Т.Бадамжунайгийн хэргийг түдгэлзүүлэх үү?!

Aдмин / Хууль

Шүүхээс “....НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны аравдугаар сарын 25-ны өдөр товлон зарласан.

Гэвч Т.Бадамжунай “...Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох” хүсэлт, мөн түүний өмгөөлөгчөөс “...Хүндэтгэн үзэх шалтгаантай шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтүүдийг холбогдох баримтуудын хамт шүүхэд ирүүлсэн. Шүүх тэдгээрээс гаргасан хүсэлт, холбогдох баримтуудыг хянан хэлэлцэж, хүсэлтүүдийг хангах үндэслэлтэй гэж үзэн, Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ” гэж мэдээлэв.

Тухайлбал, Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Ш.Цэцэгмаа урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үеэр “...Миний үйлчлүүлэгч харвалтын улмаас зүүн талын гар, хөл болон хэл ярианы саажилттай болсон. 2023 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 5-ны хооронд УГТЭ-т, аравдугаар сарын 13-19-нд "Аллерги Мед" эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн.

Гэсэн ч засал олохгүй байна. Тиймээс 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрөөс Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор бусдын асрамжид байнгын хэвтэр, ухаан санааны хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байна. Өөрийнх нь зүгээс шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа.

Эмчлэгч нарын зүгээс Т.Бадамжунайг сэтгэл санааг тайван байлгах, аливаа цочрол хямралд оруулахгүй байхыг байнга зөвлөдөг. Ийм учраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн Т.Бадмжунайгийн өмгөөлөгч “...Үйлчлүүлэгчийн маань биеийн байдал нь сайжирч, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүртэл хэргийг түдгэлзүүлэх боломжтой” гэсэн агуулга бүхий зүйлийг ярьсан. Өмгөөлөгч санаандгүй зүйл яриагүй бололтой. Т.Бадамжунайгийн бие сайжиртал хэргийг нь түдгэлзүүлэх асуудал тодорхой түвшинд яригдаад эхэлжээ. Хэрвээ Т.Бадамжунайгийн энэ “хүсэлт”-ийг хууль хяналтынхан хүлээн авч ёсоор болговол хэргийг шийдвэрлэх явц ямар ч байсан 2024 оны сонгууль өнгөртөл хойшлох юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.83] 2023-10-29 09:07:48

Салхинд хийсгэн замируулнаа гэж нэг арга бий.

Зочин [66.181.161.200] 2023-10-29 08:52:32

Нүүрсний хэргтэй агаар нэг. Нүүрсчид сандралдан, засгийг унагаад эсвэл улсаа сүйрүүлээд ч хамаагүй муу явдал, хулгайгаа олонд мэдэгдэхгүй, өмч хөрөнгөө хураалгахгүй, албан тушаалтайгаа үлдэх гол ашиг сонирхолтой. Хамгийн гол нь аливаа хулгайг нэг хүн, нэг хэсэг хүмүүс хийвч түүний цаана ашиглагдсан, хуйвалдсан гээд өчнөөн олон хүмүүсийн эрх ашиг хамт явж байдаг. Жишээ нь малын хулгайг авч үзье. Малын хулгайч гээд л нөгөө охин хүүхэд хүчиндсэн рецедив шиг тэмээнээс тэмдэгтэй амитан байдаг гэж бодож байна уу? Андуурал шүү. Ердөө таньдаг ах чинь, хуурай эгч чинь л байгаа. Архангай руу, Дундговь руу утас цохих төдийд л машинаараа шуугиж хүрч ирээд л махтай, айраг цагаатай золгуулдаг нөгөө буянтай ах дүүс чинь. Үнэ мөнгө ярихаар, "яахав ээ миний дөө, зах дээр бол төчнөөн төгрөг гэнэ шүү дээ. Ах эгч хоёр нь яахав дээ, дүү нараа бодоод л..." гэнэ. Сэтгэл нь сайхан ч яаж зүгээр байхав захын ханштай хараа бараа хэдэн төгрөг төлж таарна. Ингээд л малын хулгай амжилттай хийгдэх нь энэ. Гэтэл энэ

Зочин [66.181.161.200] 2023-10-29 09:14:21

хэргийг онцгойлон илрүүлэх гэхэд дараах байдлаар эрх ашгууд хөндөгдөнө. За нөгөө буянтай ах чинь цаанаа ганцаараа биш бүхэл бүтэн Архангайг дамнасан малын хулгайн сүлжээний ердөө нэг суваг нь байдаг байхгүй юу. Орон нутгийн хулгайчууд сонгуулиар хамгийн боловсролгүй, ядуу, гэмт хэрэгтэн, аливаа асуудалтай, эрээ цээргүй нэгнийг лобидож баг, сум, аймгийн засаг, нитх-н төлөөлөгчөөр тавьдаг юм. Дараа нь түүнийгээ аль нэг сул талаар нь дарамтлан атгандаа хийж хүссэнээ гүйцэлдүүлэх гэж. Жишээ нь малын хулгай дээр багийн даргыг яг ийм маягаар ашиглах гэж сонгоно. Нөгөө амитан нь нааш гэсэн болгонд бялдуучлан үйлчилнэ. Нээнтэгтэй. Хулгайчууд эднийг харцаараа хөдөлгөнө. "За П... Минь, би маргааш хүүхдийн хоол хот руу хүргэж өгнө. Би хүүхдээ явууллаа. Чи тамгаа дараад явуулаарай. Олон юм яриад байв аа. Хохь чинь шүү" гэж утас цохиол болоо. Багийн дарга "тийм тийм зүстэй хонь малыг идшинд төхөөрөн..." Гэсэн бичиг дээр өөрөө үзээ ч үгүй байж тамга дараад явуулна. Дараа нь орон нутгийн цагдаа нар байна. Тэд хулгайчийг зүгээр явуулахгүй. Заавал татвараа хураана. За тэгээд мань хулгайч Баруун Түрүүнийхээс эхлээд Баянзүрхийн постны байцаагч нарт бас л нөлөө олохыг бодно. Чингэж явсаар нөгөөх худалдан авагч буянтай дүү нар дээр ирнэ дээ. Үүнийг хүртэл хулгай хэчнээн гар дамжиж, хэчнээн хамаарал бүхий этгээдүүдтэй болов? Ганц муу хонины мах хэтэрхий олон хүний толгойг цусдах болж байгаа биз? Энэ чинь л байхгүй юу. Хэрэв осол болж хулгай илрэн аль эрт идээд гаргачихсан махны өр төлөөнд унах боллоо гэж саная. Тэгвэл юу болох вэ? Нэг бол хулгайчийг таньдаг нөгөө лут сүлжээ чинь мань хулгайчийг гадуурхан огт таньдаггүй, мэддэггүй дуулаагүй гэж гүрийнэ. Уг нь бүгдээрээ хулгайчуул байх атал гэнэт юу болов гэмээр бүгд өөрсдийгөө ариун явдалтан гэж тунхаглацгаана. Эсвэл бүгдээрээ сүйрсэнээс түүнийг золиод өөрсдөө мэнд үлдэхээ бодно. Ингэсэн тохиолдолд мань хөөрхий хулгайч хүссэн ч эс хүссэн ч золигт гарч нийтийг амраахаас өөр сонголт үгүй болно. Монголын нийгэм өнөө цагт дээрээ ч доороо ч иймэрхүү хулгайн схем дээр оршин тогтнож байна.

Иргэн [202.126.88.94] 2023-10-29 08:19:22

Энэ хүний асуудлыг хэрхэн шүүж, шийдвэрлэснээс дараагийн асуудлуудад жишиг болно. Үйл үр гэж юу вэ гэдгийн нотлох баримт болог

Зочин [104.59.127.168] 2023-10-28 23:17:34

Бадамжунайн гол асуудал бол аилгалын системийг үүсгэх хөгжүүлэх , хоёр намын олигархи бүлэглэлийг бий болгох, аль ч нам төр барьсан тэр хүмүүстйн ашиг сонирхолд нийцэж шийдвэрийг нь гаргаж байдаг, хэн их хуралд орох, хэн ерөнхийлөгч, ерөнхиы сайд болох, хэн шүүх, цагдаа, тагнуулын дарга болох ,тэднийг эсэргүүцсэн шударга , эх оронч хүиүүс саад болох бол хэлмэгпүүлэх, шоронд хийх, амь насанд нь хүрэх ийм том асуудалыг мэддэг, хийдэг гол хүн нь учраас тэр талаар нь хуулийн байгууллага сайн ажиллаж чадвал бүлэглэлийн ноёрхол унахад чухал хувь нэмэр оруулна. Тэрнээс биш ьэр хүний хувийн хөрөнгийн асуудал бол жижиг зүйл юмаа.

Зочин [104.59.127.168] 2023-10-28 22:59:29

Сонгууль болох гэж байгаа болохоор Бадамжунайн асуудлыг түтгэлзүүлээд орхих байх. Олон хүмүүсийнн карьерт нөлөөлнө. Сонгуулийн дараа гарсан хүмүүс энэ том асуудлыг шалгах эсэх нь тэдний хүсэл сонирхлоос их шалтгаална. Шүүхэд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байгаа болохоор том хэргүүдийг.гацааж байгаад , хэрэгсэхгүй болгоно.

Зочин [103.215.14.2] 2023-10-27 15:26:10

Эрүүл мэнд нь муудсан бол, бүх хөрөнгийг нь битүүмжилж улсын орлого болгох нь зүйд нийцнэ.

Зочин [66.181.161.231] 2023-10-28 12:44:43

Биё хурдан эдгээд Ялаа Эдлээсэй гэж ард түмэн харж байгаа байх өө - Намайг хөл хугархай байхад шүүх Ял өгөөд л шууд дамжингийн эмнэлэгт хэвтүүлсэн ЯЛГАА БАЙНА УУ

Зочин [122.201.23.28] 2023-10-27 12:33:15

Ямбыг нь эдэлсэн бол ялыг нь ч эдлэх ёстой л гэдэг юм, Бие нь үнэхээр муу байгаа бол зүгээр л улсаас авсан хохирол учруулсан эд хөрөнгийг нь хурааж аваад орхивол яасан юм болоо, Аль ч юмгүй хоосон хоцрох вий дээ хөө,,,

Зочин [202.179.25.218] 2023-10-27 11:53:55

Бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болгож улсдаа тушаа. Энд нарийн хөрөнгө гэж юу байхав дээ. Улсаа хулгайлаж хөрөнгөжсөн новшийн хулгайч нар

Иргэн [66.181.190.110] 2023-10-27 11:49:07

Шударга шүү ??????!!!!!! та нар өвтэйг эмчлүүлье гэхэд сонсон сонсохгүй байж байгаад үхүүлсэн биздээ !!!!! адилхан шүү за !!!!! юү тарина тэр түүнийгээ хурааж байгаа шдээ !!!!!!!!

Зочин [139.5.218.35] 2023-10-28 08:40:19

Яг үнэн муусайн цагаандаа гарсан улсаа худалдсан авилгач луйварчид. Энгийн иргэн байсан бол аль эрт ялыг нь өгөөд шоронд хийчихсэн!!!!!!!!!!!!! Хууль шудрага бай!!!!!!!

зочин [66.181.177.29] 2023-10-27 11:47:46

хулгай хийж идэх болохоор эрүүл саруул, хийсэн хэргээ хариуцах болохоор өвчтөй болж жүжиглэх юмдаа үйлийн үр гэж бий шүү үхэхээсээ өмнө чдаж нэг ч болтугай зөв зүйл хиймээр юмдаа Бадамшунал гуай

Зочин [203.98.76.249] 2023-10-27 11:29:55

одоо хөрөнгийг хурааж аваад юу гэхийг нь мэдүүл

ЗОЧИН [59.153.86.104] 2023-10-27 11:01:11

Бадамжунайгийн эрхэлсэн ажлын цалин ,гэр бүлийн бодит бизнес түүний орлогыг тооцож үзээд түүнээс давсан орлого байвал түүнэ яаж олсноо нотолж чадахгүй мөн гадаадад зугтаж амьдарсан үеийн их зарлагаа чухам хаанаас гаргаж байсныг шалгаж өөрийн эрх мэдлээр авилга авч хөрө нгөжсөнийг нотолж хөрөнгийг хураа .


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.