ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА

Aдмин / Нүүр

  • 1945 оны 8-р сарын 14-нд байгуулсан Хятад Зөвлөлтийн найрамдал, холбоотны гэрээний хавсралтын хоёрдугаарт “Хятад улсын Засгийн газар Японыг ялсны дараа Гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнох хүсэл эрмэлзлээ батлах юм бол Гадаад Монголын одоогийн байгаа хил хязгаарын хүрээнд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрнө” гэж зааснаар БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид
  • 1945 оны 9-р сарын 21-нд “БНМАУ-ын тусгаар тогтнолын талаарх асуудлын талаар бүх ард түмний саналыг гаргуулах” тухай 76-р тогтоол гаргажээ.
  • 1945 оны 10-р сарын 20 Монголчуудын хувьд нийтийн баярын уур амьсгал дунд өнгөрсөн байна.Санал хураах төв комиссын дарга Г.Бумцэнд радиогоор улс даяар

“...БНМАУ-ын тусгаар тогтносон асуудлын талаар бүх ард түмний саналыг хураах явдал бол тус улсын Үндсэн хуульд заасан ёсоор сонгуулийн эрхтэй бүх ард түмнийг хамаарч, тэдний сайн дурын үндсэн дээр хийгдэнэ.Эрх чөлөөт Монголын ард түмэн улсынхаа хөгжил бадралыг өөрсдийн хүч чадал, хөдөлмөрөөр зохион бүтээж, Засаг төрийнхөө жолоог өөрсдөө эзэмшин барьж байгаа, биеэ даасан тусгаар тогтносон улс гэдгээ дэлхийн олон улс үндэстний өмнө дахин давтан баталж байна…” хэмээн хэлжээ. Тухайн өдөр зарим аймагт явагдсан албан бус сайн дурын арга хэмжээнээс дурьдвал

Баянхонгор аймаг

Аймгийн төв “Тусгаар тогтнолын хөшөө”-г байгуулж орой дээр нь төрийн далбаа мандуулсан

Булган аймаг

Иргэд айраг,хонины мах бэлдэж, морь уралдаж, бөх барилдаж, нум сум харваж эрийн гурван наадам болсон.Сэлэнгэ суманд дурсгалын хөшөө босгож, дээр нь “Хайрт манай эх орон үүрд мандан бадраг” гэж сийлсэн.

Говь-Алтай аймаг

Санал хураах өдөр хоёр морьтой хүн дөрвөн зүгт явж хэл хүргэж, санал хураалтад оролцоогүй хүмүүсийг дуудаж авч ирж байв.Түмэн сумын иргэн 73 настай Шаалуу “Эрхий хурууны хээгээр өөрийн орны тусгаар тогтнолыг баталгаажуулж байгаадаа баяртай байна” гэв.Тонхил сумын ард Дорлиг энэ өдөр таван хонь болон айраг авч ирж, саналаа өгч байгаа ардыг дайлж байв.

Өмнөговь аймаг

Ардууд санал хураалтын дараа дуу дуулж,бүжиглэж, өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж байв. Зарим сумдад морь уралдаж, бөх барилдав. Саналаа өгөх иргэд шинэ хувцсаа өмсөж, шилдэг морио унан ирж байв.Хол газраас ирж буй хүмүүс 19-ны орой гэхэд Санал хураах комиссын ойролцоо байрлаад 20-ны өглөө эрт саналаа өгч байлаа.

Увс аймаг

Санал хураах комисс дээр концерт тоглож, кино гаргаж, үдэшлэг зохион байгуулсан байна.Нийт 80 газар бэсрэг наадам зохион байгуулж 569 хүн бөх барилдаж, 93 хүүхэд бөх барилдсан. Нийт 604 морь уралдаж, 34 газар концерт тоглож,гурван кино гаргасан. Мөн шатар зэрэг төрөл бүрийн тоглоом наадгай наадаж, эдгээр үйл ажиллагаанд 3180 хүн оролцсон байна. 1945 оны 10 сарын 22-нд Санал хураах төв комиссын дарга Г.Бумцэнд санал хураалтын нэгдсэн дүнг мэдэгдэв.Санал хураалтад нийт 494074 хүн оролцохоос 483291 хүн оролцож саналаа өгсөн нь 98,4 хувьтай, өвчин гачигдал, гадаадад эсвэл замд явж байсан зэрэг шалтгаанаар 10783 хүн санал хураалтад оролцоогүй байна.Санал хураалтад оролцсон бүх хүн дэмжсэн санал өгсөн бөгөөд татгалзсан хүн гараагүй юм.

Баатархуягийн Энхчимэг

“ТУСГААР МОНГОЛ УЛСАД ИХ ГҮРНҮҮДИЙН ТУЛГАСАН САНАЛ ХУРААЛТ”


Сэтгэгдэл

зочин [202.9.46.217] 2023-10-20 15:21:10

Морьтой Монголчууд цоглог хийморилог заяа дээшээ байсан 30 жилд тасарчихсан модон сүлд тахиж ардчилал гэгчийг даган баясаж хулгай луйвар хэрүүл хүчин дээрэм хийгээд шудрага үнэний төлөө зүтгэгчээ ад үзээд ,,,

TUUXCH [43.228.130.38] 2023-10-20 11:45:42

ENE UDUR L ARD TUMNII SANAL ASUULGAAR MONGOL ULS TUSGAAR TOGTNOJ OLON ULSAD ZUBSHUURUGDSUN YUM SH TEE... IX L CHUXAL UDUR SHUU DEE

Монголчууд ёстой азтай ард түмэн. [66.181.160.25] 2023-10-20 11:21:51

Дайнуудын сиймхийгээр БНМАУ-аа байгуулж чадсан нь Орос, Монголын удирдлагуудын түүхэн гавъяа юмдаа. Дэлхийн 2-р дайн дөнгөж дуусч, Хятадад иргэний дайн ид явагдаж, Солонгосын дайн нь өрнөж АНУ тийшээгээ бүх анхаарлаа чиглүүлж байхад Гадаад Монгол нь өөрийн тусгаар тогтнолын талаар санал асуулга явуулж тусгаар тогтносон нь ёстой ЭД ШИД байсан. Хэрэв үүнийг хийхгүйгээр 1949 он болгочихсон бол дэлхийд Хүйтэн дайн өрнөж, БНХАУ байгуулагдаж, хоёр Солонгос улс үүсч, АНУ ёстой солиорч өгөх байсандаа. Тэгвэл тусгаар тогтносон БНМАУ үүсэх байсан болов уу?

Зочин [5.48.41.217] 2023-10-21 17:34:10

Яг үнэн.

Zochin [202.9.40.9] 2023-10-20 10:43:06

OPOC ba XYTAD iin TOGLOOM BAIJ EE

Зочин [138.88.250.5] 2023-10-20 21:43:42

Chinii hytad ter ued togloh chadalgvi baisan shvv hunhuuza


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.