С.Амарсайхан: Стандарт хаана бодитоор хэрэгжинэ, тэнд эрсдэлгүй амьдрал, хөгжил дэвшил бий болдог

Aдмин / Улстөр

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж буй Эрсдэлийн үндэсний форум Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК хамтран зохион байгуулж байгаа тус форумд нийслэл, 21 аймаг, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцож буй. Уг форумыг нээж Шадар сайд С.Амарсайхан үг хэлэв.

Тэрбээр энэ удаагийн форумыг “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа болохыг онцлоод "Өнөөгийн Улаанбаатар хот нь стандарт алдагдсаны тод жишээ бөгөөд тухайн улсын нийт хүн амын 7-14 хувь нь нийслэлдээ оршин суудаг бол үүнийг стандарт хэмжээ гэж үздэг. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдардаг. Энэхүү үзүүлэлт нь стандарт хэмжээнээс даруй 3.5-7 дахин их байна гэсэн үг.

Стандарт бол нэг агентлагийн эсвэл нэг салбарын асуудал биш. Нийт улс орны эрх ашиг, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал эд эс нь юм. Хаана стандарт бодитоор хэрэгжиж мөрдөгдөнө, тэнд амар тайван амьдрал, хөгжил дэвшил цэцэглэнэ. Хүн амын амьдралын чанар сайжирна. Харин хаана стандарт алдагдана, тэнд аюулын харанга дэлдэж, ажилгүйдэл ядуурал нэмэгдэж, хөгжил боомилогдож байдаг. Товчхондоо, Стандарт бол харилцан итгэлцэл, хариуцлагатай гүйцэтгэл, хяналт, үр дүнд суурилсан тогтвортой хөгжлийн үндэс" гэлээ.

Шадар сайд цааш хэлэхдээ "Монгол Улс 6000 гаруй стандарттай. Энэ бага тоо биш. Зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд хэрэгждэг, хэрэгждэггүй 700 гаруй стандарттай. Эдгээр стандартаа шат шатандаа мөрдөж хэвшье, заримыг нь шинэчилж цэгцэлье, орчин цагийн чиг хандлагатай уялдуулан илүү боловсронгуй болгоё гэдэг асуудлыг би Хотын дарга байхаасаа хөндөж ярьж эхэлсэн. Одоо Шадар сайдын хувьд, гамшгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувьд салбар бүрт стандарт мөрдөж хэвшүүлэх тал дээр илүү бодит үр дүн гаргахыг зорьж, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлан хэрэгжүүлэх хүрээнд “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна" гэлээ. Энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжлэх тус форумын эхний өдөр төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, аж ахуйн нэгж, бизнес, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хэвлэл мэдээллийн болон бусад оролцогч талуудын төлөөллийг оролцуулсан нэгдсэн хуралдааныг зохион байгуулна.

Хоёр дахь өдөр нь төрийн болон мэргэжлийн байгууллагууд оролцох ба уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, гамшгийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг тооцон хөгжлийн оновчтой бодлого, алсын хараа, авсан сургамжид суурилан гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэх зорилтын хүрээнд үргэлжилнэ.

Гурав дахь өдрийн хуралдаанд төр, иргэнийн нийгэм, бизнесийн байгууллагууд, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний судалгааны болон хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож, нийт хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчинд нөлөөлөх эрсдэлийг тодорхойлох, тэдгээрийг бууруулахад шаардлагатай бодлого, хууль эрх зүйн орчин, стандартын асуудлуудыг хэлэлцэх юм.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.44] 2023-11-21 14:54:26

Худлаа баахан хурал хийж мөнгө үрэхээ болиочээ 30жил л хурал зөвлөгөөн туршлага судлах гээд л баахан дүрэм журмууд дандаа ард иргэдэд чирэгдэл учруулсан торгосон дарамталсан шийдвэрүүд

Зочин [203.98.76.249] 2023-11-21 09:29:20

энэ үхмэл худлаа шаар даа. хотын стадандарт гэж баахан цаас наасанаас өөр юу ч гийгүүлэгсэнгүй. идсэн хураасан мөнгөө эргүүлж тушаагаад ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад ясаа тавих газартаа очиж суу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.