаа оръё гэж бодож байна. Одоо хойш суухаа больё. Ардчилсан хувьсгалыг 20-той залуучууд эхлүүлж байсан бол бид 40 гарсан залуучууд хотын хөгжил, улсын хөгжилд бодит байдлаар оролцох нь зүйтэй.

-Тэгэхээр таныг аймагтаа нэр дэвшинэ гэж ойлгож болох уу?

-Эмэгтэйчүүдийг төрийн бодлогод оролцуулах ёстой. Тэгж байж нийгмийн бугшсан олон асуудал цэгцэрнэ.Эрэгтэй гишүүд жижиг чимхлүүр асуудлыг хардаггүй юм. Мөн Монгол Улсын ногоон байгууламж бий болгох үйлсэд Хашаандаа сайхан амьдрах төслийг санаачлагч Ц.Түмэнбаяр гэж мундаг залуу улсын хөгжлийн бодлого тодорхойлох багт орж ирээсэй гэж харж байна. Улаанбаатар хотын хөгжилд гар бие оролцож буй Смарт Б.Мөнхболор гээд мундаг залуу байна.

Түгжрэл, агаарын бохирдлоо шийдээгүй байж хотын хөгжлөө ярьж болохгүй. Драмын театрын авто зогсоолыг сүйтгээд усан оргилуур, цэцгийн мандал барьж байна. Тэр төсвөөрөө яагаад гэр хороололд цэцэрлэгт хүрээлэн барьж болохгүй байгаа юм. Тиймээс бид тэгш оролцоо, тэгш боломж зарчмыг зөв ярьж байж хөгжил ярина. Ингээд ярихаар л бүх зүйл улс төр рүү ордог. Хотын хөгжлийг ярихаар Д.Сумъяабазар болчихдог. Орон нутаг ярихаар Засгийн газрыг ярих хэрэг гарна. Үүний ард хүн болгон оролцоотой. Тиймээс л би улс төрд орно. Яах аргагүй инженер хүнийхээ хувьд оролцож байж улс орны бодлого тодорхойлно. Боломж олдвол Завхан аймгаа хөгжүүлье. Хотын хөгжилд ч гар бие оролцоно.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Ёс суртахуун хэн тогтоож өгч байгаа юм бэ??? [139.5.216.179] 2023-07-08 10:24:43

Монголд хаанаас ёс суртахуунтай хүмүүс иоэх юм бэ? Ер нь Монголд "ёс суртахуун" гэж юү юм бэ? Хэн ёс суртахууны хэм хэмжээг тогтоож, жагсаан бичсэн юм бэ? УИХурлын гишүүд уу? Ерөнхийлөгч Очирбат, Багабанди, Энхбаяр, Элбэгдорж, Баттулга, Хүрэлсүх үү? Авилгачид уу? Хотын дарга уу? Гандангийн хамба лам уу? Хэн нь ёс суртахуун бидэнд зааж өгч байгаа юм бэ?

Хүний адаг шаар бандиийн ярилцлагё [202.126.89.58] 2023-07-08 07:39:24

Бөөлжис хүрэхээр энэ тэнэг ярилцлагыг хальт уншихад л тархины багтаамж нь өчүүхэн, мэдлэг боловсрол нь сул гэдэг нь илт мэдрэгдэж байна. Иймэрхүү новшнууд л төрийг самарна шүү.

Хулгайч [202.126.89.58] 2023-07-08 07:05:10

Жаргалсайханы Энхбат гэгч энэ нов шийг л дэвшүүлж болохгүй шүү. Сайд дарга нарыг дагаж фото аппарат үүрч далдагнаж явсан хулгайч нөхөр шт.

Зочин [66.181.191.252] 2023-07-08 02:37:07

Ёс суртахуунтай

Зочин [59.153.115.165] 2023-07-07 21:39:00

Өө энэ чинь бас хулгайч уу. Тийм бол зайл аа.

Зочин [66.181.184.23] 2023-07-07 19:23:57

ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ НЭРТЭЙ ХУЛГАЙЧ БАНДЬ НАР ЗАЙЛ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.