ОБЕГ: Цасанд суусан таван автомашиныг татан гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг хангалаа
Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, Говь-Алтай, Дундговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар шуурсны улмаас цасанд суусан таван удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.
Тодруулбал, Увс аймгийн Наранбулаг суманд нэг, Дорноговь аймгийн Алтанширээ суманд хоёр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нэг дуудлагын дагуу тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн.
Алба хаагчид цасанд суусан таван автомашиныг татан гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.80] 2023-11-22 15:00:52
Юун ч сүртэй юм яриад байдаг юм. Дээр уёд цасанд суусан машиныг татах, гаргах ажлыг бараг хүн болгон хийдэг байсан юм. Тэгээл хүний амь аварлаа гэж сүржигнээд байгаагүй л юм даа. Ёр нь туслах нь өөрийн үүргээл гэж үздэг байсан шүү. Та нар бас л үүргээ л гэж үзэх хэрэгтэй ш дээ
зочин [66.181.191.150] 2023-11-22 13:23:47
Татсан машин бүрийн дотор сууж явсан хүмүүсийн амийг аварлаа гэж сүржин модон тоогоор хөөцөлдөгөө зөөлрүүлэж амьдрал мэдээллээ ойртуулж байгаа нь сайн юм.