З.Энхболд: Монгол Улс 112 жилийн өмнө энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээжээ

Aдмин / Улстөр

12 жилийн өмнө УИХ хууль гаргаж баярын өдөр болгоод амралтын өдөр болгох тухай хууль хэлэлцэхэд УИХ-ын гишүүн байхдаа ингэж хэлж протоколд үлдэж. Өнөөдөр “тусгаар тогтносон өдөр биш” урд нь тусгаар байж байгаад сэргээсний өдөр юм.

З.Энхболд: Монголын тусгаар тогтнол олон зуун жил их хүндрэлтэй явж ирсэн. Ялангуяа сүүлийн 300 жил дефактаа тусгаар улс байсан. Тэгээд энэ бүхний эцсийн хамгийн эхлэл бол яах аргагүй 12 сарын 29. Богд хан зарлиг гаргаж, олноо өргөгдсөн гэж оноо нэрлээд, шинэ улс үүссэнээ тусгаарлан дэлхий даяар зарлаад ингэж эхэлсэн юм. Раш гишүүний ярьдаг дараагийн олон үйл явдал эндээс үүсэлтэй.

Харин хийж байгаа нэг дүгнэлт нь буруу байгаа юм. Энэ бол тэр олон үйл явдлын нэг л гэж дүгнэж байгаа нь буруу. 11 оны 12 сарын 29-нд Богд хаан зарлиг гаргаж, олноо өргөгдсөн гээд сая Батбаяр гишүүний үзүүлдэг, архивт байдаг, тэр үеийн мутуу цаасан дээр уйгаржин Монголоор бичсэн энэ бичиг байсан учраас бид өнөөдөр амралтын өдөр болгох тухай ярьж байна. Бөхдөө цол олгох тухай ярьж байна. Хэн нэгэн түүхч, манай түүх бол сүүлийн 100 жил их үзэл сурталжсан. Тэгээд энэ бүх үзэл суртлаас нь ялгаад харах юм бол ийм л бичиг баримтууд бидэнд үлдсэн байгаа юм. Тэгээд Ховдын манжийн амбанг эзлээгүй, сая Загджав гишүүн хэлсэн, эзлээгүй, Богд хаан зарлиг гаргаагүй бол бид нар өнөөдөр энэ тухай ярихгүй байсан. Дараа дараагийн олон үйл явдал үүнийхээ үр дагавар нь болж байгаа юм. Тийм учраас бид нар 100 жилийн ойг онцгойлон үзэх ёстой, 100 жилийн ойгоо энэ 29-нд тэмдэглэх ёстой. Жил болгон, амралтын өдөр болгон тэмдэглэх ёстой. Харин амралтын өдөр олон болоод байгаа талаар Батбаяр гишүүнтэй би санал нийлж байгаа юм.

11 сарын 26-ны өдрөө амралтын биш болгох ёстой. Бид энэ өдрийг их болгоомжтой, дахиж ярилцах ёстой. Яагаад гэвэл 24 оны анхдугаар Үндсэн хууль гарсан. Түүнд одоогийнхоор бол хөрөнгө чинээтэй улсууд, феодлуудын сонгох, сонгогдох эрхийг хасч байсан. Анх удаа Монголын ард түмнийг хөрөнгө чинээгээр нь тэр феодлаар нь анги гэж хувааж үзээд, ангийн тэмцлийг эхлүүлээд, сонгуульд оролцох эрхийг нь хасч байсан. Сонгуульд санал өгөх эрхийг нь хасч байсан ийм Үндсэн хууль учраас бид тэр өдрийг амралтын өдөр болгон, түүнийгээ тусгаар тогтносон өдөр гэж буруу ойлгоод тэмдэглэдгээ одооноос засах хэрэгтэй. Тэр амралтын өдрийг хасаад, энэ нэг амралтын өдрийг нэмчихвэл дүндээ дүн болно.

Тийм учраас би энэ хуулийг орж ирсэн чигээр нь дэмжиж байгаа. Ер нь бөхөд заавал нэг удаа цол олгоно гэж хуульчилдаг Улсын Их Хурлын өөрийнх нь буруу шүү дээ. Хэдэн ч удаа цол олгосон болно шүү дээ. Бөхийн холбоо өөрөө мэдээд л явж байх ёстой. Яг ингэж 100 жилийн ойгоор цол олго гэдгийг Улсын Их Хурал шийдэж болно. Тийм учраас одоо түүх дээрээ маргалдаад яахав. 76-уулаа түүхч биш. Түүхийн гарцаагүй нотлох баримтад тулгуурлаж Улсын Их Хурал шийдвэрээ хурдан гаргах ёстой. Өнөөдөр 22. Долоо хоног үлдэж байна. Тийм учраас хурдан шийдвэрээ гаргая. Одоо бол зөвхөн хэлэлцэх эсэх байгаа. Тэгээд хурдан хурдан шийдээд, маргаашийн чуулганаар батлах саналтай байна.”

МАН зарим гишүүд 1911.12.29-нд ямар үйл явдал болсон гэж асуухад энэ архивийн баримтыг үзүүлж байлаа.

УИХ чуулганы 2011.12.22-ны өдрийн дэлгэрэнгүй протоколыг эндээс үзнэ үү:

parliament.mn/nn/5067/


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.83] 2024-01-02 09:33:40

ман ан намыг битгий снгоочээ ард түмэн.зөв боловсолтлй зөв хүмүүсийг сонгоочээ ард түмэн

Зочин [202.9.46.233] 2024-01-01 19:36:37

Америк гээд оркуудаа 1920 оноос өмнө америк улс монголыг манж хятадын дарлалаас салгаж тусгаар улс болгоход туслахгүй юу хийж байсан юм. 1920 онд америк улс монголд цэрэг зэвсэгийн тусламж үзүүлэхгүй юугаа хийж байсан юм. 1939 онд япон монгол руу дайрахад америк улс монголд цэрэг зэвсэгээр туслахгүй юугаа хийж байсан юм.

zochin [66.181.160.120] 2024-01-01 16:20:35

ene odor bol yah argagui tusgaar togtnoliin odor mon 1924 11 26 bol bugd nairamdah zasaglaliig tunhaglasan odor ene huraliin hiisen gants sain yun bol hamjlagat yosiig halj bugd tegsh erhtei bolgoson manai undestenii sonooson ovogloh yosiig halsan uunii goroor yag odoo tsus oirtolt delhiin dundajaas hed dahin bolson zasag zahirgaanii negjiig butargaj hed dahin osogson enen bidniig jalga dovnii uzeltei bolgoson manj bolon orosiin manai tuuhend hiisen horloltoi zuiluudiig nen darui sudlan togtooj sergeeh heregtei tednii hiisen tedgeer yumnaas bolj bid ev negdelgui sul doroi daguul uls bolson ooriin tolgoigoor ajillaj chafahgui bolson

Зочин [124.158.71.39] 2023-12-31 15:16:29

ЗА ЯАХАВ ДЭЭ. МАНЖИЙГ ГАМИНГААР СОЛЬСОН Л ӨДӨР. НЭЭХ МАНДААД БАЙСАН ЮМ ААХГҮ. 1921 ОНД Л ЖИНХЭНЭ ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР БАЙСАН.

Түүхийн ном унш. Мэдлэгийг номоос шүү. [66.181.160.10] 2024-01-03 12:54:04

Америкийн түүхийн номонд 1911 онд БНХУ байгуулагдаж Монгол болон Төвд-д автономит улсын эрх олгосон гэж бичсэн байнлээ. Ө.х. Монгол бол БНХУ-ын бүрэлдэхүүнд хэвээр байсан, хууль эрх зүйн хувьд Монголд Хятадын хуулиуд хэвээр үйлчилж байсан, Хятадын мөнгөн тэмдэгт Монголд гүйсэн хэвээр байсан, цэрэг-батлан хамгаалахын хувьд Хятадын цэргийнхэн Монголд удирдлагаа хэвээр хадгалж байсан. Энэ бүх зүйл 1921 оны хувьсгалаар л өөрчлөгдсөн.

Зочин [152.58.133.77] 2024-01-01 21:46:00

Хэн чамд тэгэж ухуулаад байгаам бэ жоохон юм унш мэдлэгэж нэм

Зочин [103.57.93.247] 2023-12-31 09:52:53

Дэлхийн түүхэнд Өмхий баячууд үргэлж урвагчид байж ирсэн, чех,францын баячууд өөрсдийн өмчөө хайрлаж нацист германд бууж өгч байсан,одоо элбэггай өөрийн"ачит эх"-үйлдвэрээ,батүүл өөрийн эрдэнийн төгөл хауснуудаа,эрдэнэ новш өөрийн буудал,сургууль,байруудаа,нямтайшир,гарамжав үйлдвэрээ ...гэх мэт баячууд өмчөө хайрлаж дайсанд шууд бууж өгөх бодит УРВАГЧИД.

Зочин [103.57.93.247] 2023-12-31 09:40:46

Өмхий ноёд, баячууд,трм толгой лам нар Төрийн Эрх барьж байхдаа гамихд Эх Орноо зарсан,ялуу малчин ардын хүүхдүүд Зөвлөлт Оросын Тусламжтайгаар Төрийн Эрхэнд гарснаар Монгол Тусгаар Улс болсон,түүнээс гайнууд дахин Төрийн эрхэнд байсан бол Түвд,өвөр Монголын араас орох байлаа,одоо хар яаж дарга,баячуул яаж Эх Орныг минь гадаадын колончлогчдод зарж байна,рио тинто,пётро чайна... ердөө л хэдхэн компанийг дийлэх чадваргүй Тусгаар улс

Хоосон аархаж түүхээ гоёх нь ч яамай байна. [103.57.93.133] 2023-12-31 02:26:39

1911 онд Монгол яг одоогийн Абхази, Өмнө Осети шиг л болсон. Тусгаар тогтнолоо зарласан БОЛОВЧ тэрийг нь ХЭН Ч хүлээн зөвшөөрөөгүй. 1924 онд Үндсэн хуулиа тунхагласан БОЛОВЧ тэрийг нь ОХУ-аас өөр ХЭН Ч авч хэлэлцээгүй. Сүүлд 1947 онд л Монголыг тусгаар тогтносон улс гэж үзэх болсон. Монголыг улс гэж үзсэн 2 дахь улс бол дөнгөж үүссэн БНАСолонгос Ард Улс байсан. 3 дахь улс нь БНХАУ 1949 онд болсон. Энэ түүхийг л мартаж БОЛДОГГҮЙ юм шүү.

Зочин [108.18.23.201] 2024-01-02 09:39:50

tarvagdorj baabar nariin erliizvvd olon yum yriad yahaw dee urd zamaa oligtoihon harj ywah tsag chin irj baigaa shvv hytadada zutgeh geed chadal chin hurehgvi bolj baigaa

Зочин [172.58.167.78] 2023-12-30 21:28:20

Ene hyadadiin shees dutaj gene shuuh procoror geed mafia tuuhiig hamgaalah yuma mongol an geed hyadadiin mafia erhsheeld orson ba

Зочин [66.181.161.102] 2023-12-30 10:48:38

Энэ бол үнэн. Сэргээсэн юм шүү.

Зочин [66.181.185.253] 2023-12-29 22:50:03

Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг буюу "вешать лапшу на уши" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж монголчууд хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ. Хасах 40 хэмд морь унаад, сэлмээр байлдаад байдаг хүн байх уу? 1910-аад оны монголчуудын дүр төрхийг фото зургууд дээрээс харсан биз дээ.

Зочин [66.181.184.219] 2024-01-01 18:00:52

Мэдрэлт

ИРГЭН [66.181.191.77] 2023-12-30 09:27:12

ИЙМЭРХҮҮ МОНГОЛ ХЭЛТЭЙ ОРОС ХЯТАД ТРОЛУУД ИХ БОЛСОН БАЙГАА ШҮҮ МОНГОЛЧУУДАА

Зочин [202.126.88.205] 2023-12-29 18:58:53

Сайн байжээ


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.