“ГАЗРАА ГАДНЫНХАНД АЛДСАНААС ҮХСЭН НЬ ДЭЭР”

Aдмин / Улстөр

Хэдий зарим үзүүлэлтээрээ сулавтар ч Монголчуудын эх орон газар шороо тусгаар тогтнолдоо чин үнэнч халуун сэтгэл бөхөхгүй юм. Гэвч жирийн ард түмнийг аж амьдралдаа түүртэх хойгуур мөнгөнд дуртай шунахай ноёд, богино бодолтой элэг буруутнууд манай улсын газар нутгийг гаднынханд ил цагаан наймаалцсан байж болзошгүй асуудлууд хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл ҮАБ-д харш асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхаарал хандуулж эхэлсэн ч нэг өдөр шийдэгдэж, ганцхан шийдвэрээр бүх аюул арилахгүй нь ойлгомжтой.

Ерөөс ардчиллаа алдаад араас нь эх орноо тавиад туучих юм гэж үү? гэх айдас, шаналал хүн бүрийн зүрх сэтгэл хадаастай.

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороогоор л нийгэм, олон нийтийн анхааралд өртсөн ч үнэндээ газраа наймаалцахыг оролдсон удаа дараагийн оролдлого төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас тухайлбал УИХ-ын гишүүн сайд нараас гардаг хэмээх нь нэгэнт нууц биш болжээ. Бас лиценз нэрээр олгогдсоор буй газрын наймааны цаана ямар аюул нуугдаж байгааг дахин нягтлах шаардлага үүсэв үү.

Угаас төр улс оршин тогтнохын гол үндэс суурь болсон газар нутгаа эзгүйрүүлэх, гаднынханд найр тавин худалдах нь үеийн үед уучилшгүй гэмт хэрэгт тооцогдсоор ирсэн. Газар нутаггүй үндэстэн хэдий бие даасан засаглалтай байлаа ч төрт улсын хэмжээнд үнэлэгдэхгүй бололцоогүй. Иймд эртний их түүхтэй эзэн нь байхын тулд сэргэмжлэх цаг иржээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.243] 2024-11-09 12:56:28

Комунизмын үед германаас орж ирсэн боловсролоор сэхээтэн болсон иргэдийг ардчилал гэх буруу нийгэмд ганзагын наймаанд явуулаад алдчихсан. Одоо зальхай шуналт этгээдүүд газраа худалдсан. Орон нутгийн удирдлагад хэлэхгүй худалдсан

Зочин [66.181.187.243] 2024-11-09 12:52:38

Ардчилал угаашаа шуналтнуудыг дэмждэг

Зочин [66.181.187.243] 2024-11-09 12:51:30

Муулуулсан ч газраа хамас бүлэг шиг хамгаалах дээрээ тулах вий. Үхэхийн даваан дээр

Хаагий [103.140.10.215] 2024-11-07 20:50:59

Хүк толгойлоод явж бгаа

Зочин [103.57.94.82] 2023-12-25 22:39:35

Үнэндээ улс төр юу бодож байна аа бид удахгүй хятадын боол болохгоод байна

Зочин [43.242.243.14] 2023-12-12 17:53:15

Gazar nutgaa aldah dre tulah yum bol bas ard tumen ni hard suuhgui bha

Зочин [203.98.76.249] 2023-12-12 15:07:39

америкаас цөмийн зэвсэг захиалж сааарал ордонг бөмбөгдүүл.

Зочин [139.5.216.102] 2023-12-12 12:57:58

Ёр нь захаасаа газраа тавиад туучихсан юм бишүү.тэгвэл өвөр монгол шиг л юм боллоо.асуудлыг нэг талдаа шийдэх хэрэгтэй.манжийн үёэс л хятад манай газарт шүлсээ гоожуулсан шүү дээ.нүд чих бнауу.газраа түрээсэлж худалдсан этгээдийг олж цаазаар авах хэрэгтэй.цагаан хэрэмнээс нааш шаахайны мөр гарах ёсгүйг өвөг дээдэс захиж гэрээсэлсэн шүү бүү март.

Монгол [202.72.245.121] 2023-12-12 09:21:40

Энэ төр барьж байгаа нэртэй УЛСАА тонон дээрэмдсэн, газар нутгаа зарсан, зараахаар санаархсан бүхнийг шийтгэж болох дээд хэмжээгээр нь шийдгэж, үе удмаар нь төрөөс холдуулах шаардлагатай.

Зочин [202.179.24.70] 2023-12-12 07:19:12

Оросуудаас сурсан хялбар бөгөөд зэвүүн арга шүү дээ. Яг өнөө нүүрсний асуудалд анхаарах гэхээр ямар нэг шал ондоо том асуудал босгож ирнэ, өнөө монголчууд маань тэр аяараа тэр асуудал руу нь хуйларчихна.

Зочин [43.242.243.51] 2023-12-11 23:43:37

Ингэж сүржигнээд нөгөө нүүрсний хулгайгаас анхааралыг нь холдуулж өөр туулай хөөлгөөд эхэллээ дээ хамгийн түрүүнд нүүрсний хулгайгаа шийд тэгэхгүй бол хулгайч нар сугарч үлдэх гээд газар эзэмшүүлсэн асуудалыг өндөр авхуулж сэвээд унлаа удахгүй захиалгат жагсаал цуглаан өлсгөлөн гээд өөр тийш нь гөлөг төөрүүлэх биз тэгээд ч тэр газрын асуудал бол цагдаагийн хийх ажил

Зочин [139.5.218.61] 2023-12-11 22:11:00

ман ан-г сонгосны гай

ЗОЧИН [202.126.89.249] 2023-12-11 16:25:08

ЗАА ЭНЭ ХУДЛАА УЛСТӨР ХИЙХЭЭ БОЛИОД ӨГВӨЛ ТААРНА БҮХЭЛ БҮТЭН УЛС БАЙЖ ГАЗРАА АЛДААД СУУЖ ХАРАГДААЧ ЯМАР 1921 ОНУУ АРАЙ ХЭТЭРТЛЭЭ ХҮМҮҮСИЙН ТАРХИЙГ УГААХ ГЭЖ ГАРГАСАН ЗАХИРАМЖАА ЦУЦЛААД Л БОЛОО БИШҮҮ ЭЗЭН НЬ ЮМАА МЭДНЭ ЭРЭГ НЬ УСАА ХАШИНАА ГЭЖ МАНАЙ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА БОЛ МАНАЙ Л ХУУЛИЙГ ДАГАХ ЁСТОЙ АВИЛГА АВСАН ДАРГА НАРЫГАА Л ХАРИН ХАТУУ ШИЙТГЭЭД ШОРОНД НЬ ХИЙГЭЭД ХӨРӨНГИЙГ Н.Ь ХУРААГААД УЛСЫГ ХОХИРОЛГЙҮ БОЛГООТХООЧ ДЭЭ ДЭЭ ТЭГЭЭД Л ЭРХ МЭДЛИЙГ НЬ АТГАСААР БАЙЖ ӨӨРСДӨӨ Л ПОПРООД БАЙГАА НЬ МАН АН 2 ШҮҮДЭЭ БАС ХҮН БОЛГОН ӨР ТӨЛНӨ ГЭЖ АН УЛСТӨР ХИЙЭЭ БОЛИЖ ҮЗЭЭЧЭЭ ТЭНЭГ ХҮН ХУУРЧ БАЙГААМ ШИГ Л ХЭЗЭЭЧ ХУЛГАЙЧДЫН ӨРИЙГ АРД ТҮМЭН ТӨЛӨХГҮЙ УЛС НЬ ӨР ЗЭЭЛ ТАВЬСАН БОЛ УЛС НЬ ТӨЛНӨ КОМПАНИ НЬ ӨР ЗКЭЭЛ ТАВЬСАН БОЛ ТЭР КОМПАНИ Л ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭНЭ ГЭДГИЙГ МЭДСЭЭР БАЙЖ 1 ХҮН ТӨЧНӨӨН ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ БОЛЛОО ЭНЭТЭР ГЭЖ ГАЛЗУУ СОЛИОТОЙ ЮМ ЯРИХАА ЗОГСООВОЛ ТААРНА.

Зочин [66.181.161.146] 2023-12-11 13:20:04

Энэ чинь л зүгээр лоозонгийн л үг. Соц системд бидэнд ингэж цээжлүүлдэг байсын. Ингэж цээжлүүлэх мөртөө Зху-д хэдэн мянган гектоараар нь дээрэмдүүлдэг, бэлэглэдэг байсан. Одоо цаана чинь бас хэдэн мянган гагаар нь зарчихсан сууж байна. Энэ эрх баригчдын засаглаж буй үед шүү дээ.

Иргэн [139.5.217.72] 2023-12-11 13:00:52

Юун том Толгой вэ???!!! Бурхан Эзэний өгсөн газар нутагийг өөрийнх юм шиг ашиглаа юү ??????Бурхан хүмүүсийг түр зуур сайхан амьдраад буцаад ирээрэй гэсэн шдээ!!!!!!! Одоо өгсөн юмаа буцааж авах л болно. --- Шуналтангуудаа амь чинь хаачихийг мэдэх үү ???????Бурхан мэддэг шүү!!!!!!!!!?????????

Зочин [59.153.113.146] 2023-12-11 12:23:03

Дэнс дэнс мөнгөөр дэлхийгээ худалдсан сайдууд гуай Богц богц мөнгөөр богдыгоо худалдсан сайдууд гуай

Зочин [202.9.46.204] 2023-12-11 12:14:50

Монголын шунхай ноёдуудаас болж өвөрмонголын газар нутгийг хятадад алдсан түүхтэй.

Зочин [202.126.90.111] 2023-12-11 12:12:26

3 өндөрлөгө, ЗГ, УИХ чаддаг хүмүүст нь ажлаа өгөх хэрэгтэй

Одоо чангарлаа гээд цаашдаа юу болох юм бэ? [66.181.160.33] 2023-12-11 11:58:33

Орчин үеийн монголчууд, засгийн түшмэдүүдээс газрынхаа төлөө үхчих хүн гарч ИРЭХГҮЙДЭЭ. Тийм абстракт буюу хийсвэр зүйлийн төлөө хэн амиа өгөх юмб? 80-хан жилийн дараа 22-р зуунд дэлхий ямар ч болох билээ? Олон улсын интернационал буюу коммунизм, эсхүл транскапитализм, эсхүл глобалчлал буюу даяаршил ялчих ч юм бил үү? Бүгдийнх нь эцсийн зорилт бол улс орнуудын хил хязгаарыг арилгаж газрын үр шимийг зөвхөн монголчууд БИШ харин БҮГД Л хүртэе гэж байгаа ш дээ.

Дэлхийд элдэв юм болж л байна. [66.181.160.33] 2023-12-11 14:28:50

Түрүүлж бэлэглэх учир их байна. Бодоод үз, эргэцүүлээд үз. Том жижгээ барьж иддэг нь Израйль-Палестины жишээнээс харагдахгүй байна уу? Дэлхий амаараа л "Палестин, Палестин" гээд байгаа боловч аль нь ч цэргийн тусламж үзүүлэхгүй байна ш дээ. "Яахлаараа?" гэдэг асуултанд чинь ийм л хариу байнадаа.

Зочин [202.55.188.35] 2023-12-11 12:35:59

БИТГИЙ ТЭНЭГТЭЭД БАЙ! ТЭГВЭЛ ТЭР ОРОС, ХЯТАД ХОЁР ЧИНЬ БУСДАД ГАЗРАА БЭЛЭГЛЭЭД БГАА ЗҮЙЛ БНА УУ? ЯАХЛААРАА БИД ТҮРҮҮЛЖ БЭЛЭГЛЭДЭГ ЮМ. ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ, ӨМХИЙ ХУЖАА МИНЬ, ГОРЬДСОНИЙ ЧИНЬ ГАРЗ ШҮҮ! ХА ХА ХА

Зочин [203.23.49.79] 2023-12-11 11:43:05

Засгийн газар , Тагнуул ажлаа хий

ЭРХЭМ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭЭ . ШИРЭЭ ШААГААД БОСДОГГҮЙ ЮМ УУ [202.179.27.15] 2023-12-11 10:47:31

ЭНЭ ДЭЛХИЙН БҮХ УЛС ОРНЫ УДИРДАГЧ ... ИЙМ ТОХИОЛДОЛ ГАРСАН Л БОЛ ХУУЛЬ ЗҮЙН САЙД НЬ ИХ ХУРЛЫН ИНДЭР ДЭЭРЭЭС ИНГЭЖ ЗАРЛАСАН Л БОЛ.... ЕРӨНХИЙЛӨГЧ , ЕРӨНХИЙ САЙД НЬ ШУУД ХИЛЭЭ ХААЖ ШУУД ИХ БАРИВЧИЛГАА ДАЙЧИЛГАА ЯВУУЛАХ ЁСТОЙ ... ЭХ ОРОН ГАЗАР НУТГАА ЗАРСАН БАЙНА ГЭЭД ХУУЛЬ ЗҮЙН САЙД НЬ ХЭЛЭЭД БАЙХАД ДҮЛИЙРЭЭД СУУГААД БАЙДЫМ БАЙХ ДАА...

Zocnin [68.145.148.122] 2023-12-11 10:46:36

Tiim shuu tagnuuliin bga gej mongold bgaa biz dee

ТАГНУУЛ [103.212.118.190] 2023-12-11 10:20:00

Гадныханд газар эзэмшүүлж байхад ТАГНУУЛ яагаад мэддэггүй юм вэ? Ерөнхий сайдын хяналтанд байдаг тагнуулын байгууллага муу ажиллаж байна.

Зочин [66.181.186.44] 2023-12-13 22:25:10

Яг зөв

Зочин [66.181.161.146] 2023-12-11 13:21:20

Тагнуулыг эрх баригчид атгадаг юм байгаа биз дээ. Эрх баригчид зарах сонирхолтой байна шүү дээ. Сая л харин санамсаргүй хулгайгаа ярьж байгаад ил болгочихлоо.


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.