АГААРЫН БОХИРДЛООС ШАЛТГААЛАН НИЙТЭЭРЭЭ ХАВДАР ТУСАХ УУ???

Aдмин / Нүүр

Шуналаа дийлээгүй үе үеийн хотын удирдлагууд, тэднийг өөхшүүлэн хувь хүртэж цулайгчдын түрийвч нь зузааран гадаадад арал худалдаж авах хэмжээнд хүрсэн байлаа ч энгийн ард түмнийхээ амьдрах эрхээс таслан дээрэмдсэн аз жаргал нь хэр зэрэг амттай байхыг хожим түүх шүүнэ биз. Шахмал түлшний үйлдвэр орчмын айл өрхүүд аюултай хортой нөхцөлд амьдарч, тайван амгалан байх аргагүйддэгээ үе үе хэвлэлд мэдээлэлдэг. Тодорхой хэмжээнд үнэ хөлсөө төлөөд худалдаж авдаг шахмал нүүрсний чанар муу, нунтаг хог их гарч байгааг ч иргэд шүүмжилсээр байдаг.

Хамгийн гол нь эл түлшнээс тодорхой хувиар хамааран иргэд амь насаа алдах угаартах, гэр орон нь шатах тохиолдлууд бүртгэгдсээр байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй сэдэв төдийгүй эрх баригчдын сонгуулиар амласан утааг 70-80 хувь бууруулах зорилт нь 0 түвшинд үнэлэгдэхээр бодит байдалтай учраас асуудлын араас хариуцлага нэхэх шаардлага бий.

Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь төвлөрөн амьдарч байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал нийгмийн хэм хэмжээнээс хальж үндэсний аюулгүй байдалд харшлах аюултай байдал руу аль хэдийн орсон боловч хүнлэг энэрэнгүй ёсыг уландаа гишгэсэн төрд шургалсан олигархи бүлэглэлүүд утааг бизнесийн боломж гэж харж асуудлыг ужгируулан, төсвийн олон тэрбумыг хий зувчуулан борчуудын амиар наадах ноцтой гэмт хэргийг үйлдэхдээ юман чинээнд тоогоогүйг хэзээ нэгэн цагт шүүх өдөр ирэх ба угаартаж нас барагсад, хэвлийдээ хордож буй ураг удмынхны амь насыг нэхэмжлэх цаг ойртжээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан станц, автомашин, гэр хороолол болон бусад эх үүсвэрээс үүдэлтэй. Тодруулбал, дулааны цахилгаан станц 44.2, гэр хороолол 31, автомашин 16.1, бусад эх үүсвэр 8.7 хувийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад, үлдсэнийг нь 100 хувь гэж үзвэл, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна.

Иймээс гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх асуудал нэн тэргүүний атал аль ч үеийн төр засгийн удирдлагууд зарцуулсан төсвийнхөө хэмжээнд мэдэгдэхүйц үр дүн гарган ажиллаж чадахгүй байдал бахь байдгаараа нь авлигалын сүүдэр туссаныг гэрчлэх болов уу.

Агаарыг бохирдуулагч нь тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг юм. Үүнээс хамгийн их буюу тоосонцрын 52.3, азотын давхар ислийн 63.2 хувийг автомашин, нүүрстөрөгчийн дутуу ислийн 64.1 хувь, хүхэрлэг хийн 71.7 хувийг гэр хороолол бүрдүүлж буй. Агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөл 24 хувийг бүрдүүлж байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [212.51.198.193] 2023-11-15 18:06:00

saijruulsan huurs heregleed utaagui bolchihloo geed bsan haana bna 30jil utaatai temtseed enuu hudalch hulgaichnuud uls orniig suiruulj duuslaa daa eh oron mongol tumniig mohooson MANAN tamd ochih bolno Hytad esvel orosiin koloni bolohoos oor zam uldsengui dee

Хотын захиргаа гөлөгнөөд хийж чадахгүй л дээ. [66.181.160.39] 2023-11-15 15:13:56

Улаанбаатарт дэндүү олон хүн зуух яндантай байшин, гэрт амьдарч байгаагаас болж байгаа. Тэднийг цөөрүүлэх нь хотын удирдлагын, цаашилбал Засгийн газар, УИХ-ын проблем. Цөөлөх нэг "сонгомол" арга бол хотод монгол гэр бариулахгүй байх, ө.х. хүн бүр орон сууц, байшинд амьдар гэсэн нөхцөлийг мөрдөх. Ж-нь Баян-Өлгийд монгол гэр бараг байдаггүй. Тэгвэл утааны 25-30 хувийг багасгана. Даан ч үүнийг "ардчилсан бус","монгол бус", "ядуу айлуудыг гадуурхсан" арга хэрэглэлээ гээд хүлээн зөвшөөрөхгүй. Уг нь үүний далбаан дор монгол гэрт амьдарч байгаа айлуудыг унаж байгаа Бонго, Приус. Бонготой нь хамт аймаг хөдөөрүү нүүлгэж болж байгаа юм.

Монгол [46.114.149.72] 2023-11-15 14:43:47

Шунал нь дуусдаггүй луйварчидаас болж Улаанбаатарын оршин суугчид ингэж хордож байгаа юм. Үе үеийн хотын дарга , Улаанбаатар хотын менежерүүд, газрын албаны дарга нарыг шоронд хатаавал таарна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.