Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Aдмин / Орон нутаг

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсаны улмаас дээрх аймгийн 27 суманд 165 удаагийн дуудлагаар 307 хүн төөрсөн, сураггүй болсон.

Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран үүрэг гүйцэтгэж, 08:00 цагийн байдлаар 252 хүнийг эсэн мэнд оллоо.

Харин Дорноговь аймагт 15, Дорнод 3, Хэнтий 2, Сүхбаатар аймагт 35 буюу нийт 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.