Н.Ганибал: АН-ын бүлгээс УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт хариуцлага тооцож, нөхцөл байдлыг хэвийн хэмжээнд оруулахыг шаардана

Aдмин / Улстөр

АН-ын бүлгийн хурлаар автобензин, дизель түлшний талаар болон өвөлжилт хүндэрсэн асуудлуудаар хуралдаж, холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авчээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Шатахууны асуудал дээр ч, ер нь аливаа асуудал дээр буруу харлуулаад байна. Бүхнийг Ардчилсан нам руу чихдэг байснаа болиод сүүлдээ геополитик руу чихдэг боллоо. Өөрсдийн хийж чадахгүй байгаа ажлаа хоёр хөрш рүү чихэж байна. Шатахууны хомсдолын асуудлыг ОХУ-тай холбодог. Аливаа асуудлыг аргацааж байна. Хэн нэгэн хүний хэлсэн үгийг яриад л явж байна. Хариуцсан сайд нь ажлаа хийж чадахгүй, өөрөөсөө бултуулдаг төртэй боллоо. Асуудлуудыг шийд гэж эрх мэдэл олгосон. Гэтэл өөрөөсөө алдааг бултуулах төртэй боллоо. Өнгөрсөн хоёр хоногт бензиний хомсдол цахим орчинд иргэдийг бухимдуулж байна. Ард түмэн нь бензинд оочирлоод, хөлдөж үхэх гээд байж байхад, асуудал хариуцсан газрын дарга нь үнэтэй шинэ жилд ороод, бүжиглээд явж байх юм. Уг нь тэр хүн өдөр шөнөгүй ажиллаад ч болтугай ард түмнээ бензинтэй залгуулах ёстой хүн.

Ёстой хувь тавилангийн шоглоом л гэх байх. Тиймээс АН-ын бүлгээс Ерөнхий сайдад хандаж, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт хариуцлага тооцож, нөхцөл байдлыг хэвийн хэмжээнд оруулахыг шаардана.


Сэтгэгдэл

зочин [43.228.129.40] 2023-12-12 00:52:53

чадахгүй

Зочин [202.126.88.155] 2023-12-11 20:24:54

Огцор, огцор. Өөрийн саналаараа огцор оо.

Иргэн [59.153.114.131] 2023-12-11 20:08:04

АН н угшилтай колонкуудыг зөвшөөрлийг нь цуцлаад хаах хэрэгтэй албаар хомсдол үүсгэж байна

Зочин [203.98.76.249] 2023-12-11 15:12:31

хүний махан идэштэнг ганибал гэдэг наад муу нөхрөө барьж идээд далд оруул:

Зочин [59.153.113.146] 2023-12-11 15:05:15

Гоймон чихэрийн наймаачинд бэнзээн түлш өгөхөөр аргагүй бишүү

Бб [202.55.188.117] 2023-12-11 14:28:58

Арай арчаагүй бна. Ажлаа төлөвлөөд хийж ч чадахгүй. Огцорсон нь пээр


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.