ЗГ: Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно

Aдмин / Хууль

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтлоо.

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах зорилготой юм.
Төсөлд Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулна.

Мөн нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулахаар тусгалаа.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.139] 2023-11-23 09:58:26

ЗӨВ ТЭГЭЭД ЦАГДАА, АТГ-Т АЖИЛЛАЖ БАЙСАН ЭХ ОРОНЧ ЗАЛУУСЫГ АВЧ ШҮҮГЧ БОЛГО, ШҮҮГЧ НАРЫН ДУНДААС СОНГОВОЛ ЭНЭ ШҮҮХИЙГ БАЙГУУЛААД Ч ХЭРЭГГҮЙ БАХЬ БАЙДГААРАА АВИЛГАЧ НАРАА ХАМГААЛСАН Л ШҮҮХ БОЛНО.

Энэ бол завсрын шүүх. Цаашдаа олон шүүх байгуулагдна. [103.57.95.80] 2023-11-23 00:40:50

Үй олон хуульч бэлтгэчихсэн улс юм чинь шүүх байгуулах ч энүүхэнд. Төсөв мөнгө байвал л шүүх байгуулаад л байна, зогсохгүй. Өшөө ямар шүүх цаашдаа байгуулах бол оо?

Зочин [59.153.112.83] 2023-11-22 16:18:12

Маш зөв гэж үзэж байна,харин түүнд орох шүүгчдийг маш өндөр,нарийн шалгуураар ёстой шар шүүсийн шахаж байж шүүгчдээ сонгон оруулах хэрэгтэй,дэмжиж байна.Дээрх хүний саналыг 100% дэмжиж байна.

Зочин [66.181.169.116] 2023-11-22 15:49:21

хичнээн шүүх байгаад хариуцлага алдсан мэдлэггүй чадваргүй халаасны шүүгч нарт өргөж байгаа тангарагт нь хатуу хариуцлага тооцох үг агуулга оруулж тэрийг нь хуулийн санкцдаа тусгаж эргэж хуриуцлага тооцдог болох хэрэгтэй Жнь төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ гэж /цэргийн тангараг/


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.