АТГ: Нүүрсний асуудлаар 51 хэргийг шалгаж, 11-ийг шүүхэд шилжүүлж, 10-ыг хаасан

Aдмин / Хууль

Авлигатай Тэмцэх Газраас хэвлэлийн хурал зохион байгуулж, сүүлийн үеийн мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгч байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг нүүрсний гэх хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах бүлэг орд газраас төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК болон орон нутгийн өмчит “Тавантолгой ХК” нь нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалтын ажил, дээрх үйл ажиллагаануудыг хэвийн явуулах зорилгоор төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах зэрэг үйл ажиллагаанд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоолгохоор улсын Ерөнхий прокурорын тогтоолоор эрх бүхий байгууллагуудаас ажлын хэсэг томилон шалгаж байгаа.

АТГ-аас нүүрсний гэх хэрэгт авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.

Нүүрстэй холбоотой гэгдэх 30 хэрэг АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд байсан. Хэрэг бүртгэлийн тоо нэмэгдэж, 42 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Нийт 72 хэргийг шалгалаа. Одоогоор

  • 43 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд
  • Найман хэргийг нэгтгэн шалгаж байгаа.
  • 11 хэргийг шүүхэд шилжүүлсэн
  • 10 хэргийг гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шүүхэд шилжүүлсэн 93 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох 10 хэргээс зургаа нь аймаг, нийслэлийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн бол дөрвөн хэрэг шүүхэд хянагдаж байна.

Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 155 иргэн, албан тушаалтан, гурван хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан” хэмээлээ.

Нүүрстэй холбоотой хэрэг олон жилийн хугацаанд явагдсан, өргөн цар хүрээтэй тул мөрдөн шалгах ажиллагаанд цаг хугацаа шаардагдаж байгаа. Үүнээс гадна шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулах, гадаад улсын эрх бүхий байгууллагууд хамтран ажиллахаар хандсан хариуг хүлээх, оролцогчдын зүгээс гаргаж буй санал хүсэлтийг шийдвэрлэх зэргээс шалтгаалан цаг хугацаа орж байгаа гэдгийг тодотгосон юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.