Найман аймгийн 26 сум зудархуу байна
Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн өнгөрсөн сарын 03-ны өдрийн шийдвэрээр бүх төрлийн малын махыг бодлогын гэрээний үндсэнд хязгаарлалтгүй экспортлохоор баталсантай холбоотойгоор 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нийт 12 оронд 260.0 сая ам.долларын өртөг бүхий 70.0 мянган тн мах экспортлоод байгаа юм.
Хэдийгээр хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тодорхой түвшинд хангасан ч монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, нөхцөл байдал хүндэрч байна.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн нийт 22 сум, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг зудтай байгаа бол 8 аймгийн 26 сум зудархуу байна.
Сэтгэгдэл
Зочин [103.212.119.29] 2023-11-30 17:12:14
Хивэг тэжээлээ дотоодоо хангачих хэмжээний хүчин чадлыг ашиглаж чадахгүй хужаа руу зөөж Монголоо хорлогчидийг зүгээр орхихгүй хариуцлага хүлээлгэх шаардлагатай
Зочин [66.181.184.17] 2023-11-28 19:11:32
малаа хурдан төхөөрсөн дээр шүү