Монгол Улс хүний эрхийн индексээр 69 дүгээр байрт жагсав

Aдмин / Улстөр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойг тохиолдуулан Төрийн ордонд хүндэтгэлийн чуулган зохион байгуулав. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “World Justice Project”-ээс дэлхийн улс орнууд хууль дээдлэх ёсыг хэрхэн хангаж буй талаар гаргадаг индексээр Монгол Улс хаана явааг таван жилийн өмнөх болон дараах байдлаар харьцуулсан үзүүлэлтийг танилцуулав.

Тухайлбал, Хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 2017 онд 113 орноос 56-д орж байсан бол 2023 онд 142 орноос 69-д, авлигын үзүүлэлтээр 2017 онд 113 орноос 70-д эрэмбэлэгдсэн бол, 2023 онд 142 орноос 86-д, эрүүгийн эрх зүйн хэрэгжилтээр 2017 онд 113 орноос 50-д орсон бол 2023 онд 142 орноос 66-д, Нээлттэй засаглалын байдлаар 2017 онд 113 орноос 61-д жагсаж байснаа 2023 онд 142 орноос 74-д оржээ.


Сэтгэгдэл

Дундаж байхад маш хангалттай. Чадах юмаа л хийе. [103.57.93.133] 2023-12-11 18:32:48

Дэлхийн дундажаас дээгүүр л байгаа юм байна. Боллоо ш дээ. Үүгээрээ цадаж сур. 69--р байрнээс дээшлэх гээд шунаад хэрэггүй. Үнэтэй, холсон нэр хөөсөн зүйл болно шүү. Монголчуудад хангалттай.

Зочин [66.181.191.15] 2023-12-11 15:34:33

хувхай шалдан эрх дангаар нь тунхэгладаг улс орон монголоос өөр хаана ч байхгүй , эрх үүрэг хоёр салшгүй хамт байх ёстой нэгэн зоосны хоёр тал

Зочин [66.181.180.220] 2023-12-11 12:56:26

Сайжирч л байгаа юм байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.